Үнэний эрэлч : Үнэний эрэлд гарч , үлгэрийн баатруудтай учирсан тэмдэглэл
Том эгч Цэвэлмаа бид 2 гал тогоон дээр хуваарилагдан ажиллах боллоо. Эгч маань юм юм сонирхож явдаг, сэргэлэн шар бүсгүй тэр жил тэтгэвэртээ гарсан боловч гэртээ зүгээр суулгүй баахан ном цуглуулан, энд тэндэхийн ачтай сайн гэх бясалгал, дасгал, нийгэмлэг рүү явсаар РЕЙКИ гэгч бясалгалд яваад хүний өвчнийг өөрийн бие дээр мэдэрдэг бас бариа хийж өвчнийг намдаах буюу эмнэдэг болсон гээд л хоол ундаа бэлтгэх явцдаа ам хуурайгүй ярина. Энэ ярианд нь би өөрийн эрхгүй автав.

Хамгийн гол нь муу муухай санаа, хар хор явдал, хов жив, хэрүүл шуугиангүй амьдрал цогцлоож хүмүн АРИУСДАГ бясалгал гэдэг нь надад их таалагдав.Хадлангийн ажил дуусч, аавындаа 10-д хоног амраад ажилдаа орлоо.

Интернетээс гэртээ хамгийн ойрхон рейкийн төвийг хайсаар зүүн 4 замын хойно байрлах Падам бийж багштай холбоо тогтоон 27 хоногийн турш яс.. /ккк/ бясалгав. Гарын авлага номыг уншин сүнсэн биеэ хөгжүүлэх гэж, хүний сураад байгаа юмыг би яагаад сурч болдоггүй билээ гэж гүрийсээр охорхоон хугацаанд 2-р вангаа аван багшдаа ихэд магтуулж хайртай шавь нь болдог юм байна.

Энэ үед Багануурт байдаг манай хадам ээжийн талаас бөө төрөх гээд байна, дэмжээрэй туслаарай гэх яриа чих дэлсэв”Түүй, тэрүүгээр яадий, хараал жатга хийгээд... амьтан хүн зовоосон ...айлгасан л юм байдаг юм билээ шд, балай юм, балай юм” гээд би үл хэрэгсэв.

Хоёр гурван сар өнгөрлөө.Би ч бясалгаад л..”ариуссаар”...

Нэг өдөр охин маань:“Манай бөөнүүд : ҮРСҮҮД МААНЬ ИРЭХГҮЙ БАЙНА, ТООХГҮЙ БАЙНА “ гээд уйлаад байна гэнээ. Нэг очьё л доо, ээжээ” гэдэг юм байна. Яахлаараа БӨӨНҮҮД болчихдог юм. Олон хүн бөө болоо юу? Гэхэд : - 4 хүн биенд нь орж гардаг гэнээ” . гэж охин хэлэв..Шашингүйн үзлээр хүмүүжсэн миний хувьд яагаад ч санаанд багтахгүй... утгагүй санагдаж байсныг нуух юун. Охиноо зэмлэж, сэнхрүүлэн бөө, есүс 2-с л хол байгаад өгөөрэй гэж гуйдаг байлаа... Паа, Базарваань гэж.. одоо бодоход ёстой мунхагийн алдас гэж үүнийг л хэлэх байх даа.

Улаач охин болон түүний эгч, манай охид үеэлүүд бөгөөд насаар яг чацуу болохоороо байнга бие биенээсээ мэдээлэл авна. Охин маань ч нэг удаа очиж золгоод амжуулчихаж. Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоогийн жамаар нэг л өдөр онгодуудтайгаа уулзахаар охиныхоо удирдлаган доор гэр бүлээрээ Багануурыг зорилоо. Замдаа бөөгийн үл мэдэх ертөнцийн тухай сайн муугаар ярилцан шоолж , үгнээс үг ургуулан “явуулсаар” улаачийнд буулаа.

Хуягаа өмсөн, хэц хэнгэргээ дэлдэн их л удаж байж онгод нь орон сэнтийдээ залрав. Одоо бодоход үрсүүддээ тунирхаад онгод нь орж өгөхгүй удсан байх аа.. Бид хэд ээлж дараалан золголоо.

Эхний үед улаач охинтойгоо харьцаад байна уу? Өөр нэг “өвгөд,эмгэд”тэй харьцаад байна уу? гэдгээ ялгахгүй мунгинаж дараа нь бөөн инээд болж байж билээ.

. –Айлтгал юу байна даа?

-Айлтгал алгаа. л гэцгээлээ...ккк

-- Ухаан санаагаа цэгцэл ээ, үрсүүд минь.... гээ л үйл явдал хөвөрсөөр..

