Үнэний эрэлч : Ялагдлын тухай ухаарахуй

Ялагдлын тухай ухаарахуй

Ялагдлын тухай ухаарахуй-д
Нойр хулжин сэтгэл тавгүйрхэнэ...
Алдааг бусдаас бус өөрөөсөө хайн
Ухаарахуйн оньсыг тайлах цаг хаяанд ирэн
Хаалга тогшжээ.
“Надаас дээртэй учирвал намайг тэгээд мартана биз
Надаас доортой учирвал намайг тэгээд санана биз” хэмээх аугаа Пушкины амьд үгс сэтгэлд хургана
Үүнээс улбаалан дурсах нь:
....Батзориг хэмээх шавилхан бор залуу засаг даргаар томилогдон ирж байсан цаг саяхан. Ирэхдээ ч сайн муу хэл амыг дагуулан буцахдаа ч сайн саарыг хослуулан одох энэ эрхэмтэй нэгэн баг болж 4 жил удирдуулахдаа монгол эр хүний жудаг , үзэл бодолдоо тууштай байх сэтгэлийн хатыг олж харсан даа. Учир юун гэвэл: Мундахгүй олон ажлыг цөлх ухаанаар хийж дүүргийн хөгжилд нүднээ илхэн бүтээн байгуулалтыг хийсэн ч хийснийг илт үгүйсгэх албин тийрэнгийн гэмээр атгаг санаа аандаа л түүнийг отно.Сайрхан магтах, саймшран муулах аль ч тохиолд авах гээхийн ухаанаар хандан байвч , үл итгэхийн хар мананг дагуулан үнэнчээр зүтгэх нэгнийг хэлмэгдүүлэн хөөхийг би хараагүй ээ. Даравч дардайн булавч бултайх хийсэн, бүтээсэн,сүндэрлүүлсэн , хөгжүүлсэн нүднээ илхэн байх ажлын үр шимийг түмэн олон тунгаан бодож дурсах нь дамжиггүй. Сайн ,саарыг цаг хугацаа хэмээх эрхэмсэг авхай өөрийнхөөрөө шүүдэг ҮНЭН гэж буй.
...Үүнээс ч чухал нь хүнийг үнэлэх үнэлэмж, монгол хүний аливаад үл туйлшрах үзэл бодол нь өнгө мөнгө ,өөдгүй явуулгад хар аяндаа л автдаг болсонтой яах аргагүй холбоотой. Энэ нийгмийн тогтолцоо нэг л биш санагдахгүй байна уу? Намаар талцан, хоорондоо “алалцаж” харийнханы идэш болж байгаагаа мэдэрмээр,ухаармаар, сэрмээр , сэнхэрч ойлгомоор санагдах юм, мулгуу надад.” Хөх Монголын төрийг нүүдлийн соёлоор бадраах алтан дээд гэрээ “ хэмээх гайхамшигт сударт энэ нийгмийн тухай хэрхэн орой руу ортол өгүүлснийг хойно бичиглэв. Залхууралгүй болгоон уншина уу.
Манай өвөг дээдэс гадаад дайсныг дарах амар ч дотоод “дайсан”-ыг дарахад туйлын хэцүү байдаг гэдгийг чухалчлан үздэг байсан байна. Иймийн тулд нийхэмийн цөм болсон ард иргэдээ ГЭГЭЭРҮҮЛЭХ үйлийг шамдан хийснээр нийхэм цэвэршин тунгалагийн дээд болж 108 түвшин сайхныг тогтоон чадаж байжээ. “ Ямар ард түмэн байна тийм л төр оршино” гэж эдүгээ бид ч ярьдаг шүү дээ. Яг одоо энэ үед үр хүүхэд нь ямар болсон байхыг УГТАЖ МЭДЭЭД, ТОСОЖ БЭЛДЭЭД, ТЭСЭЖ ГАРДАГ чадвартай байсан хөх толботой Монгол өвөг дээдэс маань ийн бичиглэн үлдээжээ.
