Үнэний эрэлч : Өртэй бол баян уу?

Өртэй бол баян уу?

Баян тансаг амьдрах сайхан уу?- Сайхан байлгүй яах вэ? Хүн бүр л ингэж хариулна.Тиймээс бүгд л мөнгө бодно, зүүдэлнэ, мөрөөднө.Агуй байвал мөнгөө үр-арвижна,15-ны саранд мөнгөө үзүүл арвижна, Могой байвал шейрлээд бай-арвижна,мод харагдвал авч тавь –баяжна.,Сарандавааг дагаад байгаарай –баяжна,Саранд мөнгөө харуулаарай баяжна,зээлдсэн мөнгөө өгвөл тэнэг, зээл аваагүй бол ядуу... гээ л... ээ бурхан минь .Бид хэн байснаа хэн болчив оо????
Гэр хорооллын утаан дунд өөрсдийнхөө тарьсан хогтой гудамжаар алхах нэгэнд ч, арай чуу алга дарам газар олж, алалцан байж барьж төвхнүүлсэн гэртээ очихоор үр хүүхдээ тэврэн хөлсөө гарган мацах нэгэнд ч ... тээр доор байгаа замаар сүнгэнэх машинуудыг хараад тийм машинтай “сүнгэнэж” явахыг хүсэх сэтгэл төрж буй. Тэр мэдээж хүн бүхэнд байдаг л илүү сайхан амьдрах мөрөөдөл, . Гэтэл ардчилал зах зээлийн нийгэм гэгч “мангас”-ын сэтгэлгээ иймэрхүү мөрөөдөл дээр хайр найргүй “тоглон” биднийг мангасын ам руу чихсээр.. 20 хэдэн жил хэлсэн уриалсан сайхан амлалтанд нь итгэлээ, хүлээлээ, горь тасралгүй горьдон хүлээлээ.Мөнгө ч алга, жаргал ч алга ...”..алт мөнгөө ухаж аваад алгын чинээ эсгий гэрийг чинь 3 өрөө байраар солиод өгнө өө” хэмээсэн Батзандан бүүр ч алга..аа....
Мөнгө нь байхгүй болохоор цалингийн, тэтгэврийн , тэжээгчээ алдсаны,групын мөнгөө хэдэн жилээр зээлээд, хэзээ ТӨР өгөх нь бүү мэд, ... алдарт эхийн мөнгө ,алдар гавъяатны мөнгө,алаг үрсийн 20,000-ийг урьдчилан өгөөч хэмээн өргөдөл цохуулан гуйж банк кассны ажилчдыг царайчлан зогсох ард түмнээ өрөвднөм.Өр тавиад зүүдний тансаг сайхан амьдралд хүрдэггүй юм бол хоёр идэхгүй хоосон хонохгүйн тулд долоон голоо тасартал зүтгэхээс яахав хэмээн “Мангас- төрийн “ БОДЛОГО-ын өмнө сөхөрнө. Мөнгөгүй бол хэн ч биш ...”хэмээн дуулуулж,.”Өртэй бол баян-Өргүй бол гуйлгачин” хэмээн ухуулж”,Машинаа унаад зээлээ ав” “Манайд ирвэл өгий шүү, наарийч” хэмээн дуудаж, Бөмбөгөр цагаан гэрийг чинь Боловсон сууцаар солий шүү” “Таван эрдэнэ малаа Та өөрөө хариулж л бай,Танайхыг бид ивээнэ ээ”гээ л уймруулж нэг аваа л, ухуулж нэг өгөө л, угжиж тэжээгээд байгаа юм шиг, уяраан нялуурч байгаад өгсөн “ хэдэн халтар” нь өр болохоос ДЭМ болох нь үгүй .Ядаж байхад улангасч нэхээд уурлан бачимдаад хэд дахин нугалан авч, хэтэвч хоослохдоо сайныг нь яана аа....аваад л байх юм аваад л байх юм ,цаддаггүй ээ.Цадаж ханахаа мэддэггүй цадиггүй занд хэн дуртай байлаа???. Зээлж болохыг нь зээлж дуусгаад зээлээ арай чамай төлөөд дахин “шулаач” банк руу зүглэхээргүй болж ухамсарлавч цалингаа тавьж чадахгүй болтлоо сульдсан хувийн хэвшилд хөлс хүчээ соруулж, авна гэж найдсаар арга тасарна.Нидэр дээрээ аль аль маань л “шаарлагдсан хүмүүс.”, ардаа боддоггүй алдаатай бодлогын “золиос”нууд шүү дээ. Гээд яах вэээ??Монгол хүн уужим даа... одоо “ломбардаад хаяхаас “ өөр аргагүй гээ л цагийн сайханд чардайж байж авсан алтан бөгж, монетон ээмгээ “..хүнээр биш хүчтэнээр хамгаалуулдаг” Монгол бэлгэдлээ бодон.. “Начин заан”-д “ хадгалуулна” даа.,,,.Хүүгээ төлөө л байна төлөө л байна...төлүүлээ л байна төлүүлээ л байна Ашгүй нэг юм 1,5 жилийн дараа өөрийн биеэр эд хөрөнгөө авдаг ёсы нь гүйцээн “хөрөнгө оруулагч” миний бие.. арррраааай чуу авахаар ортол пөөх. Юу вээээ????. Байраа томруулаад , байнгын ажилчдаа нэмээд, банкны жишгээр ажиллан, байрлуулсан цахим машинаас нь дугаар номер аваад үйлчлүүлдэг, суугаад хүлээдэг, ,салбар нэгж олонтой ,сүрхий лут үйлчилгээтэй, болчихсон байдаг байгаа.Ашгүй, дээ хөөрхий нэг нь ч гэсэн мандаж л яваг гэж сайнаар нэг бодовч ,аргагүйдэж ядарсан над шиг нь олон л болж байгаа юм байна даа хэмээн өр зүрхээ өвтгөн байж ,өөрийн өөдгүйг зүхэн байж л гарсан даа.
