Үнэний эрэлч : Цаламдмаар цаг хугацаа

Цаламдмаар цаг хугацаа


Нүд ирмэх төдийд- Өнөөдөр надаас үргэх 
Нас алдрах тоолонд-Маргааш-тай би учрах
Надаас үргэсэн Өнөөдөр-Ирээдүй-г ойртуулахаар одох ;
   Нартын амьдрал хоног хоногоор хорох 
   Насны үйл хором хормоор хурах
   Нялхас нь ирэхэд өвгөд нь буцах   
 Хурж тунасан үйлийг өвгөдийн дэмээр барюу 
Хоосорч туйлдсан тархийг “Алтан судар”-аар засюу
Хоног хоногоор хорохыг хорвоогийн жамаар туулюу
    “Мянган жилийн Өнгөрснөөс 
    Түмэн жилийн Ирээдүйг 
    Өнөөдөр байгуулах”- жам  надтай хамт урссаар ....
2015-он    Өвөр Монгол.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)