Үнэний эрэлч : ’Монгол товчион түүхийн тайлал’’-судраас төрсөн бодол /МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО-ны тайлал /
          Мэдвэл зохихуйн цогц өв-Алтан судар болоод буурлуудаас өртөөлөн буй судруудад Буруу замаар будаа тээгээд байна шүү, та нар! Буцахдаа сүйрэв! гэдгийг давтан давтан анхааруулахдаа ‘’Монгол хүний мөн чанар юу болохыг л мэдүүлэхийг зорьсон’’ байдаг.
    Үүний тод жишээ бол ‘’Монгол товчион түүхийн тайлал’’ юм. Үнэхээр гайхалтайСудар! Нүд бүлтийж,ам ангайн, мэл гайхаж, цэл хөхрөх гээчийг бодитоор мэдрүүлнэ ээ.Энэхүү тайлал судар нь ийм их далд нууц, бишрэм суу ухаан,гайхам мэдвэл зохихуй,түүхийн олон тайлал агуулсан нууцын зэрэглэлтэй судар болохыг мэдэж шоконд ороод одоо болтол сэхэж чадахгүй байна. Та ч гэсэн ийм байдалд орно. Тиймээс нулимсаа арчих алчуур,зүрхний хилэнгээ дарах бага доз бүхий тан бэлдэн ,Монгол гэж ямар УлЭс, МОНОГОУУЛ–уудын мөн чанар юу болохыг энэхүү 3 ботиос уйлж-инээж,ухаарч-сэхээрч, хайрлаж-өрөвдөж,харамлаж-халшран, уншина биз ээ. Унших уншихдаа 9 учгаар баталсан баримт нотолгоотой нь уншина.Тиймээс хий хоосон чээжээ дэлдэн, хөөрч онгирох шаардлага гарахгүй.За,тэгээд номыг өртөөлөгчид болон,өрнүүлэгчдэд , бас өөрсдөдөө талархахаа бүү мартаарай! Номыг зохиогч биш уншигч хийдэг гэсэн үг бас байнаа. 
   ‘’Монгол товчион түүхийн тайлал’’ судар нь нийт 12 бөлөгтэй, энэ нь бас бэлгэдэлтэй,550 дэстэй,энэ нь 550 бугшмалын тухай нууцлан үлдээсэн тоо гэнэ.Монгол гэрийн ханын нүд бас 550 байдаг бөгөөд дам дамаан холбогдоод нууц нь тайлагддаг юм байна.Энэ 550 дэс нь 282 болтлоо цөөрч бидэнтэй золгожээ. Хөөрхий, ном хүртэл доторх агуулгаасаа болж урагдаж, таслагдаж,шатаагдан зовжээ. Ямар мэдээлэл агуулсан ном гэхээрээ ийм их зовлонг туулна вэ?! 
  Xөх толбо хондлойдоо чирч гарсан Монгол хүн бүр эхлээд биеэ , дараа нь гэрээ засчаад төрөө засах ардын үгийг амилтал ,алдаагаа засах ухаан тархинд чинь суутал хэлээд өгнө.Үнэ төлбөргүй асгарч буй энэхүү суутай,цуутай мэдвэл зохихуй-мэргэн ухааныг хэр хэмжээгээр халбагадах нь таны тархины багтаамжийн асуудал болой. Аль ч шатны ямар ч сургалт, хаа газрын хэн гэдэг эрдэмтэн мэргэд ч энэ номын нууц тайллын тухайд энэхүү судрын дайны жинтэй ганц үгийг ган хийлгэн дуугарч байсныг нь мөнөө болтол олж уншаагүй яваа нь миний боловсроогүйнх биз ээ. 
  ‘’Монголын нууц товчоог‘’-г тайлж бичсэн судар болохоор дэс, бүлэг, агуулга нь үндсэндээ тохирох ч дутууг нь нөхөж, дундуурыг нь дүүргэснээрээ ,тэр тусмаа арга билгийг ил далд ертөнцийн уялдаа холбоотой нь хамтатган буулгасан нь манай байтугай дэлхийн утга зохиолын түүхнээ анхдагч болохуйц бичлэгийн хэв шинжийг агуулсан гэдгийг номын өмнөтгөлөөс уншина биз ээ.Бүрэн бүтэн болсон бөлгүүдийг товч тоймлоё.

