Үнэний эрэлч : Ахынхаа тухай эргэцүүлэхүй

Ахынхаа тухай эргэцүүлэхүй

Зүүднээс үүдэн дурсамж сэргэв. Төмөрбат ах бид 2 ганцхан насны зөрүүтэй энэ хорвоод мэндэлсэн ч анд найзууд шиг өсчээ.Уян зөөлхөн, мөн ч нигүүлсэнгүй хүн шүү, манай ах. Согтуу хүн уйлахаар дагаад уйлдаг ахыгаа шоолж, бас хашраан, тархин дундуур нь татаад хаячдаг хатуухан сэвгэр байв шүү, би.Өнгөрсөн шөнө ахыг зүүдэлж байн оо. Мөсөн дээр олон хүүхэдтэй уралдаад, хөх өнгийн үстэй дээл өмсөн, хөлдөө каньки угласан ахтайгаа хамт цэлийсэн цэнкэр мөсөн дээр гулгах юм. Зах замбараагүй юм оо, зүүд минь. Сүүлдээ Төмөрбат ах хэлээ цасанд наалдуулсан мөртлөө шүлэглээд шүлэглээд ... цаснаас толгойгоо өндийлгөж чадахгүй ч манай онгодууд шиг шүлэглээд, цэцлээд, урсгаад, уянгалуулаад байх юм... . Хэл нь наалдсан хүн үг хэлж чадлаа юу? Какака.

Би ч бас ногоон өнгийн зузаан үстэй дээл өмсөөд канькигаа олс модоор торгоон, дан эрэгтэй хүүхдүүдтэй наадаж тоглон өссөнсөн.Уяа задраад каньки чирэгдэхэд ах маань чивчиртэл хүлж өгнө. Ахархаж бас дүүгээ халамжилж явж шүү. Ихэнхдээ бие биеэ буруу зүйлд уруу татаж , хасгуудыг гүүрнээс ус руу түлхэх, эзгүй айлуудын цонхыг яйртал хагалах, өдсөн хүүхдүүдийг дэмнэж зодох, хавчаахай нумаар араас нь харвах.... зэрэг “үйлдсэн хэргийн” үр дүнг ээжийн шанага толгой дүйртэл “данн” хийлгэн ухааруулж, шийтгэлийн хамаг хүндийг нь “ах”-аараа тэр дааж, давж гарч байв. Ээж ер нь үглэдэггүй хүн байж шүү. Би ч бас үглэхээс залхуу хүрдэг.Маш их шоолж ичээдэгсэн, хэтэрвэл шанагдана, гомдмоор нь ямар ч ажиггүй байхад гэнэдүүлэн шанагдана,бас унагаж бөмбөрүүлэн бөмбөрүүлэн байж хорлонтой чимхэнэ. Муу болсон зүйл алга доо..., харин ч сайн муугийн ялгамжааг гайхалтай ухаарч өслөө дөө.

Нэгэн өдөр ах бид 2 анх удаа,бие дааж манайхаас хагас км орчим зайд байх цэцэрлэгтээ явбаа. Уул нь аав цэцэрлэгт мотоциклээр хүргээд өгчдөг байсан юм. Тэр өдөр ажилтай байсан юм байлгүй.Бид 2 дөрөв таван настай л байсан болов уу. Цэцэрлэгтээ дөхөж явтал ах нэг төмөр шонгийн дэргэд ...ааа ааах аахха ...гээл бархирав.Очтол хэл нь наалджээ. Туслах санаатай таттал өшиглөж байна. Гаагуу сийрэг царайлаад ээжтэй хамт айл хэсэхдээ тавгийн чихрийг нь хуурайлж байсан Гармаа багшийн гэрт гүйж ороод” Ахнам кэлий наалдаж одуу, намайг зодоод байна” гэж ховлов. Ээж самган нь үглээд л шанагатай ус авч очоод салгаж билээ.Их будлиу, “эргүүмсэг”-цагаахан хүүхэд байж дээ, манай ах, Хахаха.

Угаа авч удмаа залаалснаас хойш зүүдний учрыг тайлах гэж “ажил” өрнөдөг болж. Ийм гэгээлэг, зөөлхөн, хавь ойрын хэнийг ч эвий тэр минь, көөрк ахм, мааний эгчим гэж явдаг ах минь улам л уясч ухаажмаар байтал ... улам л эвдэрч, хар усанд толгойгоо мэдүүлэн хажуу хавирганыхан, хань ижил, хамаг ах дүүсээ мэрэн , хар муугаар зүхэн байх нь зүрх зүсэж, элэг дордуулах юм даа. Зулай зулайгаа гишгэж , зууралдан тоглож өссөн юм болохоороо хэдхэн сартай нялххан улаач байхдаа өргөө гэрт нь үйл хийж, үйлийн лай үүрүүлж буй бугшсан мууг нь хөөхөөр ганцаараа ч очлоо, ханиа ч дагуулан очлоо. Буг тийрэн шүглэхээрээ хүнийг хэтэд нь огт ондоо болгон өөрчилдөг гэдгийг та нар минь эрхээ биш мэдэх байлгүй дээ.

