Үнэний эрэлч : Монгол суу ухаан

Монгол суу ухаан


Хөх Монголын хөх өвгөд, дээлтэй мэргэдийн Суу-г  
Аниастай нүд,сэрээгүй зөн,нойрмог оюунаар шинжиж 
Арсланг хүчгэнэ болтол гутааснаа мэдэх цаг ирнэ ээ      
Алдаатай оношилсноо таниад, суутнууд болохыг нь ойлгоно оо. 
Суунагласан Өнөөдөр-ийн хаалт бүхнийг хага нураасаар
Суу ухааныг мандуулах цаг хатируулан айсуй .
Угтаж мэдэн,тосч бэлдээд ,тэсч гарсны шанд  
Удаан хүлээсэн цаг хугацаа ҮНЭН-ийг илчлэхээр айсуй .
 Үнэнд гүйцэгдсэн худлыг яллахаар довтлон айсуй
Үгүйсгэлт, үзэл бодлын туйлширлыг залруулахаар айсуй 
Сонордох чимээгээр бөмбөрдөн худлыг ниргэхээр айсуй. 
Соёолон морины хурдаар тоос татуулан айсуй
Биеэ засаад гэрээ засах билигтэн үрс нь зэрэглэн айсуй 
Төрөө засаад түмнээ дагуулах төгс мэргэд нь чиглэн айсуй 
Хаяа нийлж, ханилан суугаадаа ханалгүй худлыг илчилье  
Хааны дуудлагаар биесээ хөглөж үнэнийг даллая. 
Нэгний гэмийг нийтээр үүрдэг жамыг мэдье  
Ниргэсэн хойно нь хашхирахгүйн тулд ҮНЭН-д хамтаръя .
Харийн онолыг мөргүй болтол НийГэм-ээс шахъя 
Хамтын хариуцлагаар НийХэмээ байгуулдаг- Хэм-ээ хурайлъяа.
Сайн цагийн эхлэл айсуй, хурай, хурай,алган дээрээ тосъё  
Суу ухаан морилон айсуй , хурай хурай, өндөлзөн угтъя .

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)