Үнэний эрэлч

МУУР БАГШ

2018 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Myadagmaa
"Монголоо алдсан" тэнүүлч сүнс эцэг эх, элгэн Монголоо барьж, “Үр могой” болох гамшигт өртөхгүй сөрж зогсохыг Монгол Өв-"Тархин тусгаар тогтнол" гээд байгаа юм. “Д... үнэхээр азтай, Солонгос руу, үнэ төлбөргүй, Пастор" болох сургуульд явсаан” гэх энэ гэнэн төөрөгдөл хүзүүн дэх олсоо улам чивчрүүлэн чангалж байгаа, зальжин арга гэдгийг ухаарах болоогүй гэж үү? Шүтэх эс шүтэх нь Таны эрх ч “Эрхийн мунхаглал” байж бас боломгүй ээ.  Дэлгэрэнгүй»

Хар үүрээр харанхуй шөнөөр явахын гамшиг

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa
Анзаарч байхад хүмүүс үүрээр таалал төгсөх нь их. Тэнхээ муу, ядруу, зүрхэн хэм унасан энэ үе харын дайралтыг тэсвэрлэдэггүйг өвгүд мэддэг байжээ. Тиймээс ийм хар зүйл, ийм хар дайралт байдаг юм шүү гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс харанхуйд “Хумсаа бүү ав”, “Үсээ бүү тайр” жатга харваа ирдэг юм, “Бүү дуул” ”Битгий нэр усаа дуудалцаж, орилж хашхир”, “Бүү хэрүүл хий” ойр хавьд бүчих хар муу сүнсийг өөртөө дуудна гэх хориг, цээрүүд гарсан нь нүдэнд эс үзэгдэвч отож байдаг аюул заналыг сэрэмжлүүлснийх юм. Дэлгэрэнгүй»

“Агаар тэнгэр минь ариун байгаасай!”

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa
Утааг бууруулах хамгийн энгийн, зардал багатай дэмнээ бол “Нэг яндан- Нэг мод” төсөл хэмээн уншив. Үүнийг нэгэн оюутан бууэрэл-үүдээсээ асууж төсөл санаачилсан боловч дэмжигдээгүй юм билээ. Хамагтай гол нь яндантай айл болгон мод тарих. Модны үр, суулгац, усалгааны тоног төхөөрөмж, худаг усны зардал зэргийг төр тодорхой хэмжээгээр хөнгөвчлөн туслалцаа үзүүлбэл иргэд энэ ажлыг хийж бармаар. Хийгээгүй, оролцоогүй, ойшоогоогүй иргэдэд төдий хэмжээний татвар ногдуулах тогтолцоонд шилжвэл энэ ажил хэрэгжих болно. Утаа бол зөвхөн төрийн ажил биш. Иргэд ч санаа зовж, аюулгүй байдлаа хангалцах ёстой. Дэлгэрэнгүй»
Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав.Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан бөгөөд түүнд хүний хувь тавилангийн мэдээлэл агуулагддаг байх нь. Харин хумсан уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтийг шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан болох хөдөлш үгүй баримт гэлтэй. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул хамаа бус хаях, харанхуй бүрэнхийгээр тайрч огтлохыг цээрлэдэг учиртай.
”Бүсгүй үрсүүд Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хаядаг.Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа. Дэлгэрэнгүй»

Эрхий ОК биш шүү...

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa
“Хуруунууд өөр өөрийн мөн чанартай. Бусад үндэстэнд ийм ондоо ондоо мөн чанар байдаггүй бөгөөд бүгд эрхий хуруу шиг, эсвэл бүгд долоовор хуруу шиг ижилсдэг.” Тиймээс өөрөөс нь илүү, эсвэл бядуу нэгнийг илэрхийлэхдээ эрхий, чигчий хуруугаа гозойлгоод байгаа учиртай. 

