Үнэний эрэлч : “Үхэвч би хар гэрт орохгүй, өтлөвч би хар эсгийд үхэхгүй” гэдэг үгийн өнө эртний учиг юу вэ?

“Үхэвч би хар гэрт орохгүй, өтлөвч би хар эсгийд үхэхгүй” гэдэг үгийн өнө эртний учиг юу вэ? Хар мууд автан, хажуу хавирга, хан олондоо адлагдсан нэгнийг хар гэр буюу шоронд хорьж тусгаарладаг.Арван хар нүглээс холуур явж, үхэн үхтлээ нэр цэвэр явах тангараг гэж ойлгож болно. “Хар гэр” л хар эсгийтэй байх бөгөөд хар хонины зунгагтай ноосоор энэ эсгийг урлан хийж төрд тушаадаг байж. Гил хар эсгий гэж тэр үед байсан бөгөөд хамаг хар муу бүхнийг шингээж, хамж хурааж авахын билэгдлээр ялтныг тусгаарлах гэр дээр тийм эсгий тавьдаг байснаас “Хар гэр” гэх үг гарчээ. Энэ үг нь Манжийн үеийн хатуу дэгээс улбаалан үүссэн үг бололтой.

“Хар өнгө нь бүх өнгөний нэгдлээс үүсдэг гэнэ. зураг Орчлон ертөнцийн оршихуй бүхэн бие биедээ хэрхэн яаж, ямар замаар харилцан нөлөөлдгийг нэгэн буурал ийн айлджээ.

“Үрс та нар хар алтаанүүрс үгүй хийвээс хамаг ухаанаа алдахтай адил. Хар алт чинь энэхэн цагтаа түмэн олон хар мууг дарж, түмэн олон дэв бузрыг тонилгож,түмэн олон хатуу бүхнийг дэнсэлнэ дээ.Атал үрсүүд та нар юунд худалдана вэ? Юунд үгүй болгоно вэ?... Нүүрсээ ухаад үгүй хийгээд байхаар амин их судасны өвчнүүд үүсч байгаагийн гол шалтгаан энэ болж байна.Зүрх зориг мохоод байгаа нь ч үүнтэй холбоотой.... Энэхэн нүүрсний ордуудад нь эрлэгээс гадна там нь оршин байдаг. Харлаг гэсэн бүхий л шидтэнгүүд,онгодууд чинь оршин байдаг юм.Хар өнгийг хатуу бүхэнтэй тулдаг жанжид өмсдөг бөгөөд хар тамын эзэд бас хар хөө хуяг нөмөрдөг юм ” гэж “Нүүдлийн соёл” УБ. 2012. хэмээх хөх тэнгэрээс буулгасан бүтээлд өгүүлжээ.

Нефть дуусч, багасвал хүний арьс гуужиж, дахин нөхөн төлжих чадваргүйгээр нэг нэгээрээ хуурч унана. Дутуу шатсан газрын тосноос нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарч, энэ нь амьсгалын замаар хүний биед орж, хорт хавдар үүсгэдгийг шинжлэх ухаан тогтоосон. ӨвөрМонгол оюутнуудын ихэнх нь хараа муутай. Лекцийн танхимд урдуур суудалд суух гэж багахан өрсөлдөөн болно.Учир нь : Хятадууд ӨвөрМонголын өргөн тал дахь цагаан алтыг юу ч үгүй хуурайлснаас үлдэж буй үр дүн нь энэ аж.Цагаан алт хөрсөндөө оршихгүй бол далдын мэлмийтнүүд ихэсч, замбын мэлмийтнүүд сохорч эхэлдэг гэнэм. Манайд ч бага насны хүүхдүүдийн хараа муудаж байгаагийн нэг шалтгаан энэ байж болох л юм. Хамгаалж, хайрлаж чадаагүйгээс эрдэнэсийн хараалд нэрвэгддэг гэж зарим буурлууд айлддаг нь энэ юм болов уу? Тэгэхээр биднийг ч гэсэн бодохоос жихүүцэм хувь заяа тосч байгааг ухаарч, эвлэж нэгдэх ухаанаа эртхэн олохсон ! Бүүр ядахнээ шар, цагаан алтны хэрэглээнээс татгалзмаар. Монголын эрчүүд,хүүхнүүд нь залуу хөгшингүй алтан ээмэг, бөгж, зүүлт зүүхгүй бол хүн биш гэсэн сэтгэхүйтэй. Нэг нэг байдаг бол бас яая гэхсэн! Хэрэглээ үгүй бол нийлүүлэлт ч цөөрмөөрсөн дөө. Ядахнаа ийм сэтгэхүй ноёлоосой!

Үүнээс үзэхэд хүний биеийн 7 хүрд нь, 7 махбод, 7 эрхтэн нь 7 тив, 7 хөгнот, 7 өнгө, 7 гариг, 7 одон гэртэйгээ эрчмийн холбоотойгоор сүлэлдэн, бие биетэйгээ нөхцөлдөн байх агуу оршихуйтайг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ээ. ХҮН-ДЭЛХИЙ-ОДОТ ОРЧЛОН нь бие биетэйгээ холбоотойг хүлээн зөвшөөрнө л гэсэн үг шүү дээ.Сонирхолтой нь дээрх 7 өнгөнд хар, цагаан өнгө ороогүй бөгөөд С.Дулам багшийн “Өнгөний билэгдэл” бүтээлд хар, цагаан өнгийг суурь өнгө хэмээсэн буй.Ямартаа ч “Хуучны үг худалгүй” гэдэгт итгэдэг нэгэн тул энэхэн учгийг хөөж шүүрдэн, тунгаах сэдэл төрөв.

Ер нь Хар бол хамгийн хэрсүү өнгө . Хар, муу үйлийг дарж чаддаг өнгө гэж Монголчууд үздэг байсныг Жак Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн ЧИНГИС ХААН”номоос ишилье. “...Гүюг хишигтэн цэргүүддээ зарлиг буулган, Фатимаг нүцгэлэн хүлж, өмнөө авчруулжээ. Түүнийг олны нүдэн дээр олон хоног өлсгөж,цангааж, хатуу хэрцгий хандаж, айлган сүрдүүлжээ. Тэд түүнийг жанчиж, халуун төмрөөр хайрсан байна. Ийм хатуу ширүүн гэсгээлийг Европын орнууд Шулмыг цээрлүүлэхэд... хэрэглэдэг ба ...Фатима өөрийн үйлдсэн нүглийг тоочихдоо Дөргэнэ болон Алтан ургийнханд хараал жатга хийснээ хүлээхэд түүний бүх сүвийг битүүлэн оёж,сүнсийг нь гаргахгүй болгоод, эсгийд хуйлж, усанд живүүлсэн байна” х153 гэжээ.Харь хүний бичсэн түүхийн дэнсээ алдаатай, оноотой ч хар мууг дарах түүхийн тодломж, зурвас боловч бичигдэн үлджээ.Мэдээж, хаад хатдаа хүндэтгэн угтахдаа, хатад охидоо сүйлэн мордуулахдаа дэвсдэг цагаан эсгийд шулам Фатимаг хуйлж ,дараагүй нь ойлгомжтой биз ээ.Эндээс улбаалан “Өтлөвч би хар эсгийд үхэхгүй “ гэх дээрх хэллэг гарсан ч байж болох. Улаанбаатар . 2016 оны 10 сар.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)