 1. Бөлөг нэг; 1-73 дэх дэс; 73 суу ухаан. Дэс бүрд 73 суу ухааныг нууцлан бичжээ.Хайхалтай яа! Үндэсний үзэл,үндэстнээ төлөвшүүлэх суут ухаанаа нууцалж кодлоод амьдрах арга замыг нь зааж үлдээсэн ийм ном, судар хэр олон бол?! Гэтэл эзэн хаан маань 73 суу ухааныг бүгдийг төгс эзэмшсэн,гэгээрсэн дээд төрөлтөн мөртлөө түүний өчүүхэн дусал төдий бичиг үсгийг нь мэддэггүй гэнэ ээ!? Бид итгэж л суудаг! Бас түмний төлөө өөрийгөө элээж, үйлээрээ мянга мянган жил мөнхөрсөн Хаадын хаадын хаадад Тэнгэрээс олгодог ‘’Тэнгэрийн ташуур’’,’’ТэмүЧИН ’’,’’ЧИН Гис’’3 цолыг гурвууланг нь гав ганцаараа хүртсэн чиний, миний, бидний хааныг санаатай,санамсаргүйгээр алуурчин, хорлогч,устгагч гээд байдаг харийн эрдэмтэд, халтар мөнгөний төлөө бичигчид уншаад яах бол?...уншиж дийлэх үү? ухаж барах уу?!!!
Харин Монгол хүн бол нүд нь сэргээд явчихна.Тэгээд номтойгоо наалдан пад! Хоол ундаа тохируулж, хараа мэлмийгээ бага ядраагаарай.Над шиг гэр орон, алба, амины ажлаа хаяад ‘’новшров’’. Зарим нь тойрохоо зуруулж магадгүй тул болгоомжилно уу! Уншсаныхаа дараа бас цоорч болзошгүй!
2. Бөлөг хоёр; 74-108 дахь дэс;35 ЭрДЭМ-ийг нууцлан бичжээ. Энэ нь хүн болж төлөвших ухаан.Монгол хүүхэд 7 нас хүрэхдээ бүгдийг сураад зогсохгүй амьдралдаа хэвшил болгодог байж. Өөрөөр хэлбэл хамгийн боловсон, зохистой хүмүүжил эзэмшин, дур бүлаам хүмүн болж төлөвшинө гэсэн үг. Ноднин манай сургууль дээр ‘’Боловсон ёсонд суралцъя ‘’ илтгэлийн уралдаан болж би шүүгчээр суув.Хог цаас хаяхгүй бол боловсон л гэнэ, ховхорсон цэрээ тургихгүй бол боловсон л гэнэ, крантны усаа гоожуулахгүй бол..., кармандаа гараа хийж даналзахгүй бол .....эрдэм мэдлэгтэй бол, эх орондоо хайртай бол ...дидадида гээд 24 оюутан урдаа хөг аялгуу тавин, ардаа хөрөг дүрс гарган 5 хором илтгэв. Үүнийг чинь Монгол өвгөд ааль эрт мэдээд,таниад,үр хүүхдээ сургаад, хэрэгжүүлчихсэн юм байна шүү дээ,юун ганц ганцаар нь тарааж,тарамдаж, тамлах вээ? гэж бодож суулаа. Яаж зүгээр байх вэ? бага ч гэсэн рекламдсан шүү. Энэ 35 ЭрДЭМ-ийг та ч гэсэн оролдоод үзээрэй, уншсаныхаа дараа. Мэдэж болохоор ч , хэвшүүлж хэрэглэх нь амаргүй. ‘’Хар нийгэм’’-ийн гайтай сэтгэлгээ , дадал хэвшилд яаж ороогдон гацсанаа харин ч нэг харна аа. Тэгэхдээ чадахгүй гээд цахдахгүй, чадахын төлөө ханцуй шамлах зоригтой байгаарай. Ядаж, үлдэх үрсээ хүн шиг хүн болгочих юмсан... тийм ээ? За, тэгээд доорх багананд байгаанууд бол мэлэртэл, мэлмэртэл, мэлмий хараа чилтэл уншуулна дөө,уншуулна.Салахын аргагүй сайхан, санаанд хоногшим түүхүүд нүдний өмнүүр сүүдэр ший мэт сүүтгэнэн,сүнсэн биеэрээ 13-р зуунд айлчлах шиг л болно.Энэ гайхам түүхийг унших нас ,ухах тархи хайрласан аав ээж 2-тоо баярлалаа .Аз гийж, Аянгат таньтай холбогдсондоо гялайлаа .
