Үнэний эрэлч : Өвөр Монголчууддаа

Өвөр Монголчууддаа

 Их гүрний минь газрын хэлтэрхий
 Эх түүхийн минь хуудасны тасархай   
 Хаан эзний минь ясны хугархай
 Хатан Бөртийн минь цусны үсэрхий ,Өвөр Монголчууд минь ээ.
   Бохирч сөгдөөгүй заяа- Та нарынх   
   Бугшмалыг хорьсон ухаан-Та нарынх 
   Бусдын өмнө гудайгаагүй тэргүүн -Та нарынх 
   Босоо бүхнээ авч үлдсэн гавьяа –Та нарынх аа. 
Мэргэн Гэгээн,Урад гүүш ,Мянган ,Билгүүндалай... 
Мөрөө үлдээсэн мэргэдээр нь омогшино  .
Инжинаши,Гүларанс, Гунначуг, Сүнвэйданзуны 
Их авьяасын буухиаг таслаагүйд бахархана.   
Халх Оннигуд ,Баарин, Хишигтэн түмний хойчсийн  
Хаалттай түүх ,түгжээтэй үнэн тайлагдах цаг ирлээ.
Хааны дуудлагыг сонордон ,унтсан эсээ сэрээж  
Хамаг Монголоороо хөдлөн,нэгдэх цаг айсуй.
2014-04-18.Эрээн хотын Соёлын төв.
(Уянгалах шүлгийн тэмцээний хянагчаар суухдаа бичив.)

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)