Тэгвэл: Өөдөө заяагаа гутаан Өрийн боол –өөдгүйн цугларал болцгоосны маань учир вэ? . “Ядуугийн ясыг зовлонгоор буталж муугийн махыг урж Ядуурал дээр минь олбог засаж жанжин мэт завилагсдын “
хар санаа, хайрлах сэтгэлгүйг нь, нэгийг нь нөгөөгөөр нь бариулдаг харгис ёсыг нь ,би хожихын тулд чамайг хохироох ёстой гэсэн сэтгэхүйг толгойд нь чихдэг зарчмыг нь ойлгоогүй явж”. Ядуурал дээр чинь олбог засаж жанжин мэт завилагсад- бол өөр хүмүүс. Тэдэнд Монгол ахуй алдагдана уу,Монгол ухамсар мөхнө үү, Монгол нутаг тоногдоно уу, Монгол хүн ядуурна уу ,падлийгүй. Тэдэнд МӨНГӨ л чухал”. Тэдний араас орж сайхан заяагаа гутаагаад хэрэггүй ээ,ард түмэн минь.Бид төрөөр гутаагдаж төрдөө гутаж байгаа ч яавал бадрах арга ухаанаа "агуу алтан судраасаа" тайлаад уншчихвал ,мэдээллээ хүргэж чадвал нүд ирмэхийн зуур өндийгөөд ирэх ЗОЛБОО ХИЙМОРЬТОЙ түмэн шүү. Тэнгэр биднийг тэтгэж, тэр чигээрээ өндийн босохыг маань хүлээж байна.Залхуугаа ялцгаая,, Оюунаа бадраацгаая. Бага гэлтгүй ойлгосноо олонтойгоо хуваалцацгаая.Алтаар бороо оровч хүний шунал ханадаггүй гэдэг.“ШУНАЛ”-аа хязгаарлахгүй бол цаанаас нь өдөөн турхирч буй “ШУЛАМ-уудад “залгигдах”-д бэлэн болжээ, Монгол ТӨР..минь,.төр ч гэж дээ, төрөөр наадагсад. Орон сууц ч бай,унаа машин ч бай амьдралд дэмгүй аливаа лизинг гэх ӨР ЗЭЭЛ нээс татгалзацгаая.Өртэй амьдрал биднийг улам сөхрүүлж байна. Дээдчүүл маань ч гэсэн дээ...
өнгөц сайхан амьдрал амлаж байхаар ядаж” үйлийн үр байдаг юм шүү” гэдгийг хэлж Монгол хүн бүр өсөж өндийхдөө БОЛОВСОРЧ байсан Монгол хүнийг Монголоор нь ТӨЛӨВШҮҮЛДЭГ МОНГОЛ УХААН аа дээдлээсэй дээ. Өөр юуг ч хэлээд юуг ч амлаад Монголчууд хүлээж авахааргүйгээр “ХАШИРСАН” Ядаж л СӨБ болон суурь боловсролд нь суулгаж өгөн Соёлын хувьсгал гэдэг шиг Гэгээрлийн довтолгоон, Гэгээрлийн хувьсгалыг эрчимтэй хийгээсэй.Ингэхгүйгээр өлссөн түмнийг өдөөн хатгавал чээжний омогтой Монголчууд цус урсгахдаа сийхгүй .Монгол ёс, Монгол уламжлалаа нулиман, өлссөн гэдсээ цатгахыг хүсэгч нэгэн байвч учрыг ухан ухаанаараа хүлээн авах олонхи байгаад итгэнэ. Хэнийг ч юм ,үзэн ядаж зүрх цээжиндээ багтахааргүй цохилдог боллоо.... Хэзээ тэсрэхийг хэлж мэдэшгүй ээ. “..Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг” бүх Монголчууд ямар их хүснэ вэ.???? Гэгээрлээс гэгээрэлд зоригдсон“Гэгээн тархи”-тай Монгол түмэн болохыг ямар их хүлээнэ вэ?, би.
Like · 
Tuul Choidog, Цогт Тмг, Нисдэг Нисдэг болон өөр бусад өөр 44 хүн хүнд таалагдсан.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)