3. Бөлөг гурав ; 27 шид-
4. Бөлөг дөрөв ; 20 ур дүй
5. Бөлөг тав; 31 засах ухаан
6. Бөлөг зургаа; Андын тангараг
7. Бөлөг долоо; Оо суу ухаан 
8. Бөлөг найм; 10 -түгээмэл түүнийг хамгаалах
9. Бөлөг ёс; Жанжин ухаан 
10. Бөлөг арав; 16-н хар зэм 
11. Бөлөг арван нэг; 49-н тамлал зэргийг шад бүрт нууцлан шигтгэсэн ба тэр үеийн 7 настай хүүхдийн сэтгэхүйд тааруулан бичиж,нууцалж бичсэн зүйлээ10,000 оюунтнаар тандуулан уншуулсан гэнэ ээ.Эрт дээрийн хүмүүс бүдүүлэг мэдлэггүй,эдүгээ үеийн бид гэгээн сайхан гэдэг үзэл элсний ширхэгийн дайны ч үлдэхгүй! Учир нь бид байтугай дэлхий нийтийн мундаг судлаачид ч 7 настай хүүхдийн эн-д хүрээгүй болохоортэр. За тэгээд номын зохиогч хэн болох,хэн санаачилсан,хэдийд хэн тайлах,хэрхэн үрэгдүүлэлгүй авч үлдэх,ямар хавтсаар хавтаслаж,яаж үдэн, яаж нааж янзка болгосон гэх мэт маргаж, мэтгэж, тааварлаж байсан асуудлын тайллуудыг өгөөд зогсохгүй удам угсаагаа сайжруулахын тулд та болоод буурлууд хэрхэн зүтгэдэг, эх нутаг, эх дэлхийтэй байхын утга учир, төр гэж юу юм, ардаа хэрхэн, яаж удирдвал түмний итгэлийг авахаас өгсүүлээд ,Тэв тэнгэр яагаад Див - бороол болов? Жамух цэцэн ,эзэн богд 2-ын нууц харьцаа, хаан ширээ булаацалдагч биш хамгийн сайн андууд байсан,’’анд’’ гээч нь амны зоргоор хэлээд байдаг үг биш, дэгтэй,жаягтай дээд хүмүүсийн нөхөрлөл мөнийг, 70 тогоонд амьд хүн чанасан уу? Үгүй юү?,гэдгээс авахуулаад хийсэн үйл,үлдээсэн мөрөөрөө алдаршин удмаа мандуулдаг, ургаа бэхжүүлдэг, хөх толботнуудын Мөнх Хөх Тэнгэрийн хайхамшигт ид шид юу болох гээд тоо томшгүй, хайхалтай мэдээллүүд хур мэт асгарч, хорвоо дэлхийн түмнийг төвшитгөсөн оюуны хайхамшгийн чинад нууцыг мэдүүлэхээр унших эзэн, агуулах тархиа хүлээн байгааг дамнуулсу. Юун?!... эзэн хааны төрөхөөс эцэслэх үеийн түүх вэ ???Эрдэмтэн мэргэд ийнхүү өнгөцхөн тайлж,бид будаа идэн бурж байж шүү дээ Тиймд энэхүү судрыг 
Жинхэнэ Монгол хүний алмайрам, хайхамшигт мөн чанар буюу хүн шиг хүн болох,хүнээс давсан далд хүчний нууц эрчмийг хэрхэн эзэмших, суу заль гэж юу болох агуу өвийг өртөөлөн өвлүүлж үлдээсэн судар хэмээвэл зохино. Ийм зүйл нууцалсныг мэдсэн бол үнсэн товрог болгох байсан биз ээ,Мунхагууд!
