Үнэний эрэлч : Хээрийн бөөлөө. 2012-07-21

Хээрийн бөөлөө. 2012-07-21

Хээрийн бөөлөө. 2012-07-21

Хээрийн бөөлөөний сураг ажигийг Өргөөний дэмч Гаамаа эгчээс олж сонсоод улаач балчрууд руу утас цохин 8 хүн явахаар болов.Ингээд унаатайн унаагаараа зарим нь автобусдахаар болж замд гаран давхисаар нэгэн айлын өвөлжөөний ойролцоох эрүүл сайхан газартай, өвс ногоо халиурсан бага шиг уулын бэлд буудаллаа.Хүн зон, машин тэрэг арвин цуглажээ. Тэнгэр удганыг хайсаар очиж амрыг эрэн мэндчилээд дагуулж яваа хэдийнхээ хамт үйл болох газар хүрэлцэн очлоо. Ийм олон улаач нэгэн газар бөөнөөрөө цуглахыг огт харж байгаагүй надад сүрдмээр бас догдолмоор байсныг нуух юун. Энд тэнд хэнгэрэг пижигнэн.. тун богинохон хугацаа өнгөрөхөд бүх онгод тэнгэрүүд олбог сэнтийдээ заларсан байлаа./Монголчуудын онгод нь богино хугацаанд пүд пүд гээл ороод байхад Намба ВАН Со /удганы өхөөрдөж өгсөн нэр кккк/ удганых орж өгөхгүй их зовоосон тухай уншиж байсан маань санаанд орж байлаа/Миний яг урд талд жанжны шовгор малгайтай, баатар дайчны өмсгөл хуягтай, баргил сайхан дуу хоолойтой нэгэн ТЭНГЭР хамгийн түрүүнд олбогондоо залрав."Миний мунхаг улаач яаж ийм сайхан газар өнөө гаригт намайг авчрав аа.Яаж ухаанд нь оров оо. Сайхаан сайхан" хэмээн их л баяртай байлаа. Надад тэр онгодын өмсгөл хуяг, суудал ,дуу хоолой , яриа хөөрөө маш их таалагдсан. Төрийн хуурч Цэрэндорж гуай ая өргөн Чингис хаан... гээл хэлтэл Хэн аймшиггүй их эзэн богдын нэрийг дууднав? хэмээн их таагүй байна -Түшээ нь: Ёрөөлч магтаалч тэгж хэллээ гэсэн чинь... Х..М гээд туйлын тоомсоргүй бна.Эндээс би ихэс дээдсээ хүндэтгэх ухаан гэдэг ямар агуу вээ гэдгийг ухаарч суулаа. Золгож болох үгүйд эргэлзсээр 3 минут орчим хугацаа өнгөрч байтал нэг хүн хүрч ирж амрыг нь эрснээ "Таны алдар хэн бэ?" гэж авдагийн.Хэллэг мэллэг нь хатуу ч гэж жигтэйхэн . Би ч навтасгээл явчлаа. Замбын бид нэг иймэрхүү л харьцаж үүнийгээ хатуу зөөлөнөө ч мэдрэхгүй явах юм даа..Манжигаараа цохиод авах болов уу гэж бодтол ашгүй гайгүй өнгөрлөө.