Үнэний эрэлч : Хонхорт болсон Нарны бөөлөө

Хонхорт болсон Нарны бөөлөө

Амар амгалан байцгаана уу? Гэрэлийн өргөөнийхөн минь ээ.БЗД-ИЙН 5-р хорооны тэнгэрийн үйлийг дэмжин бадраагч, аз нь гийсэн 100-аад иргэн бид их эзэн богдынхоо тааллаар анх удаа нар амьтай гэдгийг нүдээрээ харж биесээрээ мэдрэн хөх монголчууд хэрхэн тэнгэртэй холбогдож чаддагийг харж биширсэн үйл явдалд оролцлоо. Ургах наран хороолол руу Их удгантай болзсоныхоо дагуу Гаамаа эгч ,болон бас 2 хүний хамт бид хөдөллөө. Удгантай утсаар холбогдон товлосон газраа бяцхан саадыг гэтлэн хүрч очив. Бид газраа сонгон удган маань ч хуяг дуулгаа өмсөн идээ будаагаа засан бэлэн боллоо.Өглөө босоход үүлэрхэг байсан тнгр удганыг хуягласны дараа цэлмээд, хурц нар гарч эхлэв....... Хуягаа өмссөн байхдаа үнэхээр сүрдмээр юм билээ. ... Нэг харсан чинь хөдөлгөөн энэ тэр нь нэг л бишээ... Яана онгууд нь ороод ирчиж, удахнээ... күэ яасан удааний .. гээ л би чинь арай өндөрлөг газар очоод л.. залгаад байдаг залгаад байдаг ..манай автобус ирдэггүй ээ. Явж байна л гэх юм. 30-40 -өөд минутын дараа 2 шар автобус 4-5 машин цувралдан орж ирэв. ... ИХ ЭЗЭН БОГД маань буужээ. "Яасан удаан чилээлгэдэг балчирууд вэ... Хүлэг морьтой байхдаа ажлаа амжуулдаг байсан монголчууд төмөр хөлөг унаад амжуулахаа болио юу даа.. ЗА ЯАХ ? УУ ЯАХ УУ? гэж байна/ Миний хамаг нүүрний минь арьс зулгараад уначих л шиг болов./ Хүмүүс зарим нь хүндэтгэсэн зарим нь гайхсан зарим нь үл итгэсэн янз янзын байдалтай байлаа. Угаа авсан хүмүүс урагшаа суугаарай гэхэд 10-аад хүн гарч суулаа Хаан хэнгэрэгээ дэлдэн биднийг нар луу хараад суухыг зөвлөв. Ингээд хамгийн оргил үе эхэллээ.

Нар хэрхэн өөрчлөгдөж , өнгө өнгөөр туяаран байгааг..хэлж одоо ийм болно тийм болно харж байна уу? гэхэд хүмүүс ам амандаа шаагилдан бие биенээсээ өрсөн харсанаа хэлж эхэллээ. За одоо нүдээ аниарай юу харагдаж байна гэхэд. өнгөний хувирал болон хэлбэр дүрснүүдийг харснаа хүмүүс хашгиралдан хэлж сэтгэл нь хөөрч эхэллээ. Дараа нь хаан хуур татан "Одоо наран ижий эргэлдэн эргэлдэн өнгө өнгөөр цацрах болноо"

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)