Үнэний эрэлч : Хятад нэртэй,Монголоор ярьж чаддаггүй тэгсэн мөртлөө өөрсдийгөө Монгол гэх оюутнуудыг хараад
Хятад нэртэй,Монголоор ярьж чаддаггүй тэгсэн мөртлөө өөрсдийгөө Монгол гэх оюутнуудыг хараад анх их хачирхдаг байлаа.Би яаж ч мэрийгээд яриаг нь ойлгохгүй болохоороо цаасан дээр бичүүлнэ.Тэдний босоо бичгээрээ урсган таталсныг уншин байж ойлголцоод бүгд инээлдэнэ. Тэнд Шон Лун нэртэй , зөөлхөн хар нүдтэй ,гайхалтай хурц ой тогтоолттой нэгэн оюутан байх.Ангидаа толгой цохино Шон Лун хичээлдээ гаргууд болохоор нь би зарим зүйлдээ туслуулан ихэд хөөрөлддөг болов. Энэ үед Монголд очиж 2 жил суралцах тухай яриа өрнөв.Эднийх манай Боловсролын Их Сургуультай оюутан солилцооны гэрээтэй тул 2-р дамжаагаа төгсөөд Монголд ирж,үлдсэн 2 жилээ дүүргэх ёстой.
Хэрвээ Монголд очвол чамайг Монгол хүн гэдэгт итгэхгүй байвал “ хужаа” гэж дуудвал.. гэж хэлэх гээд үг эвлэж, хэлж зүрхэлсэнгүй битгий сэтгэлээр унаарай...ойлгох цаг мөдхөн ирнэ гэж ярьж байтал хос 2 луу зурснаа над руу сарвайв. “Багший, энэ бол миний нэр.Миний ээж аав Монгол. Хятадаар муу ярина, муу ойлгоно.Намайг ажилд ороход амар гээд энэ нэрийг өгсөн.Хоёр луунаас Хүн үүссэн гэж ярьдаг, би сайн мэдэхгүй..ээ “Шон”-гэдэг нь ихэр, хос, гэсэн утгатай, “лун” гэдэг нь луу гэсэн үг ” гэв.Би бараг л цочирдсон.” Их түүхийн судар” дээрх хар цагаан лууны тухай Монголд ч гэсэн хичнээн хүн мэддэг билээ. Гэтэл Монгол яс цусны гээгдсэн тасархайд энэ ухагдхуун бүдэг бадаг ч атугай “явж л байгаа” бөгөөд удмын үргэлжлэл хүүдээ бэлгэдэн нэршүүлжээ.Энд бас БАО нэртнүүд олон бөгөөд үүнийгээ БОРЖИГОН гэсэн үг хэмээн тайлбарладаг.Би лавшруулан Күэ, тэгээд аав чинь Луу бол Монголых гэхиймуу? Юу гэж байна??? гэхэд мөрөө хавчин, толгой сэгсэрснээр яриа дууссан даа. Манай өргөөний Ихэр луу бүсгүйн нэрийг уншихаар л үүнийг бичмээр санагдаж явсаар сар болов.. Луу жилтэй ,Арслан нэртэй нэг танил надад бас байдаг бөгөөд манай буурлууд дийлдэшгүй алдартай , дайвашгүй хүчтэнийг сэвтээхгүй явахыг захиж ,”учиргүй зүйл үгүй” хэмээн өгүүлж олныг айлдсансан.. Хятад нэртэй Монгол хүнийг хачирхаж, гайхан, эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй. Хөөрхийс минь,.. бусдын соёлд барьц алдаад ирэхээрээ бас аргалаад ,арцалдаад,арай чүү зүүгддэгийн үлгэрээр бэлэгдлийг нь аваад яваад байдаг бололтой юм.
Тэднийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ЭГҮЛЭН, А.С

БАО овогтой байгааг бодвол Хорчингуудтай л нэлээн харилцаж дээ.
Зүүн хойтын монголчуудын аялга хэцүү, бас хэт их хятад үгтэй. Хамраараа гуншигнаж ярьдаг нь жаахан хэцүү ч удаад ирхээрээ ойлгодог болчихдог.
Гэвч Монгол бичиг л энэ олон аялганы учры ану олж байдаг сайхан бичиг дээ..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)