Үнэний эрэлч : Монголчууд бид чоно буга хоёроос гаралтай юу ?

Монголчууд бид чоно буга хоёроос гаралтай юу ?


Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгэн жүжгийг Өвөр Монголын хамаг л өөдтэй өнгөтэй бүхнийг нь хамж шимэн оролцуулж ,нэлээд их хөрөнгөөр босгосон боловч иргэдийн дургүйцэл шүүмжлэлийн бай болсон тул арга буюу хаасан байна.
 Жүжиг эхлэхдээ уянгалаг хөгжмийн аялгуун дор чоно ,буга 2 гарч ирэн хурьцсанаар Монголчуудын өвөг удмын түүх эхэлнэ .
Түүхийн тухай буруу ойлголтоор угжуулан хүмүүжсэн бидний хувьд  ийнхүү ойлгож, бичиж,ший жүжиг ,сүүдэр драм тавьж, өөрийн болоод олны хүч чармайлгыг үр дүнгүй болгосон жишээ гагц үүгээр тогтохгүй байх.Дээрх жүжгийг олонд дэлгэсний дараа зарим үзэгчид сүрхий ихээр бухимдаж,хурал цуглаан бүрд  2 талцан, хэл амны бай, хэрүүлийн алим болсон тухай Эрээн хотын Зохиолчдын эвлэлийн хорооны дарга Р.Эрдэмт багшаас саяхан сонсож өөрийн уншиж мэдсэн өчүүхэн мэдлэгээ бусадтай хуваалцах үүднээс Монголчуудын овог удмын тухай нэгэн домгийг сонирхуулъя.
Көкдэй мөргүн баатрын 
Көвүүн байлаа.би 
Алтан шаргал морио унаад 
Алтайд буга намнахдаа 
Алдаж харвасан минь 
Хоо Маралыг шархлуулав.
Цусаа асгасан Маралыг 
Аврахаас өөр аргагүйд 
Цуг есөн маралыг
Огторгуйд гаргаж хөөв ээ.
Хоо Маралыг барьж 
Хоёулаа ижилдэн эдгэрүүлэв
Хос дуслаа нийлүүлж 
Мөнх тэнгэрт нутаглав
Хөх толбот биетэй
Мангдайн хөвүүнийг тэврэв. 
Мангдайн сүрэг өссөн билээ.
Мон тархитан болсон билээ хэмээх энэхүү домгийн товч хүүрнэл нь; 
Хараа мөргүн Хөхдэй алтан шаргал морио унаад буга намнаж ,марал үргээжээ.Марал тэнгэрт цойлон оджээ.Хөхдэй шархтай ‘’Марал‘’-аа хөөсөөр явтал... Чонон улааны зулзага ‘’Maraл‘’-ыг аварч тэр 2 эвцэлдээд Хөх толбот Мангдайг төрүүлсэн гэжээ.Ардын уран зохиолч маань домгийн далд санааг ухаж ойлголгүйгээр дээрх жүжгийг тавьсан нь ийнхүү шүүмжлэлийн бай, бухимдлын үүр болсон бололтой. Мөн чанартаа энэ нь одон орны нандин шүтэлцээг ёгт далд утгаар домоглосон болохыг Ж.Нүрзэд дээдсийн ‘’МӨНХ ТЭНГЭРийн бошиг МОН ГЭР ҮЙиэсий‘’номын 67 дахь хуудаснаас уншиж болно.Ер нь хөх өвгөд маань ‘’Үгийн цаана утга буй Утгын цаана үйл буй‘’хэмээн сургадаг нь цаанаа арвин утгатай гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.Ухаант дээдсүүд маань ч тэр, удмын үргэлжлэл нь болсон бид ч адилхан аливаа зүйлийг ёгтлон хэлэхдээ гаргууд улс. Тиймээс гадныхан Монголчуудын ‘’нөгөөх‘’,‘’өнөөх’’гэдэг битүү утгатай үгсийн учрыг олох гэж их л зүдэрдэг тухай шог яриа уншиж сонсож байснаас яг одоогийнх шиг тэдний хэрхэн “зүдрэх”ийг өөрийн биеэр мэдэрч байгаагүй билээ.Монголчууд үг болон үйлдлээрээ ЁГТЛОХыг үзүүлээд өгдөг ард түмэн. ‘’Дөрвөн Ойрдын эвдрэлцсэн нь ‘’хэмээх тууж дахь ‘’Тарваганы сүүл,тасын өд, нэг лан алт ‘’ны бэлэг нь Манжийн хааныг тас шиг тэнгэрт хөөрсөн ч ,тарвага шиг газар нүхлэн нуугдсан ч олоод устгана.Хас мэт хаан төрийг бид мэт нь барихаас та нар барихад бэрх шүү ‘’гэсэн сануулгыг Зүүнгарын сэцэн Хан нэг жилийн 9 цагааны бэлэг хүргэхдээ хамтатган дайж далд утгаар эсэргүүцлээ илэрхийлж  баиснаас ч уншиж болно.Энэ мэт ёгт утгатай ,тайлал нэхсэн өгүүлэмжүүд маш олон байдгийн нэг нь дээрх домог болой.
