Үнэний эрэлч : Судлаач д-р Баярхүүтэй хийсэн уулзалт

Судлаач д-р Баярхүүтэй хийсэн уулзалт

Судлаач,доктор Т.Баярхүүтэй хийсэн уулзалтанд очив.
Бяцхан “төөрсөөр” ДМ-г олж очиход нэлээд хүн цугласан байв. Ихэнх нь залуучууд байсан агаад оюундаа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хэнд ч болов “ДМ”-ийн үүд нээлттэй юм билээ.Сайхан гэрэл гэгээнд уриалан дуудсан та бүхний хаалгаар олон мэргэд орж олон цэцэд боловсрон гарч байх болтугай хэмээгээд судлаачийн ярьснаас тогтоож аван , тоймлон тэмдэглэснээсээ хуваалцъя.
Яг нэг чиглэлээр ярина гэхээсээ илүүтэй олон сэдвийг хөндөж ярих нь бусдыг сэрээхэд дөхөм болох байх аа.Нэрэлхэж зоволгүй асуултаа асуугаарай хэмээснээр уулзалт ярилцлага эхлэв. “Гарсан өдрийн гариг Төрсөн өдрийн төөрөг” гэдэг үг байдаг.Энэ “гарсан өдөр,гариг” гээд байгаа нь эр эс гадагшлах,.,...үр саван дотор тогтож үр болж бүрдээд дараа нь эхийн умай дотороос гадагшилж байгааг......төрсөн өдрийн төөрөг гэдэг нь умайнаас эс гадагшилж байгаа процесс юм. 99 тэнгэр бол гарын 10 хуруу гэсэн үг. 99 тэнгэрийн харын талын 44 тэнгэр нь эцгийн талын ясаар дамжиж орж ирсэн 44 үеийн мэдээлэл гэсэн үг. Энд байгаа хүмүүст эхийн талын дээд үеийн 1375 жилийн мэдээлэл эцгийн талын 1100 мэдээллийг сэрээж өгч байна гэсэн үг. Арга буюу баруун гар нь эцгийн тал тул 44 тэнгэр бол эцгийн эсээр дамжин гарч ирнэ.Энэ нь 1100 мэдээллийг биедээ тээнэ. 99 тэнгэрийн цагаан талын 55 тэнгэр нь эхийн мэдээллээр дамжин гарч ирдэг.Хүний нэг үеийг 25 жил гэж үзвэл үүнийгээ 44-т-д үржүүлбэл 1100 гарна. Үүнчлэн 55*25 үржүүлбэл 1375 болж мөнх тэнгэрээр оршдог.”Энэ нь факс Монголика” гэдэг 13-р зууны энх тайвнаар зэрэгцэн оршдог байсан тэр ойлголт. бөгөөд Баярхүү 25 настайдаа хүүтэй, 50 настайдаа ачтай 75 настайдаа гучтай болно гэсэн үг. Мөнх тэнгэр тэнгэризм гэдэг бол амьд ёс зүй юм.Энэ нь хүн төрөлхтөнд Монголчууд оюун ухаан өгсөн юм гэж Гегелийн хэлээд байгаа тэр зүйл юм.
Гэгээрэл гэдгийг би ойлгохдоо миний удамд 100 жилийн өмнө архичин Баярхүү, 300 жилийн өмнө бариач Баярхүү 2 амьдарч байсны дотроос сайн зөв амьдарсныхаа генийг хөгжүүлж, муухан амьдарсныхаа алдааг аажим аажмаар засан сайжруулж явах сүнсний үйлдэл гэж ойлгодог.
.Мөнгө хүүлэгчдийн процесс бол нийгмийн дайсан болохоос нийгмийн байгууллын дайсан биш. Хүүлэгчдийг Их засаг хуульд цаазаар авахыг тусгасан байдаг. Яагаад гэвэл эд нар худалчид.Худал хэлэх нь сэтгэлийн гэм учраас хулгай хийхээс хамаагүй илүү хор уршигтай.