Үнэний эрэлч : Монгол хүн бүр агуу

Монгол хүн бүр агуу

Монгол хүн бүр агуу,бөгөөд монгол болж төрсөн заяандаа бахарханам.Яагаад ч юм эгэлхэн нэгэн ааваараа өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрж ,энэхүү зүйлийг тэрлэж суунам.Миний аав Р.Гуудай эдүгээ 81 настай сайхан буурал Гачууртад энх тунх амьдардаг юм. Аав минь сургууль соёлын мөр хөөгөөгүй бөгөөд хэнээр ч бичиг үсэг заалгалгүй агент Цэрэн гэдэг хүнээр монгол бичгийн бүх үсгийг бичүүлж аваад түүнийгээ цээжлэн үг болгон холбон уншиж, нэр усаа бичиж, хэдэн малынхаа тоог гаргахтай болж байх үед нь кирилл бичиг гарч иржээ.

Кирил бичгийн цагаан толгойг монгол бичгийн үг үсгээр хөрвүүлж,тун амархан цээжлэн үг болгон холбон уншиж, бичиж эхэлсэн үедээ бичиг үсгийн шалгалт өгч тайлагдлаа гэсэн үнэмлэх авсан гэж "Зоргоор амьдарсан он жилүүд" дурсамжийн номдоо бичсэн байдаг юм.Аав аль алинаар нь алдаагүй сайхан бичнэ, их сайхан дуулнаа. Найр наадамд 3 хоног нэг дуулсан дуугаа давталгүй дуулдаг,.. одоогийн бидний хэлээр соёлын өвийг тээгч хүн юм даа.

Эндээс одоогийн залууст их л дутагдаад байгаа сурах арга барил. хүсэл тэмүүлэл, сэргэг ой ухааныг нь олж харж үлгэр аваасай гэж хүснэм.Ингээд уг удмын түүхээсээ аавын дурсамжийн номны хэсгээс үг үсэг өөрчлөлгүй тэр чигээр нь буулгая.Аав минь 56 жил жаргал зовлонгоо хуваалцан 9 хүүхэд төрүүлж, 2 хүүхэд үрчилж аван гарыг нь ганзаганд хүргэлцэж өгсөн хайртай ээжийн минь гэгээн дурсгалд энэ номоо зориулсан юм.

"Үлдэж байгаа хэдэн хүүхэд минь удам угсаагаа бага ч болов мэдэг гэж энэхүү номыг бичиж үлдээв"

Миний уг удам сэргэлэн цовоо ,хар бүргэд ястай сангийн сумны харчуул язгууртай урианхай үндэстэн юм.Миний уг удам бүдүүлэг нийгэмд төрсөн боловч тухайн үедээ мэдлэг боловсролтой тэр үеийн ном судрыг гүнзгий судалсан үзмэрч, тарнийн ухаанд гарамгай мэргэшсэн бөгөөд шувууны хэлийг хүртэл мэддэг хүмүүс байжээ.

Тух: Хар хэрээний хэлийг мэддэг авга эгч Өөхөн гэдэг хүн байсан. Аав минь 1948 онд 7 адуу, 12 үхэр улсын тооллогоос нуусан хэргээр 4 жилээр шийтгүүлж, Налайхад 3 жил гаран уурхайд ялаа эдэлж 1950 оны намар шоронгоос гараад ирэхэд нь нэг хэрээ бархирч гэр дээгүүр өнгөрөхөд гэрт сууж байсан эгч маань ээж бид 2-т" Рэнцэн ирж явна цайгаа түргэн чана" гэж хэлээд гарч явлаа. Ээж бид 2 хэрээний хэл мэддэг хүн гэж хаана байсан юм гээд тоосон ч үгүй.