Золгогч этгээд: Таны зургийг авч болох уу? гэтэл "Юуу?? Муутуу цаасан дээр намайг мөнхөлж үлдээхийг хүсээ юү? Би морин дэл дээр дарцаглаж явсанаас биш,муутуу цаасан дээрх шиг суумал байгаагүй ээ,,"гээд зөвшөөрсөнгүй. Дахиад л нэг балчир ирж :Амар амгалан уу? Дээдэс минь? гэхэд "Ха ха ха Харц ардыг номхтгож явсаан би. Хаан дээдэс байгаагүй шүү. Хатуу үйлийг хийж явсаан би. Ихэс дээдэс яваагүй ээ.."гэж байнаа. Би ч зориг орж золголоо. Өөрийгөө танилцуулаад.... Аянга удгантай....гэтэл "Тэнгэр удган гээч чи" гээд айхтар зандарлаа..... ингээд догшин боловч үнэн үгтэй үйл хөдлөл хэлэх ярих болгондоо ухаарал хайралсан сайхан бууралтай хэдэн мөч хөөрөлдсөн би АЗ-тай...хэмээн талархаад үдлэх гэж байтал" Өргөөний балчрууд байнаа" гэсээр 1 бүсгүй 2 залуу хүрч ирж золгов.Тамхилсаны дараа бүсгүй нь "Ямар сайхан дуу хоолойтой юм бэ? Та нэг ая дуу баривал ямар вэ? гэсэн санаа гаргатал түшээ эгч нэг дуу эхлэв. ОНГОД: ха ха ха миний улаачийн ганц бүтэн мэддэг дуу байна гээд биднийг дагаж аялав. Хоолойн хүнгэнээд ямарч ардын жүжигчин гавьяатаас илүү санагдсаныг нуух юун.Золгохоос өмнө түшээдээ "газраа хайрла. газар ухахдаа заавал тэнгэрээс гуйж бай. ухсан л бол заавал эргүүлээд булж бай . Газар луу мэсээр хатгана гэдэг яавч сайн үйл биш." гэх мэтээр сурган хэлж байсан бөгөөд хөөрхий улаачийн толгой руу байсхийж байгаад л" Надад л юм үзүүлэх гэж ирсэн баймаар юм. Ийш тийш юм сонжоод тонгочоод байхчив, энэ мунхаг улаач" хэмээн дүн дүн тоншиж, бас хайрлан өхөөрдөж байсаныг харж суухад сайхан байлаа. Эндээс би их хаан болон Тэнгэр удганаа яав ч нэрээр нь хүндэтгэлгүй дуудахгүй дээ гэх сэтгэлийг өвөрлөн үдэллээ.Дараа нь би Дэлүүн болдогийн тахилгын зураг үзэж байхдаа хуяг дуулгыг нь ихэд сонирхож байсан бас Тэнгэр удганы хэрэлдэж танилцсан Танхай улаач бид 2 ийм болчих гэж дээ хэмээн тайлбар хийсэн Улаачийг зорив. Ашгүй түшээгийнхээ хамт 2-лханаа байлаа.Өмнөх онгодтой уулзсан бас бусад хүмүүс хэрхэн яаж золгож байгааг харан туршлага "хуримтлуулсан"миний бие энэ Тэнгэртэй сайхан хөөрөлдөв."Танай отог өөрсдийн онго тэнгэрүүдээ залах болсийм биш үү? Дараа нь миний улаачтай уулзаарай "гэж зөвлөв. ... Сайн цагийн эхэнд муу цагийн эцэст... гээл эхэлдэг үлгэр үнэн болдогоо ч боллоо. Одоо хөх монголчууудын ухааныг ирлэж ,сэрээх их аянд дөрөө харшуулан ХАМТРАХ их үйл биднийг тосон байгааг нягтаас нягт ухаарлаа даа. ТМГ. Улаанбаатар хот. Г. Мядагмаа

