Үнэний эрэлч : "Эх үрийн судар" дахь доорх зүйлийг самсаа шархирч, сэтгэл өвдөн байж уншив.
"Эх үрийн судар" дахь доорх зүйлийг самсаа шархирч, сэтгэл өвдөн байж уншив.Энэ судар бүх хүнд, төрд ч хамаатай.Хүнээ хүн шиг төлөвшүүлж,иргэд нь ч хичээж, хуулиа эргэж харахгүй бол "яргачин" хар нийгмийг үзэн ядаж сэтгэл хоосорлоо.Нээрээ тийм дээ гэж бодогдмоор,уйлмаар, өр өвдмөөр, сэтгэл сэрхиймээр,сэрэмж анхааралдаа авмаар, санан санан гүйцээмээр олон олон сайхан мэдвэл зохихуйгаар дүүрэн төвшин сайхан номыг өлгийдөн өртөөлөгчдөд талархлаа. Та ч гэсэн энэхүү арвин эрдмээс нь "шанагадаарай" Зулбасан ургийн хойдохыг үйлдэх Зулбасан ургийг хүмүүн мөн чанараар оршуулах ёстой. Хэт бага сартай зулбалт байх аваас модны доор оршуулж сүнсийг амирлуулахгүй бол тухайн балчрын бие болоогүй сүнс маш их зовдгийг анхаартухай. Модны доор оршуулахдаа эцэг эх хоёул <<эх дэлхий ээжийн мутар минь Энхрий үрийг минь элгэндээн авдаа Жаргах газар уруу нь үдлээж Зовсон зовлонг нь аргаддаа Үр болох заяанд нь эргүүлэн төрүүлж өгөөрэй>> гэж ёслох учиртай. Өөдөлсөн цагаас хойш 49 хоног зул барьж хойдохыг нь бөхлөх ёстой. Ингээгүй бяцхан сүнс энэ дэлхий дээрх хамгийн их зовсон сүнс байна. Учир нь хар сүнснүүд түүний багахан эрчмээс зулгааж иднэ. Төрөөгүй учраас эрлэгийн дансанд ороогүй. Мөн бага бяцхан сүнс учраас өөрийнхөө эрчим биеийг өөрөө нөхөх чадваргүй завсрын ертөнц дэх зовлонгийн тамд хээр хаягдсан бяцхан үр адил аврал эрэн уйлж, даарч. өлсөж, зовох гээд энэ хорвоогийн муу бүхнийг мэдэрч хашгирч уйлж суудаг юм. Түүнийг онгод юмуу савдаг тааралдаж энэрэх хүртэл энэ зовлонгоор зовдог . Зарим нэгэн ийм балчир сүнс хар сүнсний хоол болж, тэд түүний ариун эрчмийг үүрд сорохын тулд биедээ нааж үүрд авч явдаг. Энэ нь хором бүхэнд тэр үрд бүх биеийнх нь нүх сүв бүхэн үрүү зүү зоох адил өвдөлтийг мэдрүүлдэг. Үүнийг сүнс тэсвэрлэж чаддаггүй тул оюун ухаанаа алддаг. Оюун ухаанаа алдсан сүнс дахин төрөлтийн тойрогт орж чаддаггүй. Түүнд туслах арга үгүй болж, тэр сүнсийг мөхлөө гэж үзэн задалдаг. Ийм үйлийн үр хийсэн эцэг , эх удамшилдаа хэзээ ч харихааргүй жатга авна. Үүнийг бөө болоод байгалийн хүчээр хариулах арга үгүй. Өөрөөр хэлбэл үл эдгэрэх удамшлын өвчин тэр удамд ирнэ. Ураг өсөлтгүй болох, ураг гажигтай өсөх, ураг амьгүй төрөх, ургийг амьтай төрүүлсэн ч алдас хийж үхүүлсэн , цаг нь болоогүй байхад ургийг албаар төрүүлсэн, ургийг албаар алсан аль ч тохиолдолд тухайн амь биеийн сүнсийг хүндэтгэж сүнсний зүй ёсны эргэлтэнд оруулахын тулд оршуулах зан үйлийг заавал үйлдэх хэрэгтэй. Хос дусал нэгдэж, эсийн хуваагдал үүсч л эхэлсэн бол түүнд сүнс оршино. Эл сүнс оршиж байсныг хүндэтгэх нь эцэг , эхийн үүрэг. Нэмж хэлэхэд эцэг, эх нь албаар ургаа алдсан бол хүн алсан лугаа адил үйлийн үрийг хүртэж байдгийг санатухай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)