Үнэний эрэлч : Зүрх хайрханы бөөлөөн

Зүрх хайрханы бөөлөөн

2012-03-02-ны Ням гариг. ФБ хуудсанд дээдэс  Зүрх хайрханы тахилга, нийтийн бөөлөө хийх талаар коммент үлдээснийг уншаад гэр бүлээрээ явахаар болов. Зүрх хайрханы урдханд байх 2 жижиг овооны хажууд өргөлөө өргөөд доош уруудсаар  хагас тойрон суусан хүмүүсийг чиглэн очиход нарны бөөлөө эхэлсэн байлаа.        Дээдэс маань  түмэн онгодын чуулганд өмссөн дээл, индиануудын өмсгөл мэт тэргүүн өмсөн хүмүүсийн урд  сууж, түүний үгийг дууны багш   чангаар хэлэн дамжуулж байлаа.Хүмүүс нарны өөрчлөлтийг хирдээ л мэрийн харж, үзсэн харснаа ам амандаа хашгиран хэлэх бөгөөд зарим нь нарны шилтэй байсан бол ёстой гоё харах байжээ хэмээлдэн... найтаацгаах нь инээдтэй.  Алтан нарны шар туяа шувуу, хүн ,уулсын оройгоор эмжээр мэт бүрхэн байгааг ихэнх хүмүүс харан хөөрчээ. Үгийг дамжуулж байсан  дууны багш  уулсын оройгоор шар туяа татсаныг хэлээд "Уулын савдгууд үрстэйгээ амар амгалан амьдарч......"  гэтэл хаан дээдэс ха ха ха ха ха хахахаха гээ л учиргүй их  хөхрөв. Хүмүүс ч даган хөхрөлдөв. ... Үрс бидэнтэйгээ хамт жаргаарай гэсэн үү? юу гэсэн бэ??? гэж охин шалгаана. Энэ нарны бөөлөөний гайхамшиг нь ТЭНГЭР, МОНГОЛ, ГАЗАР гэдэг үгийг нэг нэгээр нь нарны голтод бичин бусдаар уншуулсан явдал байлаа. Надад  монгол гэдэг үг яааг монгол гутал шиг харагдаад байв.Гэтэл зүүн жигүүрт сууж байсан улаач нарын дотроос хэн нэг нь  ТМГ гэж бичсэн байна гэхийг сонсоод монгол гэж бичжээ хэмээн ухав.Нөгөө 2 үгийг нь ялган харж чадаагүй учир өөрийгөө ихэд голов. Намарын нэгэн нийтийн бөөлөөн дээр Мөргүн дээдэс ИХ МОНГОЛ  гэж үүлээр бичин харуулж байж билээ.Монгол өвөг дээдсүүдийн минь гайхамшиг дуусашгүй.

              Нарны бөөлөөний дараа нийтийн бөөлөөн эхэллээ. Би Хар соно зайрангийн ойролцоо зогсож байсан тул буултанд нь суух завшаан тохиов. Улаач голдуу 10-аад балчрууд тойрон суусан байлаа.Цэцэн үг цээжинд цэцэг навч ууланд гэдэг шиг л шууд сургаал урсгаж гарлаа.Есөн судар гаргах гэж байхад Болор Бон  маань нэгэн бичлэг явуулж би түүнийг нь сийрүүлэн бичиж байсан  билээ. Яг тэр дуу хоолой мөн бөгөөд нэг хэмээр хүнгэнэн айлдаж байгаа нь эртний нэгэн танилтайгаа уулзан хүүрнэлдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. ..Хар соно зайран улаач нарт хандан айлдаж байсан юм. Түүн дотроос " Та нар өнөөдөр Зүрх Хайрханыг тахина гээгүй бил үү? Тахих гэдэг үгээ ойлгож байна  уу ? Энэ сайхан сүрлэг уул, овоо хайрхан аа хараад хүрэн зүрх чинь булгилж ,хүсэл сэтгэл чинь догдолж байвал өргөл юугаа үнэн сэтгэлээсээ өргөөд , хүрэн зүрхний чинь тольтоос хэлэх үг чинь аяандаа л асгаран гарах болно. Үүнийг л тахилга гэж хэлдэг юм Тэрнээс биш Хаан дээдэсээр засал хийлгэчих юмсан, Хар соно зайран нь ирчихсэн байгаа даа, Хамаг том удган зайрангууд нь байж байгаа үед нь ашиглаад авъяа даа гэж бодож ирсэн бол чи  унаган байгаль, өвөг дээдсээ ойлгоогүй л байна гэсэн үг .., улаач байна гэдэг хэцүү ч нэг улаачийн ард 1000 хүний амьдрал байгааг үргэлж санаж, сэрж яв.....чи өнөөдөр хулгай хийвэл 80 жилийн дараа төрсөн чиний үр сад хулгайч болно..сэрэмжил, ухаар хэмээн сайхан сайхан сургаалаа сэтгэл харамгүй хайрлав.Бараг л 20-иод минут шүлэглэн хэлсэн сургаалаараа тэнд байсан хүмүүст нэгийг ухааруулсан даа.. Энэ сайхан сургаал үгс хадгалагдан үлдэхгүй хөр цас руу уусан шингэх адил хий дэмий хаягдах вий гэхээс надад хайран санагдаж байв. Болж өгвөл энэ бүхнийг бичлэг хийн хүн амьтанд хүргэх юмсан. Дахин сонсдогсон бол над мэтийн мулгуу нөхдүүд мартсанаа сэргээхээс гадна “авах хүнд ганц үг ч эрдэнэ “болно доо. ... Манай удган зайрангууд нэг нэг менежертэй болоод тэд нь хэлсэн ярьсан болгоныг нь бичлэг хийн цахим ертөнцөөр цацах буюу ном товхимол болгон гаргаж түмэндээ хүргэж байвал сайхан аа. ГӨ-ний улаач нарын блогийг уншихад маш ихийг мэдэж авдаг бөгөөд тэр бүр бичигдээд байхгүй юм даа.Миний бодлоор Монголчууд ҮНЭН ҮГ-ийн өлсгөлөнд нэрвэгдчээд байгаа юм шүү дээ.Элдэв чимэггүй , хошхируулдаггүй ҮНЭН ҮГ хүнд хүрэхдээ хүртэл жинтэй. Ийм сайхан алтан сургаалуудыг огт сонсоогүй хүмүүс олон байдаг шүү дээ.Эцэг эх маань хүртэл ийм сайхан сургаал хэлдэгсэн бил үү? Би хүртэл анх удаа хадам буурлууд дээрээ очоод сургаж хэлэх үгийг нь сонсоод элэг зүрх минь уяран ээнэгшиж бөө хэмээх буурал дээдсүүддээ өөрийн эрхгүй татагдан, үзэн ядалт, үл тоомсорлолоо таягдан хаяж байж билээ. Энэ бүхнээс харахад ГӨ- ний үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийг амьдрал шаардаж байна.Ёстой л “Мөнгө бэл нь байвч мөрөөдөл үгүй Мөрөөдөл байвч мөнгө нь үгүй Хэн хэндээ дэм нь дутах Түмэн ард нь...” нэгдэн нийлж энэ цаг наашлах болтугай . Хурай хурай хурай .

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Admin (зочин)

Хурай хурай МОНГОЛ ЖИНХЭНЭ ЁС ЗАНШИЛ МИНЬ ХУРДАН СЭРГЭЭСЭЙ БИЛЭЭ ХУРАЙ ХУРАЙ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)