Myadagmaa Tmg

‎2012-07-21. Хээрийн бөөлөө.

Хээрийн бөөлөөнд оролцогсод тойрч суугаад их эзэн маань голд нь суужээ.Хажууд нь хараахан босож /угаа авч/амжаагүй бололтой саравчтай малгай өмссөн залуу сууж байна. Ямар ч хуяг өмсгөлгүй ч түүний биенд онго нь заларсан бололтой. Их хааны хэн нэг жанжин нь гэхийг би сонсов. Их эзэн хаан маань тэр баатар жанжнаа хайрын харцаар хажуу талаас нь гилжийн байж их л удаан харах шиг надад санагдаад би чинь тэр хайрыг мэдэрсэн ч юмуу яагаад байгаа юм , бүүмэд мэлмэрүүлээд л алсаас хараад сууж байлаа .Дагуулж яваа 2 улаачаа золгуулчих санаатай хаандаа дөхөж очив.10-аад шавиа дагуулан отгоороо ирж бөөлөөнд оролцож бгаа нэгэн сайхан багш удган дараалал үл хайхран миний урдуур орж золгов. ...Багш удган маш их зүйл ярив. ...Хаанд ярих бололцоо бага гаргасан гэх үү дээ ккк. Удган багш маань хэн нэг зураачийн зурсан хаантаны зургийг шүтээндээ залан өглөө бүр сүүгээ өргөдөг гэхэд хаан:"Намайг гэж яаж танив? гээд мэлмий нээгдсэнгүүд нь удахгүй миний дүрийг тольдох болно доо. Аянгат удган ЗАРИМ ҮЕД надтай адилхан болдог шүү гэж хэлсэн.Тэгж байтал хүнд алхаатай нэлээд өндөр настай болов уу гэмээр аахилж уухилсан ногоон өнгийн хуягтай ОНГОД хүрч ирэв Энэ үед Хаан сэнтийдээ заларч байсан бөгөөд тэр 2 эртний хэлээр бяцхан хөөрөлдөв. Хаан сэнтийгээсээ буугаад тэр 2 тэврэлдэн уйлалдав .Хаан: За одоо 2- лаа энэ цагийн хэлээр хөөрөлдөхгүй бол балчрууд чилнэ гэхэд нөгөө онго "Та бид 2 энэ замбативд ирж уулзах учиртай байж дээ, Хаантан минь. гээд уйлж, хааны гарыг энхрийлэн илж,.. Би хаандаа мэхийн ёсолъе гээд гараа элгэндээ авч газар шүргэтэл мэхийж байгааг хараад дахиад л нулимс цуваад эхэр татан уйлмаар байсан шүү. Тэрхүү онго их итгэлтэй бас өндөр дуугаар "Би хаантан таны төлөө энэ замбативийн төлөө зүтгэнээ" гэж цэргийн жанжин шиг цогтой галтай хэлж байлаа.Тэрхүү онгыг явсны дараа хааны сэтгэл үймэрч , их удаан уйлав."........ тэр жанжин маань маажигнаад ингээд хүрээд ирэх гэж дээ".. гээл уйлаад байсан.Аа тиин үүний өмнө Германаас ирсэн, хааны тухай их сайнаар ном бичиж байгаа 2 эмэгтэй золголоо.Хаан:Хэнгэрэг дуугарахаар л намайг буудаг гэж бодно уу? би улаачтай байнга хамт байдаг юм. Аянгад та 2 үүнийг үзүүлж байсан шүү дээ гээд .. би тэр цаг үедээ амьдарсан. Хүмүүс сайнаар хэлэх нь хэлээд муугаар хэлэх нь ч хэлээд дууссан . Би магтаалд тун дургүй .. Одоо бид энэ гараг дэлхийн төлөө, ирээдүйд юу хийхээ ярьж зарламаар байна.Миний 1000 жанжид хаана байна? Энэ газар, уул ус, ганц ширхэг өвсний төлөө бид хөдөлмөөр байна Тэрнээс биш миний өнгөрсөн амьдрал одоо хэнд ч хэрэг үл болно.ТМГ дуудлагаа байнга хэлж өөрсдийгөө цэнэглэж аюулаас гэтэлгэж байгаарай. энэ дуудлагыг хэлэхээр онгодууд гэрлийн хурдаар ирж сонорддог юм шүү дээ, ойлгов уу? гээд газрын хөрсийг гараараа илж биднийг сургаж байлаа. Ингээд хаантай золгох гэсэн хүмүүс дэндүү олон болсон тул бид ч үдлэв. Ирсэн хүн бүрд л хаан маань Энэ дэлхийгээ аврахад би ганцаараа болон миний улаач ганцаараа юуг ч хийж чадахгүй Би тухайн үед ардууд жанжид ээжийтэйгээ хамт бусад хүмүүстэйгээ хамтарч байж л тэр том үйлийг хийсэн юм шүү Тиймд хүн бүр их үйлд оролцож ухаарч хийх ёстоой гэдгийг давтан давтан хэлж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. УЛААНБААТАР ХОТ Г.МЯДАГМАА

Таалагдаагүй · · Нийтлэлийг дагахаа болих · 22 7-р сар-нд 16:29 цагт Ulaanbaatar-н ойролцоо

Танд, Bolor Bon, Baigal Luuya, Танхай Балчир болон өөр 31 хүнд таалагдлаа.

Тэнгэр Хүү Уулзсан хүмүүс ингээд л бичээд байвал тун сайхан байна. Мядагмаа эгчид баярлалаа. Хааны хажууд байсан саравчтай малгатай хүн бол Боорчи жанжны улаач юм. Туршлагатай зайран хүн бий.

Хаанд золгоод буцсан тэр ногоон өнгийн хуягтай буурлыг Хаан хараад ихэ...See More

22 7-р сар-нд 16:34 цагт · Таалагдлаа · 15

DB Gaamaa За бусад нь ингээд үйл явдлын сэргэг дээр бичээд байгаарай хүн бүрийн харсан үзсэн өөр өөр тул бичээрэй түүх шүү бидний түүх

22 7-р сар-нд 16:39 цагт · Таалагдлаа · 2

Saikhantuya Buyannasan Энэ болгоныг уншихааар зүрх булгилж, тархи жингүйдэх мэт болох юм... Тун чиг сайхан байна. Мядагмаа танд гялайлаа. Тэнгэр Монгол Газар.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
нараа (зочин)

Сайн байнауу? Нарны боолоог жирийн хун яаж хийх вэ? Тэнгэр газар нарыг шутэж тахиж явахад уйлс бутэж байдаг гэдэгт би итгэдэг юм. Гадаадад амьдардаг хун яавал хийморьтой ажил уйлсээ сайхан байхыг гуйж даатгах вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)