Хоер цаг хэртэй болоход нохой хуцах юм. Гараад харсан чинь Хөх куртик өмссөн, хээр морьтой хүн ирж явна. Гүйж очоод ээжид хэлсэн чинь ээж гарч хараад аав нь мөн байна гэхээр нь урдаас нь гүйж очиход аав минь үнсэж ,нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан нь санаанд минь үлджээ. Мөн тэр эгч манайд ирж аав ээжтэй цай ууж суухдаа хэрээ бархирч өнгөрөхдөө миний саднаас хүн гарах /үхэх/ гэж байна гэж хэллээ. Болвол тэр хэрээг ал гэж аавд чинь хэлж байжээ гэж ээж надад хэлэхээр нь юу ч бодолгүй хэд хонож байтал аавын ах Жимбээ гэдэг хүн нас барж аав явж Аршаатын бөөрөгт оршуулж байж билээ.

Өвөг аав Цод нь өнгөрсөн одоо ирээдүйн явдлыг харсан юм шиг хэлдэг байсан бөгөөд нутаг усныхан нь "цоолж хэлдэг Цод" хэмээн авгайлдаг байсан байна. Өвөө Түмээ нь тарнийн ухааныг гүнзгий судалж ,амьдралд хэрэглэж явжээ.Энэ хүн багаасаа ан агнах, арга ухаанд мэргэшсэн, /буугаар/ цанаар маш хурдан гулгадаг ,гөрөөсийг өвөл нь цанаар хөөж гүйцээд, буу хутгаар агнадаг байжээ. Энэ хүн ядуу хэдэн хүүхдээ тэжээхийн тулд ан хийж , хулгайгаар амьдарч байсан түүхтэй.

Хулгай хийж яваад казахуудад баригдаж хөлдөө төмөр чөдөр хийлгэж, хоригдож байхдаа шөнө нь нэг хөлнийхөө чөдрийг тас тарнидаж нөгөө хөлдөө чөдрийг нь эвхэж хүлээд зугтааж ирсэн гэж эмээ ээж минь ярьдаг юм. Тэрхүү дурсгалтай чөдрийг надад өгч байсан бөгөөд би аваад тэнэгээсээ болж үгүй хийсэн болно.Мөн 2 дахь гайхамшиг нь өвөө минь дэргэдээ нэг хүнтэй Казахын 4 морийг хулгайлаад явж байтал араас нь морьдоо нэхсэн 6 хүн хөөгөөд ирж байна гэнэ.Өвөө замаасаа гараад дэргэдэх хүнтэйгээ 2-лаа мориноосоо бууж 2 өвс тасалж аваад нэгийг нь өөрөө, нөгөөг нь дэргэдэх хүндээ өгөөд сууж байсан чинь казахууд хажуугаар нь өнгөрөхдөө бидний морьдыг Түмээ л авсан гэж ярилцаад өнгөрч байсаан гэж дэргэдэх хүн нь ярьж байсан байжээ.

Иинхүү өвөө маань тарнийн хүчээр баригдалгүй амь гарч байсан гэдэг. За эдгээрийг аавынхаа дурсамжаас шууд хуулж бичлээ, миний бие. Аав минь дуучин, бас улсын анчин хүн юм. Дээрх түүхүүд дэх хар хэрээ, түүний тайллыг яг л хэлээд байгаа авга эгч, осолтой үед өөрийгөө амьд үлдээх чадвар гээд... гайхмаар хачирхмаар бүхэнийг Аянга удганы блог болон гэрэлийн өргөөнийхэний хичээл, нийтлэлүүдээс харахад манай удамд ч бас нэг ЮМ байгаад байнаа даа.

Ер нь монгол хүн бүр овог отог бүр ийм л гайхамшигтай гэдэгт би огтхон ч эргэлздэггүй .Харин ийм үүх түүхүүдийг настангуудаа амьд сэрүүн дээр нь өрсөж мэдэж цуглуулах юмсан... Хөх толбот Монгол хүн бүр "Үл долгилох далай мэт сэтгэлээр ариуныг олж Үл хождох наран мэт элчээр хүчийг олж Үл будилах саран мэт үнэнээр дурыг булааж” гэгээн бүхнийг түгээх болтугай

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)