 Өгүүлж өртөөлсөн болгоныг уншихад ‘’Өчигдөр‘’өнгөрсөн үйл явдлаа ‘’Өнөөдөр‘’бичиглэн үлдээхэд ‘’Маргааш‘’ энэ нь түүх болон уншигдах эргэлтийн орчилтой гэнэм. Түүнээс биш өнгөрсөнтэйгээ зууралдаад өсөж дэвжихгүй байгаа өрөвдмөөр амьтад гэдэг ойлголт худлаа юм билээ шүү. ’’Өнгөрснөөс Ирээдүйг Одоо бүтээх’’, буюу ‘’Өчигдөр’’ өвгөд яаж амьдарсан түүх ,туршлагыг мэдсэнээр ‘’Өнөөдөр’’ бид алдаа багатай амьдарна.Тэгснээрээ ‘’Маргааш’’-ийн ирээдүй болох үр хүүхдийнхээ мөр бүтэн явах заяа, замыг бэлдэнэ. Хайхалтай! Ийнхүү гурван үеэрээ эргэлдэн, орчилдож, нөхцөлддөг жамыг бас ухааруулж байна аа.Энэ агуу судрын агуулгыг мань мэт нь үлдээлгүй гаргана гэж юу байхав,хуруу цуцаж,оюун мөхөсдөх нь илэрхий ч, бичмээр арвин мэдээллүүд үлдээд байх нь харамсалтай . Гэвч таны гэгээн мэлмийд найдан орхису.
Та дээрх 11 баганы олоон олон ухаан, шид, ЭрДЭМ, ур дүй, хар зэм, тангараг, түгээмлүүдийг мэднэ үү? Үгийг нь биш цаад утгыг нь шүү дээ. Үгийн цаана утга буй,утгын цаана үйл буй гэж байна шүү!!!.Бүгд хайхалтай тайлалтай юмаа. 
Судраас ишилье.
<<‘’Монголын нууц товчоо ‘’ бол ‘’Гурван Үнэний Онол’’оор бичигдсэн учраас судар болно.
Ухах тусам ухаан дэлгэрнэ.Түүнийг хэрэглэх бүрт нууцаа дэлгэнэ.Нэг шад шүлэг нь хэдэн ч янзаар хувьсаж болно.
Үүнийг одоо үеийн балчрууд их эзэн Хааны түүх гэж хэлдэг. 
Нэг хүний түүхийг нэг хүний өнцгөөс бичин үлдээвэл НАМТАР болно. 
Нижгээд хүний өнцгөөр бичвэл ХҮҮРНЭМЖ болно.
Алдсан алдаа, оносон оноог тодолж сургамжлан бичвэл СУДАР болно>>гэж уг судрын 49 дэх хуудсанд дурайлгажээ.
Судар гэдэг үгийн уг гарвал нь СууДууАр гэж дуудагдах бөгөөд үүнийг үг зүйн хувьд тайлбарлавал –Суу –үлдэцтэй, Дуу- үүрд үнэ цэнэтэй байх, Ар- ардаа мөртэй байх гэсэн утгатай юм байна. Ийм маягаар тайлбарлавал Монголын нууц товчоо гэдэг нь ‘’Тэнгэрийн зарлиг сахиулагчдын биеэ зассан далд хүчний нууц эрчмийг товлосон цагт ил болгох суу заль’’ гэсэн утгатай.
.Зөвхөн гарчгаар нь л нэг ном гаргачих дайны тайлбар бичмээр.Бишрэм! Үүнээс байтухай содон, соргог, сортолзмоор, сонирхолтой мэдээллүүд байноо, байн...
Эгэлгүй юм оо,бид чинь, эгнэшгүй юм оо,Монгол түмэн!!!Хажуудах хүмүүсээ ханартал,хөрш улсаа мэдэртэл, хорвоо дэлхий тоотол, зарлиг сахиулагчдын биеэ зассан далд хүчний нууц эрчмийг унаган биедээ агсаж,удам судартаа өвлүүлэх их үйлийг хийчихвэл ,тэнгэрийн үйл ил болон сурталчлагдаж түүх давтагдахнээ. Түүх Монголоор дуусдаг , Түүх Монголоор эхэлдэг хэмээсэн Эзэн Хааны үг ҮНЭН аж.Цаг нь болсон тул цадиг түүхүүд ч нууцаа дэлгэж эхэлж. Дэлгэх дэлгэхдээ ‘’Үхсэн хүн үг хэлдэг’’-ийг ухаартал , үрсээ цочиж сэртэл дэлгэжээ.
