Үнэний эрэлч : Шар авдар

Шар авдар


Төрлийн авгаас урлаж өгсөн 
Төрснөөс хойш байж л байсан
Удаан жил эдэлсэн ч эвдрээгүй
Урт шар авдар голомтонд минь бий. 
Ээж л аав хоёрын минь буян заяаг шингээсэн 
Эгэлхэн нэг авдар хоймор эзлэн дүнхийдэг 
Эзэн нь мөнх байхын, бэлгэдлийг агуулж бүтсэн ч 
Элдүүр нь ханасан эдэлгээнд ,элэгдэж, гологдоогүй авдар аа.
Он цагийг туучин олон нүүдлийг давахдаа 
Тэмээний бөхөнд тэгнэгдэж,тэрэгний тэвшинд ачигдсан ч
Бүлээн тоонотын минь түүхийг бүтэн бүтнээр нь хүүрнэхээр 
Буурлуудыг минь орлож үлдсэн, миний л хайртай, авдар аа.
Ээжийн олон тэрлэг,эгчийн өгсөн дурдан 
Эрээн цаастай чихэр,эхнэр хүүхний гоёл 
Найрын ширээний сархад,настанд өгөх бэлэг 
Уудлах бүрдээ түгээдэг ууттай,бурамтайг агуулсан 
Миний дотно авдар аа 
Авдраа би –Буянтай хоёрын минь хишиг гэж бодлоо .
Буурал өвгөдийн минь жудаг гэж ухлаа 
Бүтэн байхын утга гэж тунгаалаа 
Бүтээснээ үлдээдэг мөр гэж ойлголоо 
Ай даа..., Зэрэгцүүлэн өсгөсөн аав ээж хоёр минь 
Зэрвэсхэн ч болтугай ирж авдраа нэг ухаасай 
Амттан тоссон алган дээр минь 
Ахиад нэг чихэрээ тавиасай.
Өвөр Монгол.  2015 он
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)