Тэгвэл хуруу гэх сэрэхүйгүй Монголчууд “Мөн чанараар, ИХ гэх ухаанаар, ИХ рүү тэмүүлж, ИХ бие, ИХ зориг, ИХ чадамж, ИХ оюунтнуудыг бүтээсэн ИхЭс язгууртнууд юм. Язгуураасаа их” түмэн. Тиймд дэлхийг засна гэх ИХ тэмүүлэлтэй, дэлхийг аварна гэх ИХ гарвалтнууд. Тиймд эрдэмтэн ч бай,улс төрчид ч бай, судлаачид ч бай хэн нь ихээ үзэх гэж тэмцэлдээд, нийлж өгдөггүй.Да багш, Ри багш ч бай, Аянгат Бат-Отгон ч бай, Намбарван Баасанхүү ч бай, 7 буудлын Долгор эмгүн ч бай, Долзод ахайн бага хөвүүн ч бай бүгд ийм. Бидэнд хуруу бүхэн ЭН тэнцүү. Тиймд Монгол сэтгэхүйд чигчий хуруу бядуу биш, эрхий хуруу ч шилдэг нь биш.

               ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР 

                          УБ хот. 017-12-5

 Дэлгэрэнгүй»
1.АДАЙ, АДИА,АДИЙ, АВАЙ. 
“Монгол түүхийн товч тайлал” сударт эзэн дээдсийг гэр бүлийнхэн нь “Адай ах” хэмээн авгайлдгийг Шигитэн дээдэс өгүүлсэн байдаг. ӨгөөДэй хаан ЧинЧуЭлЭн-ий А Дай байсан шүү дээ. Энэ “А Дай” нь бөөгийн багш хүний нэр бас цол юм. Бөө улаач нар мэдэхгүй зүйлээ А Дайгаас тодруулна. А Дай нь хэлж, тайлбарлаж, чиглүүлнэ. Монгол гэр бүлд арай ахмад буюу ухаалаг нь чиглүүлэгч болдог утгаар Адай, Адиа, Адий, Авай, гэх авгайллын нэршлүүд үүсч, өнөө хүртэл өртөөлж ирснийг бид бичгийн хэлбэрээр нь ч мэддэг болжээ.Баруун зүгийн миний бие бас том эгчийгээ АДИА хэмээн авгайлдаг бол Хэнтий зүгийн хадам ахын том охиныг бүх дүү нар нь АЖАА гэж одоо ч авгайлсаар...“Монголын нууц товчоо”-д уг нэр өв язгуураараа үлдсэн байтал бид буруу зөрүү тайлж,”хүч хэрэглэн" гүдэрснийг онгодууд ойлгуулсан билээ. Монголын түүхэн дэх Адай тайш, Адай,Ажай хаанаас авахуулаад ижил нэртэн ихэс дээдсүүдийн үйлдсэн үйл, үлдээсэн мөрийг тодруулахад ээдрээ зангилаа гарч, нэр давхцах,цаг хугацаа алсдах олон шалтгааны эх болдог юм билээ.А Дай, А Жа хэмээн бичигдэх энэ үгс аялга сунжирч бусад авхайлал нэрсээ үүсгэжээ.  Дэлгэрэнгүй»

Эрдэмтдийг сөрөх нь...