Тэр үед онгод тэнгэрүүд маань миний энэ яваа насандаа хэнээс ч сонсож байгаагүй их сайхан шүлэглэсэн, ухааруулсан сургаалуудыг айлдав. Би халуун дулаан сэтгэл, хайр, дотнослыг үгээр хэлэхийн аргагүйгээр мэдэрч ,яагаад ч юм нулимс асгарсаар...Ийм халуун дотно, ийм хайр хүрэм бас өр зүрх зүсэм ...хэзээ ч юм нэг үед миний хамгийн хайртай дотны хүмүүс явсан юм шиг мэдрэмж төрж, эрхэлмээр, гомдолломоор, тэвэрмээр санагдаж байж билээ.Би айж бэргээд , юун хайраа илчлэх манатай..

Толгой онго маань үдлэх боллоо. Биднээс дуу дуулж өгөхийг хүссэн бөгөөд яг тулсан үед ямар ч дуу санаанд ордоггүй юм билээ.Бүгд л над руу харцгаав. Би таг.

—Хатан онго:- Ирэх замдаа нэг дуу дуулаад байсан даа. Тэр дуугаа дуул...гэв. Би бондгосхийтэл цочив. Замд... юу юу гэж бурлаа...Хөлс гараа л алийгаа алдаж байгаа юм чинь.ккк Ингэж л анх бөө гээчийг нүдээрээ үзэн бөөгийн тухай манай гэр бүлийнхэний ойлголт 180 градусаар эргэсэн юм даа.

Буцах замын турш бид тэр чигээрээ хайраар бялхан ямар их аз жаргалтай байсан гээч..охин маань “үндэсний баатар” гэдэг шиг гэр бүлийн баатар болов.

Тэр цагаас хойш интернэтээс бөөгийн холбогдолтой мэдээлэл олчих санаатай ухдаг болов. Бараг бүх блогуудыг уншсан даа.Тэдний дотроос Эрдэнэ зайран гэх хүнийх арай дөнгүүр нь. Улаач бөө нар нь ид шидээ гайхуулан бие биендээ аархсан, айлгасан комментүүд бичнэ. Би алгасаад л зөвхөн Эрдэнэ зайрангийн хариултуудыг уншдаг байлаа.Бөөгийн холбогдолтой ном, сэтгүүлүүдийг худалдан авч уншина.

Нэг өдөр манай хороон дээр миний хуучин танил Эрдэнэбат гэгч ирлээ. Тэнгэризм, хөх толбо, молбо гээ л баахан юм ярьж байснаа Чингис хаан чинь мундаг бөө байсан хүн шүү дээ гэж байна. Би...ооогт итгэсэнгүй .Юу юу ч билээ баахан нэүрит дуудлагуудыг олох гэтэл олдохгүй байна. Чи хэлний мэргэжлийн хүн юм чинь олоход амар байх, хайж өгөөч гэдэг юм байнаа.

Тэр оройжингоо нээрээ бөө байсан юм байх даа гэж байн байн бодогдохын сацуу үнэнийг олохсон гэхээс дэндүү их хорхойсч байлаа.

Энэ хугацаанд бид онгод тэнгэрүүдтэйгээ 4-5 удаа очоод золгочихсон, очихгүй удахаараа санаад байдаг болсон байв.

Би номын дэлгүүрүүд болон ном худалдаалдаг ямар л дэлгүүр байна,заавал номын тасгаар нь очиж эргэлдэнэ. Их хааны онгодоо буулгахдаа хэлдэг байсан шүлэглэсэн дуудлага гэж өөрийн бодолдоо бат итгэсэн НЭҮРИТ дуудлагуудыг хайгаад олон ч монголч эрдэмтэд , багш нараас сураглав.Хэн нь ч мэдэхгүй байлаа.

Нэг өдөр охин маань “Ээж ээ, энд эзэн би эргэн ирлээ “гэсэн blog байна гээд салахгүй уншаад суучдаг юм байна. Би ч бас уншлаа. Дахиад уншлаа. Сэтгэл хөдөлж байна гэж.. .....Их л хөөрч догдолж байснаа санаж байна.

Их хааныг хий бие, хийсгэлэн дүрээрээ буусан гэдэгт шууд л итгэв. Учир нь манай хадамын онгод буурлууд зөв боссон, бас рейкийн зарчмууд ч бөөгийн үйлтэй тун ойролцоо байсан тул Их хааны энэ айлтгалыг эргэлзэлгүй хүлээж авах итгэл төлөвшчихсэн байсан юм болов уу даа. Гэр бүлээрээ л бөөн баяр.

Тэр өдрөөс хойш интернетээс салахаа болив. Удганы өдрийн тэмдэглэлүүдийг тас тас инээж, эхэр татан уйлж, ухаарч, ойлгож, догдолж, уншсаар дуусгав. Дахин шинэ тэмдэглэл оруулахыг нь хүлээн, байн байн шалгадаг болов.Би удганыг танихгүй мөртлөө их л ойр дотны минь хүн шиг санагддаг, хэзээ галавын танилууд шиг, миний биений хэлтэрхий ч юм шиг.. зүрхэндээ хайр оршоон боддог болсон байв.

