Үнэний эрэлч : Дуудлага

Дуудлага

Их хөлгөн намайг хөтөлнө
Их дуудлага намайг хөгөлнө 
Шившлэгт дуудлагаа шивнэхээр
Сэтгэл амирлаж,чээж уужирна.
Их хөлгөндөө хөтлөгдөн 
Ирээдүй өөд тэмүүлнэ
Их дуудлагандаа хөглөгдөн 
Ижил заяатнуудаа тэмтэчнэ 
Оюунаараа оройл
Орчлон хорвоог манлайл гэж
Омголон буурлууд шивнэнэ
Омтгойрч би үл тооно.
Далдын далдаас тэд
Даллаж надруу дөхнө 
Далай их хайрыг нь 
Дааж би дийлнэ үү?
Их хөлгөн намайг хөтөлнө
Их дуудлага намайг хөгөлнө 
Шившлэгт дуудлагаа шивнэхээр
Сэтгэл амирлаж,чээж уужирна.
2015-07-23 Улаанбаатар хот
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)