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa
Судлаачид маань одоох хэрэглээ биш өмнө үеийн соёлын улбаа, үгийн үүсэл гарвал, газар орны нэр, түүх архелогийн олдворуудтай хэрхэн холбогдож байгааг эрхбиш харьцуулсны үндсэн дээр ТҮРЭГ үг хэмээн тогтоосон болов уу. Гэвч өөрийн өнцгөөс тольдохын учир эрдэмтэн мөргүдийн үгийг бүдүүн зүрх гарган сөрж, бичих хэдэн үгээ дэвссү.
1. Каракуль нь аман яриа болох ДОМОГ-той холбогдох нь
Алтайн хязгаарын Ойрад түмний дунд Хархул гэж орой дээрээ ганц нүдтэй мангасын домог бий. Алтайн ууланд Хархул гэж аймшигт мангас суудаг байжээ.Тэр нь 4 хүнийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц аварга том биетэй, бүх биеэрээ үстэй бөгөөд хөхөө унжуулан, том том алхлан хурдалдаг. Ойд яваа эмэгтэй хүмүнийг хэдэн өдөр нүд салгахгүй ширтэн “дурлаж” байснаа хулгайлан одож, үр удмаа үлдээдэг”.Түүний амьсгаа нь манан болж Алтайн уулыг бүрхдэг гэх домог одоо ч яригдсаар.
а) Каракуль хэмээх нэр дэлхий нийтэд тарсны учир түүнийг Грекийн домог дахь ганц нүдэт “циклоп”-ын монгол нэр гэж Г.Аким гуай үзсэн байдаг.
b) Алдарт “МНТ” дахь ДуБа сохор ч бас орой дээрээ гагц БИЛЭГ-ийн мэлмийтэй бөгөөд энэхүү билэг сэтгэлгээ дэлхийн утга зохиолд гэгээлгээр туссан ч арга тал нь давамгайлан махан биеийн дийлдэшгүй хүч чадалтан мэтээр төсөөлшгүй амьтдын домог болж, уран сайхны халилууд дэлхийн үлгэрүүдэд түгсэн нь “Дэлхийн соёл Монгол төвтэй” хэмээн үзэх Бэсүд Ч.Эрдэнэ гуайн гаргалгааг 9 учгаар баталж чадвал ДЭГС биш юм.
2. Хархул Алтайн ууланд амьдардаг махчны ҮЛГЭР-тэй холбогдох нь Дэлгэрэнгүй»

Өрүү сөрүү урсгал ба таталцлын хууль

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa
“Жангар” туульд “Өргөн Шартаг гэдэг далай нь ӨРҮҮ СӨРҮҮ УРСГАЛ-тай” /Жангар УБ 2000. /268,3/гэх шүлэглэл бий. Далайн татлагыг сөрүү урсгал гээд далайн түрлэгийг өрүү урсгал хэмээсэн нь таталцлын хуулийг мэдэхээр барахгүй ахуйд байх шинжийг нь аман зохиолдоо оруулаад ардах үрсдээ цоожлоод үлдээчихсэн байгаа нь хайхал төрүүлдэг.Сарны таталцах түлхэлцэх хэмээс далайн усны татлага түрлэг хэрхэн өрүү сөрүү өөд уруу цохилон хаялдгийг хайхалтай урнаар илэрхийлжээ. Галилейгээс өмнө 1000 одыг шинээр НЭЭЧИХСЭН байсан бөгөөд 1725 онд чулуунд сийлэн баараггүй болгож, 250 эрхэс гараг, 1550 одыг зурж, Монгол нэр хадсан нь хайхалтай биш гэж үү. .  Дэлгэрэнгүй»

Тархиа уудлах эргэцүүлэл бичих нь

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa
Монгол түмэн бол УНШИГЧ түмэн. Энэ нь үнэлэмж сайтай, чадварлаг гэсэн үг. Егөөдөх,шалгах, эсэргүүцэх, үгүйсгэхтэй учирвал хаашаа харж үхнэ ээ гэх айдастай байсныг ч хэлэх үү? Тиймд бичих сэдвээ гадуур явж байхдаа, унтахаар хэвтэхдээ, ганцаар байхдаа... бүх үед бодолхийлнэ. Энэ санаа аль алинтай хамаарах вэ? Онгодоос сонссон нь тэр, хэн нэгний эргэцүүллээс уншсан нь тэр, ш/у-ы баталгаа нь энэ, алдартай хүндлэлтэй нэгэн нь ингэж бичиж, алд биедээ би чингэж сэтгэлээ гээд “боловсруулна”.Ер нь өөрөө өөртэйгөө ярих дотоод яриа их хийсэн юм байна. Дэлгэрэнгүй»

"Эмгэн шулам" муухай юу?

2018 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Myadagmaa

Үлгэрийн ШУЛАМ гээч нь угтаа зовлон таригч. Гэвч бид түүнийг өөгшүүлдэг. Шулам аюулыг сэрэмжлүүлэвч угтаж бид сэрдэггүй, ард ирээд хашхирдаг ч тосож бид тулдаггүй, "алж хядаад" явдаг ч ар дахь сургамжийг нь тоодоггүй. Гэвч өөрийгөө олоогүй нэгнийг яллаж тэр чадна, өнгөт амьдралын ҮНЭН-ийг ухуулж бас сургана.

