Үнэний эрэлч : Зулзагын голд зугаатай байлаа

Зулзагын голд зугаатай байлаа


 Намрын дунд сарын 14-ны өглөө 9.00 цагт Дархан хотын Зулзагын голд хийх нар, сар , мод, галын тахилганд оролцохоор хөдөлж, Дарагон төв дээрээс ГӨ-ний 2 охиныг суулган замдаа шуударлаа. Дархан хотын 4 замын уулзварын урсгалыг сөрж давхин жижигхээн факталснаас өөр ноцтой зүйл тохиолдсонгүй. Шороон замд орохдоо манайхны урьдчилан нааж зүг гаргасан ТМГ наалтаа дагасаар очих газраа хүрцгээлээ. Биднийг очиход нарны бөөлөө дуусч бөөгнөрсөн хүмүүс захаасаа задран тарж байлаа. Бид голын хөвөөнд машинаа байрлуулан хүмүүс дээр явж очиход Уята Туяа хүмүүсийг мэлмийдэн гайхшруулж, би андуураагүй бол Галт удган энергийн хэмжилт хийн ,түмэн хүнээр хүрээлүүлэн , эрчмээ шалгуулсан хүн бүрт зөвлөгөө өгөн ээлж дарааллаа булаацалдан зогсох хүмүүсийг хичээнгүйлэн үзэж байв . Ямар хүмүүс арга хэмжээнд оролцож байгааг лавлан асуухад Дарханы Тэнгэр Монгол Үнэн бясалгалын төвөөс зохион байгуулж байгаа болохыг хажуугийн машины хүмүүс хэлэх юм.Орой 20.00 цагаас намрын дунд сарын шинийн 15-ны сарны тахилга болон галын тахилга эхлэх боллоо. Бөө удгад хуяглачихаад байгаа нь их л ... сүртэй харагдана..Галын тахилгын үйл ажиллагааг Тэнгэр удган удирдан, бүхнийг зохицуулах ажээ. Эхлээд их галаа тойрсон жижиг түүдэгнүүдийг оролцогсод асаалаа. Хань /нөхөр/ маань нэг түүдгийг асаав. Их түүдгийн хойд талд Их эзэн богд маань залран гариг дэлхий ,газар шороо, хүн зонд мэхийн ёсолж хүндэтгэл илэрхийлэхэд самсаа шархиран юу ч юм нэгэн зүйл дээшээ огшин амьсгал түргэсч зүрх хурдан хурдан цохилно. Их түүдэг... барсхийн бадарснаа дүрэлзэн асч эхлэв.Галын онгодууд дуу дуулан бүжиг бүжиж, мунхаг миний үл ойлгох үйл явцууд их л болж тахилга  цааш өрнөлөө. Харуй бүрий болсон боловч түүдэг болон сарны гэрэлд орчин тойрон өдөр мэт үзэгдэх ажээ.Тэнгэрт бүртийх ч үүлгүй байлаа. Сарны тахилга эхлэхээс өмнө зохион байгуулагч бүсгүй бүх хүмүүсийг түүдгээ хагас тойрон суухыг урив. Бид саранд олон дуу дуулж өгөхөд саран ээжийн мишээсэн царай тодрон харагдаж "сар инээж байна" гэтэл миний хажууд суусан дүү маань болон бусад хүмүүс "харлаа харлаа, харж байна" хэмээн ам амандаа шуугилдан хөөрцгөөж байсан нь гайхалтай. Сайн дураараа дуулах хүн байна уу ? гэж З/Б -ийг асуухад хүмүүс гарцгааж, тэдний дотроос нэгэн гайхалтай сайхан дуулдаг эрхэм "Бөө мөргөл мину" гэх үгтэй дууг сэтгэл гэгэлзүүлэн,тун донжтой дуулав. Дууны ая үгийг хагас хугас тогтоож даган аялавай,гэж... Удалгүй хүмүүс уулга алдахаар нь гайхан харвал Саран өжий гайхмаар гоеор хүрээлсэн байлаа.Бид машинаа голын эрэг хавьд зогсоон түүдгийн зүүн талд байрлуулсан байсан тул сар болон жижгэрч байгаа түүдгийн гэрлийг шөнөжингөө харахад их эвтэйхэн байрлал байв. Гайхмаар нь: Дүү, нөхөр бид 3 машиндаа хоносон болохоор цантсан цонхны цаанаас харахад сарны хүрээ их тод харагдаад хаалгаа нээгээд харахаар хүрээ нь харагдахгүй байсан явдал юм.Гал ч гэсэн яг адилхан .Галыг тойроод нэлээд том улаан гэрлэн бүрхүүл байгааг бөхөн бөхтөл нь харж хонох завшаан /Мэдээж унтаж, сэрээд ккк/ тохиолоо доо.Шөнөжингөө Саран авхайд хүслээ шивнэсэн болохоор Энэ жилдээ алзахгүй байх аа хэ хэ хэ.Үүрээр жаахан жиндсэн ч өглөө нар мандан хүмүүс босцгоож эхэллээ. Тахилга хийсэн талбай.....

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)