Монголчууд минь нийгэм хямарлаа гээд сэтгэлээ шаналгаж давхар хямраад байх шаардлагагүй ээ. Хүн төрөлхтний “Санхүүгийн империализм” нь Монголд орж ирээд байна. Энэ түүх байнга давтагдаж явдаг. Тэнгэрийн амьтад доройтохоор газрын шавьж хорхойн төрөлтнүүд дэвждэг гэдэг шиг үйл явц одоо өрнөөд байна. Хүн төрөлхтний түүхэнд ийм үйл явц зайлшгүй өрнөдөг бөгөөд хамгийн их баялаг агуулагдан байгаа газрыг ухаж төнхөхөөр тал талаас нь шахаж бачимдуулаад энэ үйлдэлдээ”цохиулан” нам дарагддаг нь түүхийн урт хугацаанд болж л байдаг процесс юм. Санхүүгийн империализмаас болж “жаст”-ын Батхүү шиг дампуурч байна. Нийт Монголчууд 20 тэрбум долларын өртэй. Америк ч ялгаагүй, маш их өртэй. Хүмүүс нь өрөндөө санаа зовох нь байтугай юмыг тоохоо байгаад гөлийчихсэн “хүн сүрэг” нүүд болохоор тоодоггүй.Еврейчүүд бол долларын ид, хүчээр дэлхийг удирдаж байгаа хүмүүс. Ер нь түүхэнд хэн нэг нь хаан болсноо зоос дэлдэж тунхагладаг.Зоос гүйлгээнд орвол тэр хаанаар зөвшөөрөгдөж байна гэсэн үг....
.Соц нийгэм оршин тогтнох уу? Кап-ст нийгэм орших уу? Аль нийгмийг нь үлдээж аль замаар замнуулбал бидэнд ашигтай байна вэ ? гэдгийг долларын эзэд л шийдвэрлэж байдаг. Соц нийгэмд 2 гол алдаа байв. 1. Хүмүүсийн эрх чөлөөтэй сэтгэх , итгэл үнэмшилтэй байх эрхийг хамгийн ихээр зөрчдөг, өх оюун санааны эрх чөлөөг боомилдог.2. Яаж ч хичээж ажиллаад ахуй амьдрал баталгааждаггүй.Харин кап бол оюун ухааны эрх чөлөөг шийдэж байгаа юм шиг мөртлөө бүр самууруулаад хаячдаг.Энэ самуурлаас аварч байсан Монгол суутнууд бол Модунь Шанью, Атилла,Их эзэн богд хаан юм.Тэгэхээр долларын эздэд самуурсан тархитай зөв буруугаа ялгах тэнхээгүй “хүн сүрэг”-тэй улс орон, мөнгө угааж болдог кап-зм нь илүү таалагдана биз дээ.Тиймээс дээрх санхүүгийн кап-змын түүх Монголд ирж дуусч байгаа юм. Түүх Хөх Монголоор дуусч түүх хөх Монголоор эхэлдэг гэдэг нь энэ бололтой. Энэ бол байгалийн хууль .Энэ хуулийг хэн ч зөрчдөггүй.Зөрчвөл л сүйрнэ.Төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Энэ бол ЖАМ.Тэгэхээр ЖАМ-ын эсрэг хэн байсан ч юуг ч хийж чадахгүй. Тэнгэрийн цагаараа Монголчууд зөв үедээ сэрж байна.Сэрэхдээ ОЮУНЛАГ байдлаар сэрэх нь чухал.Би бол туйлын үнэнийг илэрхийлэгч биш л дээ. Монголчуудыг Монгол оюунлаг хүн болгох энэ үйл ажиллагаандаа хэнтэй ч хамт ажиллахад бэлэн байна.Байгалийн зүй тогтолоороо энэ үйл явц явагдаж л байна.Ер нь хүн төрөлхтний түүхэнд 3 том шилжилт болж байна. 2011-12-21 нд галав юүлнэ хэмээн шуугилдав.Галав юүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл малчин Монголчууд нэг газар суурьшвал өвчин тахал, ган гачиг, хөрсний элэгдэл болдогийг түүхнээсээ мэддэг болсон тул хаваржаа, өвөлжөө, намаржаа, зуслан руугаа нүүж бууриа сэлгэдэг. Үүнтэй адил дэлхий ээж ч гэсэн тодорхой цаг хугацаанд бохирдсон биеэ цэвэрлэхийн тулд “бууриа сэлгэдэг”.Энэ үед газар зүйн байршил янз бүрээр өөрчлөгдөж хуурай газарт нь далай, ус үүсч ,далай тэнгис байсан газраас нь арал түрэн гарч ирэх зэрэг үзэгдэл аажимдаа явагддаг. Япон гэхэд л усаар далдлагдан шинэ арал үүсэхийг үгүй гэх газаргүй, ер нь тэгнэ.Үүнийг дагаад нийгмийн тогтолцоо ч бас өөрчлөгдөнө.