Үнэний эрэлч : Чинад нууцат Монгол минь

Чинад нууцат Монгол минь


‘’Чинад нууцын Монгол орон’’, ‘’Чинад нууцыг эрэхүй’’, ‘’Чинад нууцын тайлал’’, гээд олон ном судар гарчээ. Биднээс алс хол ч юм шиг,бүүр дэргэд ойрхон ч юм шиг энэхүү чинад нууц хэмээгч нь юуг өгүүлнэ вэ? Манж Хятад, Орос Америк... гүрнүүдийн халуун, нялуун, шулуун дайны хөлд цөлмүүлэн тэнгэр заяа,тэнгэрийн үйлээсээ холдон одсон саваагүй Монголчууд өнөөдөр чинад нууцаа эрж,хайж,бэдрэн учрыг олж хужрыг тайлахаар уралдах нь юуных вэ? .

Энэхүү “Чинад нууц” хэмээгч нь орчлон ертөнцийг хайрлах, түүнтэй харилцах бүрэн төгс онол юм. Хэрхвээс орчлон ертөнц, эх дэлхийтэйгээ бид зохицон, уусан амьдарнам, хэрхвэл эдгээр нь устан мөхөж одном? гэх үзлийн тайлал, тайлбар буюу явж явж, орших эс оршихын онол. Хөх өвгөдийн минь зан заншил, ахуйдаа шингээж, ардын аман зохиолдоо чагталж ... нууцлан үлдээсэн тэр оньсууд. Тэгэхээр хөх ухаанаа уудалж, суу ухаандаа суралцвал тэр бидний аврал! Энэхүү чинад нууцын тухай бэсүд Ч.Эрдэнэ гуай бичихдээ ‘’Монголоос энхжүүлэн төвхнүүлсэн дэлхий хэмээх ойлголт ба Монголын журам л гэсэн үг. Хүн төрөлхтнийг Мөнх Тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор оруулах, тэнгэрийн санааг төгс гүйцээх гэсэн хэрэг.’’ гэжээ.

Дэлхийг энхжүүлэн төвхнүүлэх нигууртай Монгол түмэн чухам юугаар дэлхийг өөрийн зүгээс даяарчлах боломж байгааг, ямар чинад нууц байгааг, хүй нэгдлийн үеэс,хүрэх хязгаар хол чинадын чинадаас, хөх Монголын агуу түүхээс түм буман зүйлээр нотолгоожуулан баталгаажуулж туурвисныг мэргэн дүү нар болгоож, ‘’Чинад нууцын Монгол орон’’ хэмээх Ч.Эрдэнэ гуайн өртөөлж, өөрийн оюунаар тэрлэсэн, дэлхийн толгой эрдэмтдийн онолыг тунгааж, шүүж, шүүмжилж, өөрийн цөлх ухаан, өргөн дэлгэр суу ухаанаараа шүүн шүүрдсэнийг хөх өвгөдийнхөө сургаалтай ч бас дүйцүүлэн, дүүргэж уншина биз ээ.

“13-р зууны Монголын байлдан дагуулал бол тодорхой агуулгаар явуулсан,зориудын,зорилготой,даяарчлал байв” хэмээн дүгнэсэн нь ч өвгүдийн айлтгалтай дүйцнэ. Дээрх санаатай зохирон уялдаж, Чинад нууц хэмээгч нь “Супер нэгдлийн онол” /Superunification Theory’’/-ын гол гаргалгаа, аргын Шинжлэх ухааны ЭЦСИЙН ОНОЛ юм байна гэж бядуухан тархиныхаа хэмжээнд ухав. “Шинжлэх ухааны эцсийн онол”-ыг “нэг муу Монгол” нээснийг нь өнөөгийн жижигхэн Монгол байтугай дэлхий даяараа үнэлэх, ойлгох сэтгэмж үгүй, санаатай санамсаргүй няцааж, гацааж байгаа нь харамсмаар , халагламаар санагдавч Монгол хүний уураг тархины чадамж ямар агуу юм бэ гэдгийг бишрэн бишрэн шүншиглэж, сэтгэлийн цэнгэл хэмээгчийг амтлан амтлан уншивч олгой болсон тархи солгой ч болтухай ухаж чадалгүй, орхиж гээсэн нь арвинтаа байлаа.

Номын агуулга, цар хүрээ бол алмайрч гайхшруулахаар үл барам ийм “цоо мөргүн” хүүн бас байдгаа хэмээн биширмээр !

Гэрэлт өргөөний минь түшиг,гэгээрсэн онгодуудын буулгасан судрын хур нь өргөөний босгоор алхан орсон ирээдүйн мөргүдээр өртөөлөн эх дэлхийн зон ардад давалгаалан түгэхээр хүлээн буй.Үүнтэй хүч хавсран оюуны гэгээрэлд онолын хүч нэмэх хайхамшигт судар нэгээр нэмэгдсэн нь олзуурхууштай. Нэгээхэн агшинд бус насан туршдаа огшиж, омгорхож, хайрлаж, хайхуулж явмаар, зүрхний галыг тэтгэн сэрээж, Монгол хүний үнэ цэнг дэлхийн дайдад мэдрүүлсэн , уншигчийн оюуны бядыг сорьсон бүтээлийг гологдон гологдон гарчиглахдаа сэтгэлийн хат, оюуны бядаараа туурвисан энэхүү бүтээл нь тэтгэх төргүй, дэмжих мөргүдгүйгээс мунхгийн харанхуйд гацаж орхисныг уншаад “энэ цагийн эмгэнэл”-д цэг тавихыг ямар их мөрөөдөв өө? Сэтгэл цэлмээх нь, гэгээрэлд замчилсан тэнгэрийн хөх судруудтай золгоод, түм буман хүнийг зөвд нь хөтөлж, зөрүү бурууг нь ухааруулж байгаа бүлхэмд минь олон олон үрс сэтгэлээн дагаж,итгэлээн бөхлөн айсуй нь!

Ирээдүйн “Оюун санааны эзэнт гүрэн”-ийг байгуулах гэгээрлийн үрийг монгол түмний тархинд суулгах эзэн эрхийг зөнгөөрөө ойлгож байгаа Гэрлийн өргөөнийхөн, өргөөнд нэгдэгсэд, өөрийгөө ологсод энэхүү ‘’Чинад нууц’’-ыг тайлан бэдэрч,түгээн дэлгэрүүлж, түүчээлэн дагуулах их үйлтнүүд гэдгээ мэдтүгэй. Ганц Монгол ч бус дэлхийг аврах, орчлонг төвшитгөх ᠋᠋ ‘’Чинад нууц’’ зөвхөн бидэнд, Монголчуудад байгаад итгэ! “Амь байхад ард нь үүрэг хариуцлагаа өргөх, даах жаяг”өргөөний Гэрлийн дайчдад буй тул хором бүрийг хоосон бүү өнгөрүүлээч гэж зөвлөмөөр...

Мунхаг харанхуйг түймэрдэх миний өргөөний үйл дэвжин дэлгэрч, бадран түгэх болтугай !

Тэнгэр Монгол Газар.

Өвөр Монгол 2016 оны 9-р сар.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)