Итгэл гэдэг зүйл сэтгэл гэдэг зүйл аливаа хүнд цогцлоогүй байхад ямар ч үйл хийгээд үр дүнгээ өгдөггүй юм билээ. За, чамайг нэг хүн дээр очоод үзүүлтэл 3 гараг сүү өргө гэж. Чи 3 өдөр зүгээр л юу ч бодолгүй өргөчлөө. Ингэвэл үр дүнгүй. Өргөлөө шившинэ, хүслээ хэлнэ, итгэл сэтгэлээ дайна, ирэх хишгийг нь угтан бодоод ихэд сүсэглэн өргөвөл сая зөв болно. Тэгэмгүй бол цагийн гарз.

Үүнийг хожуу ухаарав, тэнэг дүү нь. Талийгч эгчийг байхад эзэнтэй, хариуцдаг хүнтэй, хянадаг “төв хороо”-той байж. Хэн яав?, хэрхэв?, хэний зөв хэний буруу гээд.. даацтай шүүлгэнэ, давхарт нь зөв буруугаа ялгуулна, дараагаар нь яахыгаа дэнслүүлнэ.Энэ зүйл алдагджээ.Эгч нар аа, бодолцоорой доо.

Хэн мэдлээ,” манай отог омгийн муу муухайг өөрийн биеэрээ үүрэх үйлтэй төрсөн ч юм бил үү” гэж заримдаа цайруулан бодох: Ах уудаггүй байсан бол бэргэн уугаа ч үү ,гүү ч үү. Хүнийхийг биш өөрийнхийгөө л шүүх минь.. Намайгаа хүчжиж , онгодыг минь биежтэл тэсэж л үзээрэй хайртай ах минь! Өөхөн өвдөгөө нугалан , өршөөл юугаа эрэн, өвгөд буурлуудаа шүтэн, өөрийн биеэ засах цаг нь холгүй байгаасай, гэж залбирнам. “ИТГЭЛ, СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ 3 байхад миний үрс юуг ч дийлээд , ялаад гарч чадна” гэх үгийг удмын онгод буурлууд нь дамнуулж байна. Нухацтай бодоорой , манайхаан!!!.Их учиртай үг шүү. Учир нь Монгол хүн бүр сэрж, ухаарч, сэргэж босох цаг ирчихсэн шүү дээ. Отог омог, нутаг хошуугаар тогтохгүй өөр отог, харийн түмнийг хүртэл засаж залруулж , үгээ хэлж, үйлээн дүүргэж, хүндэтгэл хайрыг нь хүртэж явсан мэргэдийн удам бидэнд уучилж, ухааруулж, тулж түших сэтгэл дутаагүй л байгаасай.Эд мөнгөнөөс илүүтэй эд эс-ээ гэх ХАЙР л бүхнийг авардаг бус уу. Ядруухан ч бай, чадуухан ч бай, бид нэг л эд эсийн үүсэлтэй ах дүү, авга, нагац, ...нэг бүлийнхэн, нэг отгийнхон.”Ядравч яс үсээн хусахгүй л” гэж ээж хэлдэгсэн. Тун учиртай үг . Хусаад ч, холдоод ч, сэжиглээд ч , сэжээд ч ...ясанд , үсэнд, цусанд, чөмгөнд шингэсэн эс ген арилдаггүй, хэзээд холбоотой шүү, та нар! гэж байгаа юм. Хүний үсэнд тэр хүний бүх мэдээлэл байдаг тул сэвээ хамаагүй бүү хая гээд байдаг нь тийм учиртай.Яс, цус, чөмөг бол ойлгомжтой.Учиргүй зүйл гэж үгүй. Энэн бүхнийг ухааруулж хэл, уудаг иддэгийг нь ярьж ухуул, ядахнээ хайраа харамгүй өгцгөө, энэ чигээрээ бол энэ хүн чинь насгүй шүү гэдгийг л зүүд нойр, зөн билиг дамнуулан хэлсэн биз ээ. Ойрын хугацаанд тэр айлаар нэг орно оо, хамт явах хүн байна уу?, холбогдоорой, 99730188-аар.

Тэнгэр Монгол Газар.

Улаан баатар хот.

2017-01-11

Өглөөний 10 цаг 40 минут.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)