Ирээдүйд төрөх үр сад,нар сарны ивээх байдал, хүний оюун санааны өөрчлөлт ч бас дагаад сэрж, сэргэх ёстой. Тэр жамаараа болж байна.Алтан гадас хөдөлгөөнгүй од.Энэ нь ертөнцийн хар цагаан НҮХ юм.Байгалийнхаа хуулиар 2015 оны 9 сарын 21-с сэрж өгсөж эхлэх ёстой юм.Энэ сэрэлт 15 жилийн хугацаанд хурдтай дээшлээд 15 жил орчим намжаад дараах 15 жилд нь өгсөх... замаар явагдана.Одоо ярих биш хийх үе учраас бид идэвхжих хэрэгтэй.Дуучин Жавхлангийн “Хамаг Монгол” төсөл бол сэрээд, ухаараад, ухаарснаа бодит ажил болгосны хамгийн том жишээ. Ер нь хүмүүс дуугаар хөглөгдөн сэрдэг юм байна.Яалт ч үгүй нэг угсаа нэг үндэстэй тул Монгол туургатнууд бид үзэл бодлоороо нэгдэх учиртай.Энэ хугацаа бол энэ оны 9сарын 21 хүртэлх хугацаа. ЭВ, ЭЕ гэж 2 ойлголт байна.ЭВ нь бүлүүд хоорондоо нэгдэх ЧАДВАР. ЭЕ нь нэгдсэн бүлүүд нь үндэстнийхээ хэмжээнд нэгдэхийг хэлнэ. Мөнгө бол биет юмны хоосон чанар гэж Хувилай хаан хэлсэн байдаг.Бид Еврей нараас илүү агуу ой санамжтай тэнгэрийн ард түмэн.Ард түмэн бүр өөр өөрийн онцгой санамжтай. Орос бол оюун санааны агуу өвтэй, агуу орон.Либералууд Оросыг сүүлийн 20 жилд яаж санхүүгээр доройтуулж ,яаж хяхаж хавчин “бужигнуулав”.Оросууд тэсч л байна.Энэ сөргөлдөөнийг Монгол хүний Монгол өвгөдийн суу ухаанаар л засах ёстой.Анзаараад байхад дэлхий дахинаа 1. Оюуны баялаг 2. Сав ертөнцийн баялаг 3.Шим ертөнцийн баялаг 3 үнэгүй болчоод байна.Оюуны баялагаа сэрээж, бадрааж амьдралд хэрэгжүүлж ,явж чадахгүй бол сав ,шим ертөнцийн баялагаа ухуулаад, устгуулаад сүйтгэж ,сөнөөгөөд дэлхийтэйгээ сүйрээд дуусна.Орос, Хятад Монгол хэн нь ч бай,өөр өөрсдийнхөө эд баялаг сав шим ертөнцийн баялагаа яаж үнэлэх, яаж онгойлгох, хэзээ хэрэглэхээ мэддэг баймааж нь бид нэг дэлхий дээр оршин тогтононо.Энэ бол оюуны баялагийн хүчээр л хийгдэх ажил.АНУ-ын цэргийн хүч гэдэг нь долларын хүчирхийлэлээ хамгаалсан хүч. Хаа байсан Каддафиг доллараар удирдан цөлмөх гэсний хариуд тэр”Алтан динар”гаргах гэснийхээ төлөө алуулсан шүү дээ. Нэмж хэлэхэд манай хаад бусад улсуудад хүлээн зөвшөөрөгдөх болсон үедээ л зоос дэлддэг байсан гэсэн шүү.Бид 2 хөрштэйгээ 10,000 жил шүтэн барилдлагатай амьдарсан бөгөөд уламжлалт “Алтан хайрцагныхаа бодлого”оор амьдрах ёстой.Монгол улсын газарзүйн геополитик бол үнэхээр гайхамшигтай,бөгөөд Казахстанаас илүү.Америкууд хэзээ ч манайхыг “бөмбөгдөж” чадахгүй.2 том гүрний агаарын зам хуурай замыг туулж байж манайд нэвтэрч чадна. Харин Казахстаны хил хязгаарын байршил шал ондоо учраас Америкийн аюулаас жийрхээд байгаа юм.Монголчууд уламжлалт МАА-гаараа л мандан бадарна.Бид 370 нэгдлийн дарга нарын МАА- н үндсийг бат тогтоож өгсөн үндсэн хуулийн тогтолцоог илүү боловсронгуй болгох ёстой юм.Манайд 1. Хэрэгцээний 2. Хэрэглээний 3. Тансаг хэрэглээний 3 импорт байна.