Үүнээс уламжлан буурлуудаас өртөөлөн буулгасан бүхэн хөх тэнгэрийн судар болдоггүй юм байна гэдгийг гадарлах шахав. Судар гэх өөр бусадтай харьцуулж үзэхэд бичлэгийн арга маяг, сэтгэлгээний цар ,хамрах хүрээ,баталгаа нотолгоо, түүх газар усны тодломж, мэдээллийн үлдэц,сэтгэлгээнд нөлөөлөх эерэг тал, сэтгэл хөдлөлийн олон хувиралд автуулах чадвар, алдаа онооны дэнс,түүнээс авах сургамж, ард нь хурах-хураах өв,эднийгээ нэгтгэн тооцох чадвар гээд олон чиглэлээр дэлхийн рекорд эвдмээр санагдав. Махан биетнээс Ж.Нүрзэд агсанд , мэдвэл зохихуйн цогц өв ‘’МНТ‘’ 2-т дэлхийн хүн төрөлхтөн алтаар хөшөө цутган алдаршуулах үе холгүй байгаа биз ээ.
‘’Бусад бүх номыг хэрэггүй болгохгүй номоор ямар үлийгээ хийх юм бэ?!’’гэж Ф.Ницше хэлжээ.Сайхан ч хэлж. Үнэхээр энд өгүүлэгдэх 9 учгаар баталж нотолж бичсэн мэдлэг мэдээлэл миний амьдралынхаа туршид цуглуулсан мэдлэг 2-ын дунд харьцуулахын аргагүй их ялгаа байгааг ухаараад өөртөө ямар их урам хугарав!!! Үндэсний бүхнээ дорд үзэж үгүйсгэн, харийн онолд хамгаа годройтуулсан ний гэм-ийн золиослогдсон хүмүн юм уу, би? Тэгээд яанам билээ?! Цаг хугацаатай уралдаж,тураалтай тархиа бордон, мэдвэл зохихуйг эрж, мэдсэнээ түгээх гэж тэмүүлэхээс өөр яалтай.Оюуны цангаа тайлагдах яагаач үгүй байдаг, олон,... бүр олон СууДууАр-аар ‘’угжуулмаар’’ байдаг, гэтэл ‘’Оройгүй эрдмийг сурахад нас яасан охор вэ!’’ л болжээ.Хайхалтай нь; Оройгүй эрдмийн оргилд гарна гэж үгүй ч дээлтэй хөх өвгөд минь гарчихсан юм биш үү?! 
Энэ судар өвөг ДээдЭсүүдийн хайхамшигт Суу ухаан өөд таныг хөтлөөд зогсохгүй өөрөө өөрийгөө олоход тань, өрөөл нэгнийг гэгээрэлд хөтлөхөд тань,үлдэх үрсээ хүн шиг хүмүн болгоход тань тусална.Монгол цус, монгол яс, монгол сэтгэл, монгол сэрэмсэр байвч Монголоо алджээ бид, мөн чанараа гээжээ, бид. Моторт хөлгийг монголчлох амархаан Монгол хүнийг ‘’монголчлох’’ хэцүү гэдгийг Та ойлгоно.Тэгэхээр үүнийг уншсан ‘’монголгүй’’ нэгэн‘’МОНГОЛЧЛОГДОХ’’ нигууртай нь алтан үнэн билээ.Товчдоо бол; Өнөөдрийн хоолыг ходоодонд нь, ирээдүйн хоолыг тархинд нь гэж манай мэргэд айлдахдаа эдэнд биш,эрдэмд шунах цаг ирснийг тунхаглажээ.  Юуны учир хөх толбот Монгол хүмүүн та оюунаа ГЭГЭЭРҮҮЛЭХ хариуцлагыг үүрэх болов? Тэнгэр заяат Монголчуудын хүн төрөлхтний өмнө үүрэх ачаа юу юм? Хүн бүр хэр хэрдээ юу хийж чаднам? Ухаангүй ноёнд,ургашгүй албат гэдэг шиг дээр байгаа 76-гаа зүхээд,янз бүрийн шоу зохиогоод сэтгэлээ цатгаад суугаад байх уу? Эсвэл бидэнд үлдээсэн энэ сайхан өвийг өөрийн болгох гэж оролдоод буруу зөвөө ялгачихдаг, бусдыг аялдан дагахгүй онолтой,үзэлтэй,бодолтой