Үнэний эрэлч : Ээжтэйгээ цайлахад...

Ээжтэйгээ цайлахад...


Ээжтэйгээ цайлахад цаанаа л нэг өег 
Энэ өдрийн ажлыг мартаад ,суугаад л баймаар...
Хот айл, хонгор охидынхоо тухай 
Хар үнээ гувшсан...хөх аргал хормойлсноо хүртэл
Юу ч үлдээхгүй цөмийг нь ярихад
Яагаад ч юм нэг л сайхан. 
Бороо орж магадгүйг,бойтогоо хээр гээснийг 
Бүргэд ааруул шүүрснийг бор халзан тугалласныг 
Юм бүхний тухай,юухан хээхний тухай
Ээжийг ярихад нь инээд алдан хөөрөхөд нь
Идэхээ мартан хараад л баймаар,инээд алдан суугаад л баймаар ..,
Дуусашгүй яриандаа халуураад
Дүн халуунаас урьтаагүй биднийг
‘’Хаанаас гардаг инээд вэ?..энэ одоо
Хэдэн хүүхдээ уруу татаад,хийхээ мартан сууж л байдаг ...‘’гэж
Аав бачимдан гаднаас орилоход айхдаа, бид ...бур цар.
Ажлаа амжуулахаар ...бур цар.
Ай даа, Аягатай цай,тавагтай боорцгоо хүртэн 
Ижийтэйгээ нэг цайлахсан.
Цахилж одсон хормын жаргалыг 
Цагийг эзлүүлэн бийрээр мөнхлөхсөн.
2015-06-25.Эрээн хот.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)