Валютын нөөц багасвал 3 дахийг хасчих хэрэгтэй. Энэ 3 дахь дээр анхаарвал зохино.Тэрнээс биш ерөнхий сайд шиг ард түмнээсээ алт мөнгөө өгөхийг гуйх биш.МУ бол тэр чигээрээ томсгосон Нарантуул.Энэ наймаачдын хотыг төр амилуулж байна.Бидэнд хүссэн хүсээгүй тэр чигээрээ ЛОМБАРДын тогтолцоо үйлчилж байна.МCS бол бүтээн байгуулалт сайн хийдэг талаас нь би үнэлж хүндэлдэг.Энэ хувь хүний бизнес.”Ахуй төр минь бүү алдраг “гэдэг нь төр бол ахуйг шийддэг хамтын байгууллага учир хувь хүний асуудалд оролцохгүй байх ёстой. Тэгснээс яавал дэлхийд өрсөлдөхүйц зах зээлийг хөгжүүлэхээ бодмоор...Дэлхий дээрх яг байгаагаараа байгаа “ангийн” мах бол манай бэлчээрийн мах юм.Зэрлэг ан амьтан, бэлчээрийн мал 2 адилхан өвсний соргог усны тунгалагийг ууж иддэг учраас.”Манай мал мах ногооны холимог болохоор ногоо идээд байх шаардлагагүй” гэж хэлсэн Самбуу гуайн хошигнол үүнтэй яг таардаг. Махны үнэ өндөр байж болно. Гэхдээ энэ өндөр үнэтэй махыг авах хэмжээний өндөр цалинг Монголчууд авдаг байх ёстой.Ийм учраас Монголчуудынхаа амьдралыг дээшлүүлж цалингаа нэмсэн шиг нэмэх нь чухал.Дэлхийд хаана ч байхгүй махыг Оросууд 1-2 доллараар авна гэж юу гэсэн үг вэ? 
Хүмүүс ер анзаарахгүй байгаа нэг зүйл бол-УС. 1,5 сая хавтдөр км нутагт 3 сая хүн амьдардаг.Энэ бол 3 сая хүний л нутаг.Энд далайн орнуудад байдаг шиг том үйлдвэр барьж болохгүй.Том том гангийн үйлдвэр, ус их шаарддаг үйлдвэрүүд Монголд ерөөсөө,.... болохгүй.Хэзээ нэг цагт тэд биднээс ус гуйна, гуйхгүй юм аа гэхэд 9 мөрний ай саваа хайрлах ухаан суух ёстой.Том том үйлдвэрийг Монголд бариад байвал эцсийн дүнд, явж явж хэн хохирох вэ? Тиймээс Хятадууд уул уурхайг манайд огт хийлгэхгүй. Тэдэнд өөрсдөд нь хортой.Дэлхийг усаар хангадаг 9 мөрний ай сав манайд байгааг “Алтан судар” дээр мэдээлсэн байдаг,бас дэлхий ээжийн хүйг хамгаалах үүргээ Монголчууд умартаж болохгүй гэдэг манай өргөөнийхний үзэл бодолтой таарч байгаа биз
МНТ-д гардаг 13000 жилийн өмнөх бидний өвөг ,Дува сохор бол их галав юүлэх цагт Монголчуудыг Европ руу дагуулж гарсан түүхийн сурвалж байна.Тиймд тэдний соёлд “Өрөөсөн нүдтэй Циклоп”-ын домог үлдсэн байдаг. Их хөгжинө гэдэг нь “Төрөл арилжих” гэсэн үг.Хүн биш болно гэдэгтэй утга дүйнэ. Одоогийн дэлхийн улсууд их хөгжлийг хүсээд байгаа нь төрөл арилжиж, “төвөг”тэй амьдрал руу тэмүүлээд байгаагийн шинж дээ.Мөхлөө урин дуудаад байна гэсэн үг.Хүн ямар газар зүйн байрлал дээр хүн болж төрснөөс шүтлэг нь бий болдог.Галан галав,газрын галав,усан галав, хүйн галав юүлээд ус, цусны бүтэцтэй таарсан 5 галав үүсэв.Энд Их эзэн хааны “wi” ч юмуу , -вай хоромсом хэмээн ярьсан боловч миний мэдэхгүй ухагдахуун байв.Буддизмын -их хөлгөн болон бага хөлгөний сургаал бол Эртний Евроазийн сургаал юм.