нэгэн болчхоод ,өөрөө өөртөө эзэн,өргөн дэлхийгээ аврагч, тохинуулагч хувь заяагаа дүүргэх үү? Бүр бадрангуйгаар хэлбэл;Өчигдрийн түүхээ үнэн зөвөөр мэдсэн Та бээр Маргааш байгуулах ‘’оюун санааны эзэнт гүрэн’’-ийг цогцлоох ачааг Өнөөдрөөс үүрэх үү? Үр минь үлдэх хорвоод үйлийн лай үлдээхгүй, үүрэх ачаагаа хугаслаж амьдарвал үргэлжлэл минь амгалан! гэж сэтгэхийг хөх өвгөд айлдаад байна, хөрст Дэлхий хүлээгээд байна.Хэтэвчээ зузаалахдаа төрсөн тоонотоо ч ухан,төрөл саднаараа төрхөмсөж, нам намаараа талцан, намайг чамайг хоосортол мөлжих нүдэн балайнуудын үнэн төрхийг танихыг хүсээгүй хэн байгаа юм бэ? Таньсан нь хэрхэх,та цаашид яах? бүгдийг эндээс олно. 
Хэдхээн жилийн өмнө ажаа нь намын үүрийн дарга, ‘’хайрт’’ намынхаа улаан фен, бэлтгэл хүчнийг нь бэлтгэгч гүйж явахдаа алтаар уйлаад ч олдохгүй 12 жилийг баржээ. Ёстой, жинхнээсээ тархиа угаалгаснаа ч үл мэдэн тас харанхуй дотор тэмтчиж явж. Өөрийн биеийг гаргуунд нь гаргаж,өнөр олныхоо төлөө зүтгэж байнам гэж зорьж, золбоожиж явлаа.Буянтай хэмээн сэтгэж бусармаг муухайг нь таниагүйгээс бусдын тархийг ’’цөм’’ угаасныхаа буянд булт олон дагагчтай байлаа. Манай намд санал өгөөрэй! гээд авьяаслаг сэргэлэнг нь аргадаж,алийгаа мэдэхгүйд нь тулгаж, аманцар нэгнийг нь аядуулж,арай дөнгүүрийг нь архидуулж явлаа. Аймар,аймар... Арван зургаан хар ний ГЭМ цогцолсон энэ үеийн булхай,боулхай-би мөнөөсөө мөн байж,тийм ээ!!! Хэрвээ Гэрлийн өргөөтэйгээ холбогдоогүй, гэгээрлийн сайхан судруудаа уншаагүй байсан бол би өнөөдөр толгой хаялж гүлдийсэн,тэтгэврээ хүлээж чилдийсэн нөхөр л ‘’албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа’’ гээд ичиж эмээх сэтгэлгүй, илүүчлэх эрдэм номгүй архин далайд живэн, аймшгийн боольхой царайлж, амьтны хараал идэн баларч явах байж. Улс орон минь мөхөх,уулс хангай минь ухагдах, удам судар минь бөхрөх,унаган бие минь- учир утгагүй барагдах нь хэнд хамаатай,юунд хэрэгтэйг хэлж мэдэхгүй хоосон толгой явж дээ, хөөрхий. Тиймээс л сул асгарах эрдмийн хурыг сувдаглан тосоод аваач ээ, гээд хэрэндээ л бачимдаад, бархираад байгаа юм уу даа. Тэгсэн тэгээгүй цаг нь ирсэн учраас хааныхаа дуудлагыг сонордсон Хөх толбот хүн бүр сэхээрч сэрнэ, сэрчээд өндийнө,... хөл дээрээ тэнцэнэ. Үүнийг л бидний өвөг дээдсүүд , эзэн хаан минь горьдон хүлээж суугаа. Өргөн дэлхийн аран олон ч сонордон чимээлж байгаа. Дэлхийн нэг, 2-р мянганы ХҮНЭЭР тодрогсод миний Монголынх, бидний угшлых. ‘’Эзэн хааныхаа иеэл дор хамгаалагчийн үүргээ ухамсарласан ГЭРЛИЙН ДАЙЧИД өндийж байна’’ гэсэн миний мөрт болхи ч гэсэн учиртай юм шүү.
