Үнэний эрэлч : Б.Бямбасүрэн-д

Б.Бямбасүрэн-д

Б.Бямбасүрэн -д
Найргийн уран,билгийн тамираар хөглөсөн 
      ‘’Навчсын шивнээ ‘’ анхны түүвэрт нь хөг нэмэхийн учир ;
Батшатар агсны шар басганд 
Бадаг шүлэг тэрлэсү. 
‘’Шарын бүрд’’-ийн дэнж дээр өдөлсөн
Шавилхан бүсгүй Бямбасүрэн минь ээ...
Шүлэг найргаараа өөрийгөө ирлэ
Шадалсан уянгаараа бусдыг хурцал
Хархираа хүрхрээг хослонхон хуурддаг
‘’Хар овоот’’-ынхоо чулууг хөлөртөл дуул 
Айргаар хуруудаж, найргаар хөгждөг
Амин нутгийнхнаа шүлгэндээ зур. 
Монголоо мартсан зүрх бүхэнд хүргэ
Мохож хөшсөн сэтгэл бүхнийг хөглө
Гадны соёлоор гайхуулагсдыг гарцгүй болтол нь бичиглэ
Гандсан навчсын тоогоор шүлэг болгоноо тэрлэ 
Дэлхийд данстай Монголоо хөг ижилстэл шүлэглэ 
Дэвтэрлэж бичсэн бүхэн чинь дэвжээнд оройлтол үзэглэ
Хөх Монголын Тэнгэрлэгийг өөрийнхөөрөө чи,дуул 
Хөхрөхүйн энд хүргэж дэлхийн дэвжээнд дуурсга.    
Залуу насны аагаар омгорхон тэрлэ, бүсгүй минь  
Заяа тавилангийн жамыг хөглөнхөн дуул,охин минь 
Номтын Тэнгэрийн хишгээ эрчимнэн шадал ,дууч минь  
Номын хорхойтныг дуу алдтал,шүлгээ бич, бүсгүй минь ээ.     Г.Мядагмаа  Эрээн хот.
 2015-06-22 буюу хамгийн урт өдөр- богино шөнө


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)