Евроазийн Сүмбэр уулыг бид тойрон үүссэн тул “Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг дов байхад “хэмээн цэцэн билигт ардууд маань үлгэр домгоо цадиглаж ирсэн байдаг. Ертөнцийн хүмүүний үүслийн “ЭХ-ЭХЛЭЛ”ийн хувьд монголчууд бид маш их ХАРИУЦЛАГАТАЙ байх хүмүүс юм шүү.Энэ бүхнийг хөх өвгөд маань үлгэр туульдаа “код”-олчихсан байдаг.Үүнд сэтгэлгээний задаргаа хийх нь бидний ҮҮРЭГ.Ямар ч эр хүн эхнэртээ ААВ нь, ЭР НӨХӨР нь ЭЦЭГ нь болдог гурван төлөв рүү шилжиж чаддаг байх ёстой юм.Эмэгтэй хүн ч адилхан.Хүний энэ гайхамшигт төлөв, тэнгэр шүтлэг, МАА-н дархлаагаа бид үндсэн хуулиндаа тусгаж өгөх ёстой юм аа.
Тэнгэрийн цаг ирсэн учраас хүн төрөлхтнийг оюун ухаанаар аврах “оюунлаг” сүнснүүд буюу бөө нар олноор бууж байна.Удмынхаа итгэлийг авсан хүнийг бөө гэнэ.Бөө гэдэг бол 1000 хүний чадал, бөх гэдэг – нэг хүний чадал.Удган гэдэг нь хамгийн настай эмэгтэйн үгээр засал хийдэг нь –ДОМ, барьчихдаг нь-БАРИА, үлээчихдэг нь-ЗАСАЛ,бүлээрвэл тан барьдаг нь-эмч.Хорвоогийн эр эм хүмүүсийн итгэл дааж явдаг тэр үйлийг БӨӨ,УДГАН гэдэг.Монголчууд минь тэнгэр ухаанаа шүтэж тэнгэр шүтээнээ хайрлаарай Өөрийнхөө тавиланг өөр хүнд тушааж үл болно. Лам, Есүс, Мүүний шашныг дагах гэх мэт.Нагаанбуу гуайн “Итгэхүйн ухаан”-ыг хүмүүс тоохгүй байна.Уул нь их чухал ойлголтуудыг томъёолсон байдаг юм.Үүнд: Шүтэх итгэл, Сүсэглэх итгэл, Мөргөл- гордлого итгэл байна. Хүний сэтгэлийн хамгийн СУУРЬ зүйл бол ИТГЭЛ гэдгийг хэлж өгсөн байна.Түмэн хүний итгэлийг авсан хүн Түмтийн ноён болно гэсэн үг. “Хөгжил” гэж бид ярьдаг.Энэ хөгжил гэдэг үг зөвхөн хүн дээр л яригддаг. Нийгэм дээр дэвжил гэж ярина.Баярхүү хөгжөөд байна гэвэл Баярхүү ГЭГЭЭРЧЭЭ гэсэн үг....Нийгэмд эд баялгийн хөгжил их байна уу,оюуны хөгжил нь дийлээд байна уу гэдэг нь асар том ойлголт... хэмээн ярихыг чих тавин сонсож, оюунаа сэрээн суухуйд сайхан байлаа. Ярилцагч этгээдээсээ “санаа горьдон” үнэнээр ангаж цангасан өлсгөлөн оюунаа хооллох нь хамгийн их гэгээрэл гэж би боддог. Энэ мундаг хүний ярьсныг би яахин тэр чигээр нь дамжуулж барах билээ дээ. Ядаж 30% нь мэдээлэгдсэн байгаасай.Алдаа оноо байвал авах гээхийн ухаанаар хандаж, сонирхдог сонирхдог чиглэлээрээ “санаа аваасай” гэсэндээ нийтлэхээр зориглов.Би ч гэсэн дээ...надад ойр, гадарлах дөхөж байгаа ойлголтуудаа л тэмдэглэж шүү дээ. Олж сонссоноо бусадтай хуваалцахад буруу нь юу билээ.
Монгол хэмээх нэгэн айлын ирээдүйг зүрхэндээ багтаан шаналж,Монгол оюунаар түмнээ сэрээх үйлсэд түүчээлэн яваа “ДМ”-хээ өргөөнд олноороо хуран цуглаж,өөрөө өөрийгөө олж өрөөл бусдын хэн болохыг нь таньж, билгийн оюун нь бядтай , бичгийн эрдэм нь тэгш байхын ёрөөл өргөн бичвэрээ дуусгая. Хурай, хурай ,хурай.
Улаанбаатар хот. 2015-01-14 Г.Мядагмаа
Like · 
Gegeerel Mongol, DB Gaamaa, Тэнгэр Хүү болон өөр бусад өөр 36 хүн хүнд таалагдсан.