 Их эзэн Богдын Дээд язгуур нь; Кок дүй мөргүн , Ко марал хоорондох бүх одон ГЭР-ийн гэрлийн дээд нэгдлийн үр дүнд Алтан гадас одон ГЭР-т заяан төрсөн байхад чоно, марал хоёрын дусал нийлүүлснээс төрсөн гэж амьтны аймагт оруулан тайлбарлаж , кино хүртэл хийж үзүүлж доромжилж байгаад харамсан буйгаа Ж.Нүрзэд агсан нэгэнтээ бичсэн байдаг бөгөөд Монголчууд үнэхээр чоно буга 2-оос гаралтай гэдэгт итгэн яваа зарим хүмүүсийн  ойлголтыг арилгах үүднээс багахан мэдлэгтээ түшиглэн доорх тайлбарыг дөхөмчлөн хүргэхийг зорив.
Бөртэ чино-.Чонон улаан нүд буюу чонын орд,
Ардын хэлээр- Хөхдэй МӨР ГҮН,
Бөөгийн зурхайд-КОК дүй мөрГҮН одон ГЭР. 
Марал нь –Найман марал одон ГЭР,
Бөөгийн зурхайд КО Марал. 
Мөнх- Алтан гадас одон ГЭР. Алтан, мөнгөн шарга.
Бөөгийн зурхайгаар 9 шарга билээ. Тэнгэрийн бошиг...”х-257
.Алтан гадас одыг зарим газар 9 шарга одон гэж нэрлэдэг .
Яагаад 9 шарга гэж нэрлэдэг вэ? Гэвэл бас л тайлал шаардсан ёгтлол.Ес нь өвгөдийнх нь үеийг заахаас гадна, түмэн олон ухаан мэдлэгийг нь хэлж байгаа аж. Харин шарга гэдэг нь энэхэн нартын шар эрчмүүд, амин чанаруудыг л хэлсэн ойлголт байна.
Энэхүү Хөхдэй мэргэн одноос ирэх эрчим нь Хүмүний дайчин ухаан, түмэн их мэдлэг,алд бие,ахуйт төр, аливаа их үйлсийг нь гэрлээрээ дэмнэх агуу их үйлийг хийдэг гэж ойлгож болно.     зураг-1
Зураг-2
    Хөхдэй мэргэн од нь
 хүний 7 хүрдтэй холбогдоно                         Хөхдэй мэргэн од
Зураг -3                                    
‘’Хөхдэй мөргүн од нь Сириус-А. Сириус-Б хэмээх 2 дагуултай; зураг-3бөгөөд галактикийн төв юм. Хоёр дагуулыг нь шинжлэх ухаан саяхан илрүүлсэн. Сирус А , Сириус Б дагуулууд нь бие биенээ ДНХ шиг ороон эргэдэг ба од ингэж эргэхэд шинэ од эрхсүүд , бий болж галактиг тэлж байдаг гэж одоогийн шинжлэх ухаан нэгэнт баталчихсан билээ’’.хэмээх мэдээллийг 2-хон сарын өмнө хэвлэгдсэн ‘’Орчлонгийн чинад нууцын тайлал‘’ хэмээх  Хөх тэнгэрийн судраас уншихыг урьж байна.
Хоо марал ( Маралын гялаан од ) од нь гоё улаан өнгөтэй харагддаг.
Ухаан мэдлэг ихтэй , билэг оюун сайтай хүний гэрлэн биеийн өнгө (аура) улаан байдаг гэнэ. Түмэн янзын бясалгал түгэн дэлгэрсэн энэ цагт хүний биеийн аураг харагчид олширсон тул   унших материал арвин байгаа нь яамай даа.. 