Доройтож буй нйигэм нь болбоос: Үхүүлэх 4 ний гэм- тэй
Өсөлснийг үхүүлж устгая гэвээс:
Өсгүй үхүүлэх дөрвөн алуур буй хэмээгээд:
1. Ухаангүй дорой балай болгож
Ураг төрлийг нь тархины тураалд унагаж
Сархадад шунаг өвчтэй болгож
Сүйрэлийг бадралтай эндүүртэл нь уулгаваас
Үүрд өс санахгүй баярласаар үхнэ ... үүнд бараг тайлбар хэрэггүй бизээ энэ зүйлд өнөөгийн монголчууд дийлэнх нь бүр нэвчээд орчихсон нь нэн харуусалтай. Баяр ёслолоос эхлээд л бүх зүйл сайхан байгаа мэт тэмдэглэн ний аяараа уруудаж яваагаа олж харахгүй л юм даа.
2. Бүлэглэн бэхэжсэн олныг
Бөөс мэт болгон үхүүлье гэвээс
Бурууг магт, тэгш эрх олго
Ганцаардан солиорч онгирохдоо
Эргүү ишиг шиг гээгдээд
Эцэж сульдавч бодлын жаргалд умбаж
Зүгээ алдан үхнэ ... худлаа магтаалд онгирч сагсуурсаар хэн ч биш болж үлдээд, эцэст нь өөрийгөө бодлын жаргалд умбуулсаар цагтаа би... гэсээр хөөрхийлөлтэйгөөр дуусах юм. Өнөөгийн бидний амьдралын дүр зураг биш гэж үү?
3. Аминч зоргоор болгож
Аяыг нь дагуулж үхүүлж устгая хэмээвээс
Арван түгээмлийг тасалж өмчлүүлж
Хар шуналаа тэжээсээр үхэхэд нь
Хайран түгээмэл эргээд ирнэ
Хагартлаа баярласаар тэр үхнэ
Хамгийн гарз үгүй алуур энэ... 10 түгээмэл гэдэг бол улс гэрийн ахуй буюу эдийн засгийг бүрдүүлэгч, хангагч зүйлүүд юм. Хувийн өмч хөрөнгөтэй байх ийм л хөнөөлтэй бөгөөд өнөө цагийн бид үүний араас л үхэн хатан зүтгэх нь үнэхээр харамсалтай. Үхэхдээ хүн 10 түгээмлийг аваад үхнэ гэж үгүй. Тиймээс 10 түгээмэл эргээд л ирэхийг хэлж байна. Тиймээс өвөг дээдэс маань өмчийг хувийнх ч биш нийтийнх ч биш байлгах шилдэг аргыг хэдэн мянган жилийн амьдралаасаа олсон бөгөөд тэр нь гурвалын онолын дээд болох Айл, Хаан, Тусгаар тогтнол гурвын Айлын тогтолцоо юм.
4. Догшин хүчирхэг олныг
Доголон аалз шиг болгож
Дотрыг нь баярлуулсаар үхүүлье гэвэл
Хийж чаддагийг нь бэлдээд өг
Сүүлний өт шиг шимсээр
Өөхөндөө хордоод үхэх
Өрөвдөлтэй нэгэн алуур энэ ... уул нь хүн хийж чаддаггүйдээ суралцаад өөрийгөө хөгжүүлж нээдэг байна. Тэгээд эргэн тойрондох зүйлсийг нь хялбарчлаад чаддаг зүйлсийг нь хийгээд өгөхөөр "Би чаддаг юм чинь" гэж бодсоор тэр л хүрээндээ ямар ч дэвшил үгүй бэлэнчилсээр, байгаа төвшнөөсөө ахилгүй мөхөн доройтдог байна. Үүнийг мэдсэнээр өвөг дээдэс маань өнөө энэ цагийг нэгэн хар ний гэм болгон сонгожээ.