Үлгэр дэх ҮНЭН-ийг эмгүн шулам "хэлээд", үйлийн үрийн зовлонгоос үрсээ авардаг юм болов уу? "Хар"-ын цаана нуугдсан "хайр" байвал яанам? Харыг цагаанаас ялгасан "дэнс" байвал яанам? Харыг гаднаа үзүүлэвч хайраа дотроо нуух, харыг хараар цайруулагч "Хатан онгодууд" байвал бүүр ч яанам?! Хий бие хийсгэлэн дүрт ОНГОД гэж хэн юм бэ? Тэд ямар шидтэй юм?, Юуг оньслон үлдээсэн юм?, Юуг сургамжлан сануулсан юм? Мэдье, ухъя, танья гэвэл дэлгэн уншиж ухаарай, дэлгэх нууцыг нь ажаарай.

Онгодууд бол АВ, ЭВ, ОВ нь ханасан ШУЛАМ ч мөн,АР-аа дааж, ИР-ээ хурцлан, ЭР- ээ хайхуулж, эрэгчнээ тунхагласан МАНГАС ч мөн. Аргат өвгүний дүрээр чулууг хага атгаж, аргамаг хүлгийн дүрээр муугийн хоншоорыг өшгөчиж,цэцэн хүүгийн дүрээр 9 өрлөгийг ялж,нусан жур-ын дүрээр олны хаанд ч өргөмжлөгддөг өө, тэд. Амьдрал баян, алаг хорвоо уужим болохоор Болдог, Болдоггүй өвгөн, богширго хангардь шувуу, хоёр загал морь, хосгүй цэцэн бэр, мунхаг ноён, мулгуу түшмэл ..... гээд түм буман дүрээр түүх домог, тууль үлгэрт өөрсдийгөө тэд мөнхөлж чаджээ.

 Дэлгэрэнгүй»

чандмань чандмана чандмани аль нь зөв вэ

2017 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Myadagmaa

Билэг тэмдгийн хувьд гурван дуслыг ЧАНДМАНА ЭРДЭНЭ гэдэг. Ямар гурван зүйлийг ЭРДЭНЭ мэт хатуу сахин хамгаал гэж сануулаа вэ? Өвүг дээдсүүд минь гээд бодоцгооё. Хүн, амьтан, ургамлын анхдагч хэрэгцээ болсон АГААР, УС, ХӨРС- өө ЧАНД МАНА буюу ХАТУУ ЧАНГА ХАМГААЛ гэж зарлигдсан бичээс байжээ.

АГААР, УС, ХӨРСӨӨ ХАТУУ ЧАНАД МАНАЖ ХАМГААЛ гэсэн уртаа үгсийг ЧАНДМАНА гээд ганц үгээр хэлчихжээ#.


 Дэлгэрэнгүй»