. ТМГ дуудлагыг хэлэх зааварчилгааг татаж аван хэвлэж, хувилаад хүмүүст тараадаг, тайлбарладаг ч болов. 2011 оны 1 сарын 28-ны өдөр би удганд доорх захиаг явууллаа. Myadagmaa Tmg

amar bna uu uchigdur yasan geech. chuulganii tanhimd 100 hun neg zereg TMG duudlagiig nijignetel helsen shuu dee.taniig mini tngr iveeg

Chinggis Ayanga

amar amgalan baina uu. enee garigt l fb ruugee orj irlee. odoo avstralid bna netgui uchir yavj chadahgui bna. za yamar chuulgand helev yu bolov sonirholtoi bna shuu. ih bayarlalaa

Ингэж анх холбогдож байлаа.. Хариу захиа ирсэнд би туйлгүй их баярлаж ,бараг нисэх шахаж билээ. ккк.

Түүнээс хойш хороондоо амьдардаг улаач нартай Гаамаа эгч тэргүүтэй Гэрлийн өргөөнийхнийг уулзуулсан юм.Уулзалт дуусчхаад байхад хүмүүс тарж өгөхгүй , халуун дотно үгс хэлэлцэн хоргодож, Халтар гуай ихэд баярлан бүх хүнийг чин сэтгэлээсээ үнсэж байсан нь сэтгэлд тод үлджээ .

Дараа нь 100-д хүн Нарны тахилгад оролцон нар амьтайг өөрсдийн биеэр мэдэрч, Их хааныхаа дуу хоолойг сонссоноо итгэж ядан гайхширч,ТМГ дуудлага үржихүйн хурдаар түгэн, мэдрэмжтэй мэлмийтэйнүүд нь амны уншлагаа болгон аюулаас гэтлэх арга замаа болгожээ.

Монголчууд залхуу, дорой, тэнэг гэж боддог байсан бол таних танихгүй хэнийг ч хараад өрөвддөг, хайрладаг, тэнгэрийн тамгатай хөх Монголчууд бид ингэж амьдрах ёсгүй юм байна, дарга цэрэг ,эр эм, залуу хөгшингүй ГЭГЭЭРЭХ, сэтгэлээ ариусгах ёстой юм байна гэдгийг зүрхэндээ тултал ойлгов.

. Үнэний мөрөөр мөшгихөд өвөг дээдсүүдийн маань үрсээ гэсэн халуун сэтгэл үлгэр домог. дууль туульсийн дотроос нэвт гэрэлтэн, мунхаг үрсээ хэзээ гэгээрэн, түлхүүрийг хэзээ тайлахыг хүлээн байсан ажээ. Тэртээ хүүхэд ахуй цагтаа “Ирсэн 99 жилийн юмыг хэлж мэддэг, Ирээгүй 99 жилийн юмыг тааж мэддэг- баатар болон 15 толгойтой атгаалжин хар мангасны үлгэр”ийг шимтэн уншиж байснаас бус эдүгээ цагт үлгэрийн баатрууд амилан сэрж үлгэр үнэн болохын чинээ даан ч ухварласангүй явж дээ.

1986 онд МУИС-ийн ХБФ-ийг төгсөн хэл уранзохиолын багш, хичээлийн эрхлэгч, захирлаар Хэнтий аймгийн Гурванбаян суманд 15 жил ажиллан 2000 онд Удирдлагын Академийг дүүргэв. 2000 оноос одоог хүртэл хорооны засаг даргын албыг БЗД-тээ хашсан, ХШУ--ны магистер цолтой ийм л нэгэн монгол бүсгүй би Их хаанаа, Тэнгэр Удганаа өнөө цагийн амьдрал дундаас олж аван, үлгэр үнэн болж үлгэрийн баатрууд амилан сэрж байгаагийн гэрч болж, Сайн цагийн эхэнд гэнээ Муу цагийн эцэст гэнээ гэж үлгэр эхэлдэг шиг, муу цагийн төгсгөлийн үзэж, сайн цагийг эхлүүлэх их үйлд дуслын төдий ч болтугай хувь нэмэрээ оруулах чин хүсэлдээ хөтлөгдөн яваа минь энэ бөлгөө.

Сайн үйлс бүхэн өртөөлөн түгэх болтугай.

Хурай, хурай, хурай.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
amar (зочин)

amar sain baina uu bi bas deedesiin blogiig uilj ineehiig hosluulsan shig l unshdag unshih tusam uneheer saihan shuu sain uil delgereh boltugai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)