Үнэний эрэлч : Хаалган 5 Тэнгэрийн тухай цухасхан....

Хаалган 5 Тэнгэрийн тухай цухасхан....

“Хацар гоо охид нь

Ханийн тэнгэрийг түшиж

Үрийн тэнгэрийг иэж..

Үүдэн тэнгэрээ манаж...” гээд “ Хатан судар”-ын үрийг бойжуулах ухааны хэсэг дээр гардаг. Үүдэн тэнгэрээ манах гэдэг нь юу юм бол ? хэмээн эргэцүүлэн бодож,уншсан сонссоноо хэлхэх санаа төрөв.

Үүдэн 5 тэнгэр,хаалган 5 тэнгэр гэх мэт үгс нь ерөөл магтаал дээр ихэвчлэн тааралддаг бөгөөд энэ 2 үг нь нэг л утгыг илтгэнэ гэж бодно.Энэ Тэнгэр нь өмнө зүгт оршдог гэнэ. Яагаад өмнө зүгт байдаг вэ? Гэвэл тухайн айл хотлын хишиг буяныг нь дүүргээд, өөдөлж явах заяа буяныг нь тэтгэж байдаг тул энэхүү үүдэн 5 тэнгэрээс өөр өмнө зүгээр байх Тэнгэр үгүй ээ. Гэхдээ 99 тэнгэрүүд нь гэрийн хойд хэсгээр ихэнхдээ байдаг бөгөөд энэ тогтолцоог мэдэж, таньсан их өвгөд маань үүдээ урд зүг рүү харуулж барьдаг болгон жаяглажээ. Гол учир нь нэгэн толгойтой, 1000 сүүлтэй байх гэж хамтын хариуцлагаар жаяглагдах учгийг өвлүүлэн үлдээсэн их жаяг юм байна. Хотол олны овог, отог бүрт хааалган 5 тэнгэрийн эзэд оршин байдаг гэнэм. Үүдэн 5 тэнгэрийн энэ эзэд үндэс их угсаа гарвалаа түшиж, хамгаалж байдаг бөгөөд энэ хотол өргөө чинь зөвхөн та нарын өргөө биш, өвгөд бидний ч өргөө гээд байдаг нь ийм учиртай юмсанж. Энэхүү хаалган 5 тэнгэрээ дээдэлж байж,зоос ембүүгээ гуйж авдаг гэнэ. Таван их тэнгэрээ таньж, мэдээгүй байж,ажил үйлс минь бүтэхээ больчихлоо, орлогын үүд минь хаагдаж, зарлагын үүд минь нээгдчихлээ гээд байдаг. Гэтэл:

“Замбын үйл бүхэн багш, эмч, худалдаа..

Хотол өргөөний үйл бүхэн айл өрх, албан газар...

Зоос ембүүний үйл бүхэн мөнгө төгрөг, орлого, зарлага...

Хар муу дайрлагын үйл бүхэн хар, цагаан хэл ам хараал, жатга, дайрлага..

Харьтан дайсны хар санаат үйлс” гээд 5 их үйлс байх бөгөөд эдгээрийг тэгшлэн байдаг тэнгэрүүд нь хаалган 5 Тэнгэрүүд юм байна. Энэхүү үүдэн тэнгэрээ манаж байдаг нь хатан болон манддаг хонгор сэвлэгтэн охид бөгөөд энэхүү жаягийг өртөөлөн өвлүүлсэн нь үгүй тул хатад охид минь Ханийн тэнгэрийг түшиж,Үрийн тэнгэрийг иэж,Үүдэн тэнгэрээ манаж, засаглаж, чадахгүй нийгмийн бурангуйд хөл алдан живж байгаа нь харамсалтай. Хонгор охид, хос баганы нэг нь ийн хөл алдахад хотол олноороо уруудан доройтдог нь жам хойно.

Төр засаг минь иргэдийнхээ хэрээс давсан өндөр үнэтэй шавар тагж шавааралдуулан босгох үйлд зоос мөнгө цацаж байснаас иргэдээ гэгээрүүлэх , сэхээрүүлэх үйлст далайцтайхан бодлого барьж, даацтайхан ажил зохиохгүй бол Монгол хүний үнэ цэнэ, Монгол ёс жаягийн тухай үглэх нь байтугай үзээд өгье гээд ч олдохооргүй цөвүүн цаг аль хэдийнээ эхэлчээд байгааг мунхаг надаас өмнө олж хараад, ончтой тохиргоог нь бэлдэн зэхсэн буйзаа гэж найдъя.

ЭХ СУРВАЛЖ: ”Нүүдлийн соёл” УБ. 2014, “Монгол хатдын онгон түүхийн гялбаа” УБ. 2015. Өвгөдөөс өртөөлснийг ухаглан, өөрийн санааг гялбаа төдий нэмж хүүрнэв.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)