Цөөг Хайрхан гэх үгийн утга

2017 оны 12-р сарын 11 Нийтэлсэн Myadagmaa
Мөнх тэнгэр, ерэн есөн тэнгэрт ерэн есөн цагаагчдын (цагаан гүүдийн) сүү, айраг өргөх нь “сацал сацах” юм. Ингэхдээ бариулд нь хөх, цагаан хадаг уясан есөн нүдэт сацуураар сацна. Өнөө цагийн үлдэл нь зуны эхээр анх унага барих үед өргөдөг гүүний сүүний сацал болно. Энэ үед анхлан саасан хөнөгтэй сүүгээ  есөн нүдэт сацуураар “цэгээнд цад!” хэмээн уянгалуулан дуудаж  өргөн зэлээ тойрдог. Энэ үгийг зарим нутагт “цөөнцөд” гэх шиг дуудах бөгөөд лам нар төвд хэлний “Цөнчод” (онгод тахих) гэсэн утгатай үг гэж тайлах нь бий” хэмээн өнөө цагийн нэрт эрдэмтэн С.Дулам  бичжээ. Он цагийн уртад “цэгээнд цад” гэдэг үг “цөөнцөд” болж,  хурдан хэлснээс бүүр хумигдан  “цөөд”, “цөөг”  болсон байж болох л юм. Тэгэхээр “Цөөд Хайрхан” гэвэл сүүн өргөлтэй тул сархадаар өргөл өргөж болохгүй гэх санамжийг үлдээсэн мэт. “Мянга мянган настай мөнх МӨЛ ҮСҮ-г”  “цэгээнд цад!” хэмээн уянгалуулан сацаж , урин залах нь  Тэнгэр газрыг холбон эелдүүлж,  бие, сэтгэл, сүү гурвын ХЭМ-ийг нэгтгэн шившиж буй билэг ухаан юм.  ”Мөнх настай мөл үсү”гэдэг нь СҮҮ бөгөөд  Ойрдууд  сүүг  одоо ч “ҮС” гэнэ. Харин сацах гэвэл сүүгээр өргөл өргөх, цацах гэвэл хараал ширээлийн утга буюу “шороо цацах, хөө цацах” “ус цацах “угаадас цацах” гэх утгыг илтгэх тул болгооно биз ээ.                                                Дэлгэрэнгүй»
“Хайрхан уулыг хайрлаж халамжлаад Хаан Агсалдайг хүндлэн дээдэлбэл Хүссэнг чинь хэд нугалаад Хэдэн үеэр чинь хилэнгээс хамгаална. Буруу санаалалгүй биширч чадвал Буртаг хүргэхгүй хүндэлж дээдэлбэл Бодлын хурдаар биеийг чинь эргээд Бодох зуур нь бүтээх болно” хэмээн зууны ХААН уулын хүч чадал, хайр хишиг, өглөг буяныг илчилсэн ч хар муу санаатан, хахир хоомой хандагсдыг хэрхэн шийтгэхийг ч хэлээд өгч. Шүншиглэж чадвал  ОЛЗ-оо өгч, овоод хайрхад маань зуунаас зүүнд улам том, өргөн болж тэлсээр байх болтухай. Үгийг үг чигээр нь ойлгохгүй бол хишиг буянаа биш хилэнц нүглээ арвижуулах нь ээ, та минь. “Ер нь Хайрхан дээр маш олон онгод-шувууд эргэлдэн нисэлдэн бүгдийг хянаж байгааг бас мартаж болохгүй” юм билээ шүү.  Дэлгэрэнгүй»

Үржихүйн хүрд болон тооны хүрд хамааралтай юу?

2017 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Myadagmaa
Үржихүйн хүрд болон тооны хүрд, цагийн хүрд хоорондоо 
хамааралтай юу? Дэлгэрэнгүй»

Хаан тэмдэгт ба Ромбо

2017 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Myadagmaa
омбыг харь нэршилтэй, харийн зүйл гэж бодож явдаг байв. Гэтэл“Хатан судар”-т үүнийг Монголчууд төгс мэдэж төгс чадаж,төгс суралцсан огоуул биеийн тэмдэгт болгон хэрэглэж байжээ.Дээд оюун нь ханасан буюу Огоуул бие нь ЭрДэм-р бадарсан хаан гэсэн утгыг билэгдэж, бүүр хааныхаа сэнтий дээр сийлдэг байжээ.Үүнийгээ "Хаан тэмдэгт" хэмээн нэрлэнэ.“Ромбо дүрс онгодын ухаан дээр суурилсан, бөө тархины тэмдэгт бөгөөд ийм хүн бүх амьдралынхаа хугацаанд ажтөрж чадна” гэсэн гэрчлэл байжээ. Гэгээн тархиа алдаршуулан дуулсан дуулал байж. Байсныг нь үр хүүхдүүддээ өвлүүлсэн ухаан байж. Мэддэгээ дүрсжүүлэн оньсолсон тэмдэгт байж: Дэлгэрэнгүй»