Ний гэдэг бол нийтээрээ гэж бүхнийг хамаатуулсан үг,
Гэм гэдэг бол гэм нүгэл гэсэн үг. Тэгэхлээр Ний+Гэм ийн тогтолцоо гэдэг нь нийтээрээ гэм нүгэлтэн болох тогтолцоо гэж ойлгож болно. Эртний монгол бичигт Нийхэм гэж бичдэг. Ний гэдгийг дээр хэлсэн, Хэм гэдэг бол хэм хэмжээ гэсэн үг. Тэгэхлээр Ний+Хэм-ийн тогтолцоо гэдэг нь Нийтээрээ дагах хэм хэмжээг мөрдөн амьдрах тогтолцоо л гэсэн үг. Монгол маань 90 цэвэр нийхэмтэй, 16 хар нийгэмтэй байжээ. Мөн 920 бичиг үсгийн,,,/ 920 шүү, гайхалтай байгаа биз/ соёлтой байж дээ. Уншигтун, ухаарагтун.
Биднээс тархины тураалд нэрвэгдээд байгаагаа мэдэж мэдэрч байгаа нь хэд байгаа билээ???? Төрийн эрх барилцан зөөлөн сэнтийд 12 жил заларсан Арвин ч тархины тураалтай. Бусдын идшийг атгаг сэтгэлээр булаагч хар хижнээс ялгаа нь үгүй. Энэ дүүрэгт ганц тоосго нэмэрлэсэн бил үү? Эцэст нь хийж зүтгэсэн нь ний гэмийн золиос болж, бодол санаа нь албин тийрэнд эзлэгдсэн Мангдай нар төрийн эрхэнд гаран хар үйл, хар санаагаа гүйцэлдүүлдэг цөвүүн цаг цэцэглэж байгаа нь энэ дээ. “Төрд төрлийг тэвч” гэсэн эртний их хаадын сургаал хаана байна???. Ах дүү амраг садан арван хэдүүлээ цойлон гарч үүнийгээ байх ёстой зүйл хэмээн сэтгэдэг хар хижнүүд байгаа цагт энэ төр хаашаа зүглэнэ вэ?...Төрийн минь сүлд өршөө хэмээн цайныхаа дээжийг өргөдөг монгол хүн байгаа болов уу??? Түмэн олон төрөө үл дээдлэвэл Монгол УЛС-ГЭР маань хаашаа замнана??? Иймийн тулд л Монгол хүн бүр Гэгээрлийн замыг сонгон 35 мэдвэл зохихуйг өөрийн амьдралын хэм болгоосой гэж хүснэ. Ямар ч бай би Батзориг хэмээх энэ хүмүүнд сэтгэлийн өртэй. Хэзээ нэгэн цагт таны төлөө алд биеэ умартан хүчээ өргөхийг дотоод сэтгэл дэх “би” дээ тунгаан байнам, .....Дээрх 4 гэмийг зон олныхоо, өөрсдийнхөө,хөх толбот Монголчуудынхаа уураг тархинаас авч хаян гэгээрүүлэх үүрэг БИДНИЙХ л байх ёстой. Тэр цагт хөх толбот тэнгэрийн үрс бүр ҮНЭН гэдгийг ЧИН, ЧУ, ХАЖИР ҮНЭНЭЭР шүүж , хийсэн үйлтэй , хэлэх үгтэй , үзэл бодолдоо үнэн ч, гуйвахгүй байх , амин хувиа хичээх Хижийн сэтгэлгүй эрхэм чанарыг агуулсан төрийн хар хүмүүсээ дээдлэн өргөж дэмнэн явах ухааныг олох буй заа. .
ГЭГЭЭН БҮХЭН ГЭРЛИЙН ХУРДААР ӨРТӨӨЛӨН ТҮГЭХ БОЛТУГАЙ,
Хурай хурай хурай .
2012-12-04 Улаанбаатар хот, 05 цаг 30 минут.
Таалагдлаа · · · 10 цагийн өмнө Ulaanbaatar-н ойролцоо

  • Myadagmaa Tmg Өршөөн болгооно уу,, Судараас авсан ишлэлийг ФБ-ийн Гэрлийн өргөө бүлхэмийн балчруудын тайлснаар оруулсан болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)