Үнэний эрэлч : Аянгат удганы засалд суусан минь

Аянгат удганы засалд суусан минь

Мядагмаа:  2012.05.07-ны заслын сэтгэгдэл

Өнөө гаригт насандаа мартамгүй сайхан үйл явдал болж тэгтлээ хүндэлж уулзахын мөрөөдөл болж байсан Аянга удгантайгаа нүүр тулан, Их хаан эзний барааг харж, Хувилай жанжинтайгаа золгох хувь тохиосонд өчүүхэн миний бие талархаад ч баршгүй. Энэхүү баяр хөөрийг надад бэлэглэсэн Баяр-Оч хүүд чин сэтгэлээсээ дахин дахин гэгээн сэтгэлийн баяр хөөрөө илэрхийлж байнам.

Ингээд өнөөдрийн сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсч байгаа тул ....сийрүүлье. Хадам талын онгодууд 2 жилийн өмнө боссон боловч мунхарсан хэдэн үрс болох бид хэд огт тоохгүй явсаар жил гаруйн өмнөөс л очдо,г золгодог, ойлгодог болсон юм. Энэ үед бидэнд бөөгийн талаарх мэдээлэл их дутагддаг байсан.Бөөн хэрүүл уруултай блогууд зөндөө л байдаг юм билээ. Зөвхөн админы мэдээллийг л уншина. Гэтэл нэг өдөр охин маань удган болон ТМГ , бас ТМҮ тбб-ын мэдээллийг олоод орчиж. 

Хэрүүл, занал, зүхэлгүй болохоор нь ёстой уужраа л явчиж билээ. Энэ үеэс л бүхий л зураг хөрөг нийтлэл сайн муу комментуудыг алгасалгүй уншин улаан фен нь болдог юм байнаа. Олон ч хүнтэй ажилладаг болохоор мэдээлэл өгөхөд ч надад амар байлаа. Эхлээд ярьдаг ,бас хаягийг нь гараараа бичиж өгдөг байснаа сүүлдээ нет-с татаж хувилаад тарааж бас ярьж, орон тооны бус ажилтан болчихдог юм байна. Тэгж яваад ТББ-ын хэн нэгэнтэй тааралдаад 10 ш ном зарж өгөхөөр болсон чинь Баяр -оч хүү ирж бас нэг боршур өгснийг нь их л олзуурхаж аваад хувилан тараасан даа. Миний ажил мааш их байдаг. Иргэд их оочерлож уулзана. Олон ч өдөрлөг уулзалтууд хийнэ. Тэрэн дээрээ ярихаараа би өөрөө их кайфтааай. ккк. Каноны хор цаас 2-оо их гамнадаг хүн чин дарайтал дарайтал хэвлэнэ шүү дээ. Удганы нийтлэлийг тачигнатал инээж , бас уйлж, байгаад л уншина. тиймийн тул өнөөдөр баярласандаа болоод маш олон хэрэггүй юм биччихлээ. өршөөнө биз ээ.

Цугласан олонтой уулзаж засал хийхээр Хубилай жанжин их л хилэнтэй буулаа. Миний мэддэг бөө нараас харьцангуй амархан онгодтойгоо холбогдох юм. Цугласан олонд тэнгэрийн үйлийг яах гэж хийдэг, үрсүүд нь ямар болчоод байгаа тухай тэнэг хүн ч ойлгохоор их сайхан" хичээл заав"Яагаад гэрлийн өргөөнийхөнтэй эхлээд уулзаад засал хийх болов? яагаад гэвэл та нар мөнх тэнгэрийн хишигт итгэж,хөх толбондоо ...баярлаж эзэн хаан болон удгантай минь хамт зүтгэсэн тул засч байна. түүнээс биш хааны улаач хүн бүрийн хартай зууралддаггүй юм.. та нар унтсан оюунаа л сэргээ. г.м сайхан сайхан зүйл их л ярив.... .

Хүмүүсийг хөнгөн , хүнд засалтайгаар нь 2 хувааж суулгаад нэгэн хөвгүүнтэй эхлээд уулзлаа. Тэр хүү хэн нэг жанжны улаач бололтой. Аргагүй л тэнгэрийн үр гэсэндээ их мэдрэмжтэй байсан тул жанжин түүнийг магтан, өхөөрдөж байсан шүү. Хөл нь тушигдсан байна гээд,,, тэгсэн чинь их хаан өөрөө ороод ирсэнд хүмүүс их л бэлэгшээж байсан.Засал хийж байхад хүүгийн гар чичигнэж татвагнан их л шаналж байгаа бололтой байснаа онгод нь шууд л ороод ирж байсанд би гайхахын ихээр гайхав. Хаан бол аргагүй л хаан байдаг юм байна гэдгийг нүдээр үзэн бүүр баталгаажуулав.Хүүгийн онгод хэн байсан юу гэж хэлснийг даанч сонссонгүй хальт хульт монголоор яриад байх шиг байсан.

Энд ирэхээ мэдэхгүй ч аврах хаантайгаа мэдэж мэдэрсэн хөх толботонгууд хэр олон байгааг та тэр бүр мэдэхгүй шүү дээ. жанжин минь. Миний мэдэх олон хүн байгаа шүү. Сайн юманд саад мундахгүй...гэж. Их л олон юм бичмээр байх юм доо.Дуусгая даа.Хөх монголчуудыг тэнгэр ивээг. хөрстөд заларсан тэнгэрүүдийг минь түмэн олон нь түшиг ээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

Болиооооооооооч дээээээээээ! Ингэж хүмүүсийн толгойг эргүүлж болохгүй ш дээ. Энэ суртчилгааны чинь арын алба аягүй лаг юм аа. Тэнгэрээр наадсан хүн жаргана гэж үү? Үйлийн үр гэж байдаг юм шүү. Энэ амьдралдаа бусдын мөнгөөр хангалуун цатгалан амьдарлаа ч хойч үе үр хүүхдээ бодоосой билээ дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)