Үнэний эрэлч : Аавыгаа санахаар...

Аавыгаа санахаар...



Хүний энэхэн хорвоод өсгийн мөрөө үлдээсэн 
Холхид одсон аав минь Та, тэндэх гэртээ тухална уу? 
Харийн буйдхан газар сэтгэл сэмрээд байх чинь 
Харьж ирэхгүй аавыгаа санахын учир тэр үү? 
Гэр дүүргэх үрсээ хонон өнжин харуулдахдаа 
Гялбаанд буусан дүрсээр нь сэтгэлээ цатгаж байж дээ
Ааруул өрөмхөн дүүргэсэн тагштай цайгаа уухдаа 
Аниргүйхэн бор гэртээ ганцаардаж л суусан байх даа.
Хоймортоо залсан зургаар үр биднийгээ орлуулж 
Холын гийчний өгсөн амттан бүхнийг хадгалахдаа 
Хайраар дүүргэсэн авдраас тань чихэр горьдох үрсээс нь 
Харьж очин Таныг минь, баярлуулж, гомдоосон нь хэд бол? 
Тэндэх гэрээсээ аав минь, үр биднийгээ тольдоно уу? 
Тээр дээрээс мэлмийдэн зүүд нойронд ирнэ үү? 
Таниасаа харамлаж алдсан цаг хугацаа бүхнээ 
Тэнгэр газрын үйлээрээ тэнцүүлж үр нь нөхюү.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)