Cherry Tsolmon "Ярилцагч этгээдээсээ “санаа горьдон” үнэнээр ангаж цангасан өлсгөлөн оюунаа хооллох нь хамгийн их гэгээрэл гэж би боддог." сайхан бичсэн байна, баярлалаа
15 Нэгдүгээр сар-нд 11:26 цагт · Like · 5

Нисдэг Нисдэг Гялайлаа.
15 Нэгдүгээр сар-нд 11:28 цагт · Like · 1

Zargach Tmg гялайлаа, үүнийг шэйрлэж болохоор оруулж өгнө үү, эсвэл хуулаад шэйрлэчих үү?
15 Нэгдүгээр сар-нд 12:04 цагт · Like · 2

Bayarmaa Bayarmagnai Gyalailaa, Tenger Mongol Gazar
15 Нэгдүгээр сар-нд 12:13 цагт · Like · 2

DB Gaamaa Миний бие бас энэ лекцэнд суусан .Энэ талаар бас бичнэ гэж бодож байгаа. Лекцийн тухай Мядагмаа бичсэнд талархлаа.Баярхүү судлаачтай санаа онооны бага сага зөрүү байсан ч тэр нь судлаачын судалгааны чиг,үзсэн ,харсануншсан мэрэгжлийн ялгаа зэрэг зүйл...See More
15 Нэгдүгээр сар-нд 16:41 цагт · Edited · Like · 4

Myadagmaa Tmg ДЭМ болохоор хэрэгтэй зүйл байвал цааш тарааж бололгүй яах вэ?. Шэйрлэж бичиж болдог аргыг нь би мэдээд орхие, хэ хэ хэ
15 Нэгдүгээр сар-нд 13:23 цагт · Like · 2

Tsetsegdelger Baast Мядагмаа эгчээ танд маш их гялайлаа.Хүндэлж итгэж үгийг нь сонсохыг хүсдэг Баярхүү гуайн уулзалтаас таны ачаар ангаж цангасан оюунаа ундаалж ихийг олж сонслоо.Шаре хиймээр байна аа та өөрийнхөө хуудсан дээр тавьчих тэх үү.
15 Нэгдүгээр сар-нд 21:27 цагт · Like · 1

Natsgaa Natsgaa saihan medeelel ugsund bayarlalaa
16 Нэгдүгээр сар-нд 11:04 цагт · Like
Myadagmaa Tmg

Сэтгэгдэл бичих...
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)