Үнэний эрэлч : Тэнгэрийн бошго ба ТМГ дуудлага

Тэнгэрийн бошго ба ТМГ дуудлага

Одоогоос 2 жилийн өмнө их эзэн хааны Нарны гэрэл ярьж байна айлтгал гарч ТМГ дуудлагыг хэлдэг болсноор:
Тэнгэрийн гэрэлд нэгдэн, цугларч
Тэнгэрийн гэрэлд Хүслээ шивнэн
Тэнгэрийн гэрэлд Зөв сүсэглэн
Тэнгэрийн гэрэлд Зөв амьдарцгаахаар сэтгэл зүрхнийхээ дуудлагаар олон олон улаач үрсүүд болон тэнгэрийн үйлийг дэмжигчид ГӨ хэмээх эрдмийн өргөөнд цугладаг болсныг нурших юун.
Нэгэн пүрэв гаригт Гэрлийн өргөөний одоо байрлаж байгаа байрыг нээгдээд удаагүй байхад зорьж очлоо. Гаамаа эгч өргөөний шинэхэн гишүүдтэйгээ ярилцан судраас мэдээлэл өгч байв. Хоёр залуу ч судруудаа аван удалгүй явав. Гаамаа эгч нэгэн цэнхэр ном барин чих дэлдийлгэсэн сонин гайхалтай зүйлсийг ярьж эртний хэлээр нарыг- КҮмииНЭҮ..... Сарыг- Ааийий мийНЭҮ........ бас нүүдлийг НЭҮ КҮ төө ой ЭлүйИЭсий....... гэж нэрлэдэг байсан юм байна. Чи хэлний хүн юм чинь 1. Хатны судрыг монгол бичгээр буулга. 2. Өв моногоул хэлийг одоогийн хэлтэй харьцуулж судлаач гэв. Энэ үг чихэнд чимэгтэй санагдсан ч” пөөх, би яаж барах вэ дээ” гэж өөрийгөө голон уг номыг дэлгэн харвал”Мөнх тэнгэрийн бошиг, мон гэр үйИЭсий “ ном байв. Номыг худалдан авах гэсэн боловч хэд хоногийн дараа ирнэ гэсэн тул маргааш өдөр нь яаран Интэр номын дэлгүүрээс 40,000 төгрөгөөр худалдан аваад шимтэн уншиж эхэллээ. Өмнө нь 5 судар болон хатны 3 судрыг бүгдийг аван уншиж, унтаж нойрмоглосоор овоо дөртэй болсон байсан тул маш их сонирхолтой санагдан 20-д хоног гараасаа салгалгүй шимтэв.Номыг унших явцад хааны айлтгалын үгс санаанд бууна. Яагаад хөх толботнууд гэрлийн дайчид болох ёстой юм бол, яагаад заавал тэнгэрийн гэрэлд зохицож амьдрах хэрэгтэй гэж, юуны учир ТМГ хэмээх амилсан дуудлагыг хэлж Монголчууд сэрж , сэхээрэх хэрэгтэй болов... г.м асуултуудын хариултыг энэ номноос олох шиг болов.
“Толгойтой бүхэн бодоцгоо
Том жижиг чинь хамаагүй
Тэнгэрийн дор мөнхөд орших гэвэл
Тэнгэрийн гэрлийг ойлгоцгоо.” гэж хаан дээдсийн айлдварт буй . Тэгвэл:
огторгуйд гэрэлтэн эрчим хүчээ бидэнд өгөгч нийтдээ 128538619284000
одод байдаг гэнэ ээ.Энэ 15 орон тооноос бүрдсэн оддын гэрэл нь наран хэмээх асар том болорын цаанаас тусахад тэр гэрлүүдийн нэгдэл нь амьдралыг тэтгэгч 5 өнгийн эрчим хүчин болж дэлхийг гийгүүлээд буцаж ойдог юм байна. Дэлхийд 5 өнгийн гэрэл болон тусаж, буцаж ойж буй энэхүү гэрлийн дээд нэгдэл нь АМЬТАЙ АМЬГҮЙ БҮХИЙ л зүйлд гэрлээ тусган, орших уу?, эс орших уу? гэдгийг нь шийддэг ба түүний гэрэлд зохицож амьдрахаас өөр шилдэгийн шилдэг шалгарсан манлай зам үгүй. Үүнийг өвөг дээдэс маань бидэнд үлдээх гэж, ойлгуулах гэж махран хичээгээд хад чулуу, ном судар, үлгэр туульс, зан заншил ахуй амьдралдаа шингээн үлдээснийг замбын залхуу үрс нь ухаартлаа удах тул ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагыг хэлсэн дуудсан болгон ТЭНГЭР-ийн гэрэл доорхи эрчим хүчний дээд нэгдэл супер динамикийн онолоор оршин амьдрах үндэсний дархлаагаа сэргээг хэмээн хамгийн хялбарханаар бидэнд бэлдэж өгч нарны гэрэлд нийцэх замыг маань засаад өгсөн юм байна хэмээн мунхаглав.
Тэнгэр гэрлээрээ дэлхий дээрх юмс үзэгдэлд араншингаа тулган хүлээлгэдэг болохоор түүнд ЧИН ээлэг зохицохын тулд гэрлийн араншинг угтан мэд,түүний тааллаар амьдар, таалалд нь нийцэхийн тулд монгол ахуйтай бол, монгол ахуйтай болохын тулд монгол суу ухаанаа мэдэж, удамшил зохистой амьдар гэдгийг л “ Мөнх тэнгэрийн бошиг” болон хатны судруудаас олж харж болно. Гэрлийн эрчим хүчний дээд нэгдэлээр тулган хүлээлэгдсэн тавиландаа зохицож аж төрөх нь хүмүүн бидний нэн түрүүн хийх ажил бололтой. Үүний тулд бид яах ёстой юм бол оо?
Тэнгэрийн гэрэлд Худал бүү ярь
Тэнгэрийн гэрэлд Хулгай бүү хий
Тэнгэрийн гэрэлд Хайрыг мэдэрч
Тэнгэрийн гэрэлд Орчлонг хайрлацгаа

Тэнгэрийн гэрэл Биеэр чинь гүйж байгаад итгэ
Тэнгэрийн гэрэл Бодлыг чинь уншдагт итгэ
Тэнгэрийн гэрэл Чи зөв хүн бол ивээнэ
Тэнгэрийн гэрэл Чи буруу хүн бол устгана.
Монголчууд оршин амьдрах хүслээ ТЭНГЭР-ийн гэрэлд зохицуулж чаддаг байсан учраас л хуурмаггүй үнэнээр явахыг эрхэм болгон, ингэснийхээ төлөө тэнгэрт таалагдаж,тэнгэртэйдээ омогшин, тэнгэрийн хүүхдүүд гэдгээ мэдэрч, ухаарч, сэрж, бусдыг сэрээхэд гол учир нь байх шиг байна аа даа.

МӨНХ ТЭНГЭР ИВЭЭХ БОЛТУГАЙ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)