Юунд энэ бүхнийг би бичнэ вэ? Төдий хүнийг өдий болгодог ухаан,нууц увидас өвгөдийн үгэнд байгаа болоод л тэр.Хажуугаар нь өнгөрчих вий, хайран юмыг алдчих вий гэсэндээ огт мэдэхгүй байгаа, мэдсэн ч уншиж зориглохгүй байгаа балчруудад сурталчлаад байгаа санаатай.
Гүн ухаан судлаач д-р Т.Баярхүүгийн уулзалтанд суусан тэмдэглэлээ эргэн сөхөв.’’Анзаараад байхад дэлхий дахинаа 1. Оюуны баялаг 2. Сав ертөнцийн баялаг 3.Шим ертөнцийн баялаг 3 үнэгүй болчоод байна.Оюуны баялгаа сэрээж, бадрааж амьдралд хэрэгжүүлж явж чадахгүй бол сав,шим ертөнцийн баялгаа ухуулаад, устгуулаад ,сүйтгэж ,сөнөөгөөд дэлхийтэйгээ сүйрээд дуусна.Орос, Хятад Монгол хэн нь ч бай,өөр өөрсдийнхөө эд баялаг сав шим ертөнцийн баялгаа яаж үнэлэх, яаж онгойлгох, хэзээ хэрэглэхээ мэддэг баймааж нь бид нэг дэлхий дээр оршин тогтноно.Энэ бол оюуны баялгийн хүчээр л хийгдэх ажил’’гэж ярьсан байх юм. Одоо бидний өмнө тулгамдаж байгаа асуудал мөн үү? Мөн.Яагаад энэ эрин бол бумбын эрин, оюун ухаантнуудын эзэрхэх зуун гээд дэлхий нийт шуугицгаана вэ? Сүүлийн хориод жилийн дэлхийн утга зохиолын хандлага дэлхийд данстай, халаасны оноо өндөртэй Монголчуудаас юуг анирдан хүлээнэ вэ? Тэгвэл энэ бүхний хариултыг энэ судраас уншина, ухаарна,бас ухаж мэдсэндээ урамшина. Үр дүн нь; Монголчууд бид оюунлагаар сэрнэ. Дараа нь төр шиг төртэй болно. Таримал биш төрмөл ухааныхаа шидээр Монголчууд 21-р зуун байтугай гутгаар мянганы Дэлхийд оройлон манлайлах хэтийн зоригдлоо биелүүлнэ. Нахиа сүеэ нь одоо л цухуйх төдий. Мянган жилдээ нэг удаа дэлхийг тохинуулах үүрэгтэй, өгөгдөлтэй ард түмэн шүү,бид. 
Хүчирхэг явсан ард түмэн хэзээ нэгэн цагт хүчирхэгжих учиртай гэнэ.Үүнийг л ‘’Тэнгэрийн цаг’’ ирсэн гэцгээх. Тэнгэр заяатнууд минь ээ, Ухаартухай! Бид цөөхөн ч, түүх минь, соёл минь агуу хийгээд цуутай.
’’Миний нүдээр хардаг ч болоосой’’ гэдэг шиг миний сэтгэхүйгээр тольддог ч болоосой. Тэгсэн цагт Та-жинхэнэ уншигч болно,жинтэй томыг олж мэднэ, жир бус нүдээр орчлонг тольдно,жирийн нэгэн байхаа больж тэнгэрийн хүчийг агсна аа. 
Эцэст нь хэлэхэд ‘’Амандаа орсон шар тосыг хэлээрээ бүү түлх’’ээ.
БууЭрЭл ДээдЭсүүд зүрхээ зориулан айлдсаныг нь Та, зориг гарган уншаарай. Үүнээс илүү ЯЛАЛТ хаа байх билээ! 
                                     2015-10 сар. Өвөр Монгол 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)