Үнэний эрэлч : жаазтай зураг

жаазтай зураг


Цахилж одсон цаг хугацааг яалтай
Цаламдаж тогтоогоод аваад ирэхгүйгээс хойш
Цайгаа ч тухтай уулгүй мордсон хоёрыгоо 
Царайчилж гуйгаад ч яахав, ирэхгүйгээс хойш.
Насаар нь, бүлээр нь, ярайтал өрсөн зурагнуудаа харан 
Яаж яваа болдоо, хөх хүү минь ... шар охин минь гэж
Хоолой зангируулан, нүлимсаа залгидаг төрхийг тань санан 
Хоёр охиноо ч, би бас , хоног тоолон хүлээх л байх даа. 
‘’Ижий санаад байна, гэнэ ээ, ..хэнээ.., чи 
Учирч гялайлгахгүй бол утсаар ч гэсэн ярь’’ гэж
Ухааруулан чимээлэхийг ижий минь сонсоод ;
‘’Уй, муу хүү минь ,завгүй биз ээ’’ гэж  цайруулан өмөөрнө.
Ижийнхээ залгаа ижий л юм болохоор, би ч бас 
Ихэрхэн хоёр охиноо бусдаас өмөөрөн өмөлзөх л байх даа. 
Ижий аавын үргэлжлэл ижий аав л байдаг болохоор 
Ирж буцахын гинжин хэлхээ ингэж л орчдогииг мэдмээр ээ...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)