Хоо марал одон гэрийн оддууд нь бас л хүний биеийн 7 хүрдтэй холбоотой бөгөөд бие биеэсээ харилцан хамаарч,шүтэлцэн оршдогийг доорх зурагаас харж болно .



(зураг-3)                             зургийг ‘’Чинад нууцын тайлал.’’номоос.
Эртний Грекийн болон  Египедийн хүчирхэг хаадын домогт хатдууд , гоо үзэсгэлэнгийн  охин тэнгэрүүд Хоо марал одон гэрээс ирсэн гэж бичдэг нь хөх өвгөд маань худал хэлээгүйн илрэл буй заа. Тэгээд чМонголчууд ‘’Хуучны үг худалгүй‘’ хэмээдэг нь нэгийг өгүүлж хоёрыг ухааруулдаг нь гайхалтай . 
СороКОК ТАЙ бэкинү хатны сударт ; 
Дэлхийгээс хамгийн хол орших –Хоо марал одон гэрээс ОЙ УХААН ,ЗӨН МЭДРЭМЖЭЭ хураан ГЭР-ийн эзэн эрхээ дархалж , 
Дэлхийд хамгийн ойр орших Бөртэ чоно одон гэрээс Алтан гадас од шиг огт хуурмаггүй ЧИН үнэнч аж төрөх ухаанаа танин ЕРТӨНЦИЙН эзэн эрхээ дархалдаг гэсэн мэдээлэлд одод,оддын байршил, бидний амьдардаг дэлхийгээс хэр ойр хол байрладаг болон хүний биеийн аль хүрдэнд нөлөөлдөг тухай ОЙЛГОЛТЫГ мэддэггийнх нь амыг ангайтал, мэддэггүй мэлмий нь таг нэгнийг нь мэлэртэл хэлээд өгсөн ХӨХ өвгөдийнхөө Хур ухаанд биширнэм. Эндээс бид хүн төрөлхтөн-галав ертөнц-байгаль дэлхий нь салшгүй нягт холбоотой гэдгийг л ухаарч үлдэх нь чухалтай. Өөрөөр бас ‘’Хоо марал одноос ирэх эрчим цусны найрлагыг бүрдүүлж,Хөхдэй мэргэн одноос ирэх эрчим ясны хэмийг бүрдүүлж,
Алтан гадас одны эрчим ухааныг нь заяaдаг’’ гэсэн байдаг нь төрсөн жил ,сар, өдөр, гариг, 
эрхшээсэн одтой холбогдох зурхайн ухаан буюу 35 эрдмийн нэг болох огторгуйч эрдмээр тольдсон нь юм. Энэ мэтчилэн ном судруудын бэлэн мэдээллийг түүгээд байвал дуусашгүй .Ардын уран зохиолч маань;
‘’Дэлтэй жаахан морьд нь 
Дэлхийг тойрдог  “жижигхээн” 
Дээлтэй намхан өвгөд нь 
Чээжний номтой “жижигхээн’’ гэдгийг санан санан бүтээлээ туурвисан бол  дэлхийн тавцанд өрсөлдөхгүй ч Дэлгэр Монголдоо л аварга бүтээл гаргах ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Тэнгэр заяагаа гутаавал өөрийгөө гутаах нигууртай юм уу даа,хэмээн ухав.
Өвөр Монголчууд Та бүхнийхээ гэгээн мэлмийд агуу өвөг дээдсийнхээ арвин мэдлэгийн хураас аргын онолоор батлагдсан болон хараахан баталж амжаагүй байгаа Суу ухааных нь дуслыг энд тэндээс түүвэрлэн бичиглэсэн тул авах гээхийн ухаанаар хандана ,буй заа.
ХОО МАРАЛ ОДОН ЭЖИЙДЭЭ МӨРГӨӨД,ҮЙЛСЭЭ ДЭМНЭЭД, ЭНЭРЭЛ ХАЙРЫГ НЬ МЭДРЭЭД ИРЭХЛЭЭР АЖИЛ ҮЙЛ ЧИНь БАДАРЧ ХИЙМОРь СҮЛД Нь ДЭЛГЭРЭХ БОЛНО. Үрсүүд итгээд үйлийг дүүргээд үзээрэй хэмээн айлдсан нэгэн буурлын сургаалыг бичвэртэйгээ хамтатган дайя, болгооно уу.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)