Үнэний эрэлч : Харуусал

Харуусал

Амар байцгаана уу? Өргөөнийхөн минь.Өнгөрсөн 7 хоног их хүнд байлаа.Учир нь ангаахай мэт дагуулсан 10 дүүгээ амьдралд  нь чиглүүлдэг, зааж сургадаг,, зэмлэж ухааруулдаг, магтаж хайрладаг, халтирсан цагт түшдэг, ухаант сайхан эгч минь хорвоогийн мөнх бусыг үзэн биднийгээ орхилоо доо.Энэ эгчийндээ би 13 настайгаасаа эхлэн амьдарч өдий насны эмээ болсон ч гэлээ үг сургаал зөвлөгөөг нь дагаж, уулзахгүй удахаараа санан, хошуу дэвсэн гүйж очин үнэсүүлж, санаагаа амраадаг байлаа. Гэвч хайртай эгч минь хажууд минь алга...Хүний ёс хорвоогийн жам гэдгийг мэдэвч үл эвлэрэх...
      Болгоож өршөө, гэрийнхэн минь.Энэ бүхнийг бичих учир нь:Миний бие урьд өмнө нь сүнс байдаг тухай мэддэг ч гүй, бид ч элэг бүтэн энх сайхан жаргацгаах тул хэрхэн яаж хөдөөлүүлэх, лам залах, бөө залах тухай үнэхээр ухаж байсангүй .Нийтийн жишгийг дагаж ламаар алтан савыг нээлгэн буян ном арвинтай уншуулан зүүн зүгтээ чандарлав."Буян сайн хийвэл урд зүгт эрдэм номтой хөвүүн болж төрнөө" гэх үгийг сонсон элэг дэвтэвч, элээх нас нь гүйцээгүй шүү дээ хэмээн бодохоор хэнээс ч юм харамламаар..
 ...   Оршуулахдаа ламаар ном уншуулах уу? чадалтай бөөгөөр сүнсийг нь залаалж очих газарт нь хүргэх үү? гэдэг дээр  буяны ажилд ирэгсэд  хуваагдав.Талийнаач эгчийн минь хань, ах маань биднийг дагамаар ч  цаадуул нь бөөгөөс ихэд цэрвэх юм. Ханийнх нь саналыг үл ойшоолтой биш дээ...Хүмүүсийг харж байхад зарим нь Есүс зарим нь  аль нь ч яах вээ?? олныгоо л дагая, эсвэл эртний шүтлэгээ дагая, сайн бөө авчиръя  гэж байхад хөгшчүүл нь Гандан, гандан, гандан ламаараа л явъя , юун бөө мөө яриад байна...гэх юм.  Харь хэлээр бувтнан унших олон ном нь буян хураах л болтугай хэмээн сүслэж суулаа. ТМГ -с өөр хэлэх маань ,мэгзэм, мэддэг тарни ч байдаггүйгээ сая л олж харав.Үхэж төрөх хүмүний амьдрал мөнх тул сүнсийг залаалан очих газарт нь хүргэж өгдөг ачлалт бөө хаа сайгүй байдаг бол сайнсан. Ийм үйлчилгээг манай өргөөнийхөн санаачилж болохгүй гэж үү? Одоохондоо удмын улаач нь босож амжаагүй омгийнхон ийм байхад босчоод байгаа нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй арсалдах нэг нь байгааг ч үл үгүйсгэнэ.Үрэгдэгсдийн сүнс" энэ дэлхий дээрээ овоороод" байлгүй очих газраа саадгүй хүрч ,тэнгэрт ивээгдэх болтугай  хэмээх үүднээс  энэхүү бичлэгийг тэрлэв.
       Хайртай эгчийн минь сүнс  хүмүн заяаг хурдан олж эргэж бидэндээ төрөх болтугай.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
handmaa /zochin/ (зочин)

Sain baitsgana uu? Gerliin urguunii erhem hundet ulaach ulzaach nartaa zon olno munh tengeriin avrald bagtaaaj shine zaluu ugtai zaluusaar egneegee teleh ariun uilst chini chin setgeleesee talarhaj yavdgaa ilerhiilehiin yaldamd ,2 zuiliig hicheenguilen guij baigaag mini huleen avna uu? 1-rt Tanai TBB oronje Plaza tuvuus nuugeesnii daraa odoogoor haana bairlaj baina be? Bi darkhad bagshtai khalkh hun nadad zuvlulgu zaavar uguh olon jiliin arvinn turshlagati khalkh udgantai uulzuulj uguuch gej husch baina Miniideerhi mail hayagaar hariug iruulne uu? oloonolonudaanjiliinnzuzaan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)