Үнэний эрэлч : Монголчууддаа илгээх захидал

Монголчууддаа илгээх захидал

Сар шинэдээ сайхан шинэлэцгээв үү? Түмэн олон минь ээ.

Үндэсний омогшил, бахархал ер бусаар сэрж , Монгол аж байдлаа санагалзах, мартсан гээснээ сэрээх хүчирхэг урсгал давалгаалж, харь онолын золиос болсноо ухаарч сэрсэн олон түмэн Монгол өвгөдийн ухаанаас хөгжиж дэвжих гарцаа хайх боллоо Төр минь төвширч, түмэн минь амгалан байгаасай гэж санаа чилж явдгийн хувьд ам нээж, саналаа хуваалцъя.

Монгол сэтгэхүйн дархлаагаа алдаагүй, харийн онолыг өвгөдийн сургаалтай хослуулж чаддаг удирдагчийг сэрсэн Монголчууд мөрөөдөж бас хайж байна. Дэлхийг эзэгнэж явсан төрийн бодлогоо алдаж гээсэнд бидний дампуурлын гол шалтгаан байгааг ухаарч, гарах гарцаа харь онолоос бус “Алтан дээд гэрээ” гэх төр жолоодох ухаанаас хайж эхэллээ. Энэхүү “Алтан дээд гэрээ” бол хазайж халтирсан нийгмийг засах онол бөгөөд “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” нь түүний өчүүхэн хэсэг юм. Нийтэд нь “Алтан судар”гэх ба товч мэдээлэл өгье.

Энэхүү онолд сайн төрийн хэв шинжийг тодорхойлоод, “Алтан дээд гэрээ”-гээ мартвал төр засаг хэрхэн дампуурч, яаж өеөдөхийг цаг хугацаа, нөхцөл байдалтай нь нягт уялдуулан ончтой айлдсан бөгөөд самуурлаас хэрхэн гарах гарцыг тов тодорхой зааж өгсөн нь олзуурхууштай. Дэлхийн дайдыг түвшитгэж явсан Монгол түмэн бидэнд ганцхан Монголоо байтугай алаг дэлхийг даяар нь, амьд хорвоог оршихуйгаар нь засах их өв байгааг уншиж таних үүрэг та бидэнд оногджээ. “Алтан дээд гэрээ”-нд : “Хөх Монгол шарлаж, улайж, харлан ...хаанаа даахгүй өеөдөх цаг ирэх бөгөөд иргэд нь төрөөр гутаагдан доройтож, нийтээрээ гэмтэн болоход 16 гай гэм нүүрлэхийг сэрэмжлүүлсэн” байдаг нь өнөөгийн Монгол орны дүр төрхтэй яв цав таарна. Одоо бид “хар” нийгэмд амьдарч байна. Сүүлийн 26 жилийг “Алтан судар”-т ийн нэрлэжээ. Бидний байгуулж буй “ухаалаг” төр, ардчилсан нийгэм маань ямар бодлоготой, ямар хэв шинжтэй, иргэд нь ямар амьдралтай болсныг дээрх онолоор шүүж “Тамир нь барагдтал тамладаг 5 ний гэм”гээчийг тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу?

“ний гэм” гэдэг нь нийтээрээ шахуу алдаа дутагдалтай амьдрахыг хэлжээ.Одоогийн Монгол хүнийг хэтрүүлж хэлбэл нөхөд нь ноход, хүн нь чоно болсон гэлтэй.

1.Шоронжуулах:

- Төрөөр иргүн-ээ бадрааж,ардын ёс, ашдын билгээрээ амьдарч ирсэн Монголд маань хичнээн шорон байдаг бол? Шоронжуулах нь: Нийт нь нэгийнхээ төлөө байх ухамсрыг үгүй болгодог. Хамтаар хариуцах сэтгэхүйг халдаг тул “ялтан”, “хэрэгтэн”-г ах дүү,аав ээж, отог омгоороо хариуцаж, хүмүүжүүлж чадаагүйгээс “шоронд явуулж”өөрсдөөсөө тусгаарлан, санаагаа амраадаг сэтгэхүйтэй болгодог. Тэгвэл Монгол төр шорон барих биш шоронд ордоггүй байх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Ингэхийн тулд иргэн нь яах ёстой юм? Төр нь юу хийвэл зохилтой юм гэдгийг энэхүү судраас шүүрдэн тунгааж чадна. Тууз хайчлан хорих анги нээх хэмжээнд хүртлээ дампуу сэтгэлгээтэй болно гэж ер юу гэсэн үг вэ? Эмнэлэггүй, шоронгүй Монгол төрийг байгуулж явсан, түмэн шүү, бид.

2.Цагдаж: - Үнэний төлөө тэмцэгчийг нотлох баримт байвч ялладаг, эх нутгаа харамлавал далайд живүүлдэг, баримт нотолгоо олохыг хүсвэл тэнгэрээр нисэхийг хорьдог, жагсаж цуглахыг хязгаарлан хуулиар дарамталдаг, хүний амь хороож,цахим орчинг хянадаг, төрийн буруу бодлогыг өөгшүүлэн дэмждэг бусармаг утгыг энд хэлжээ. Ийм мөрдөстөнг БИД хүсэхгүй. Тэднийг үнэний талд үгээ хэлдэг, команд биелүүлэх үүрэгтэй ч буруу булхайг эсэргүүцэн ардтайгаа нэгдэж чаддаг ухаантай, харин чиг өөрсдийг нь ухааруулдаг, чихддэг, чадвартай байгаасай гэж түмэн олон хүсч мөрөөдөж байна. Үүнийг шүүдэг алтан үнэний дэнс бий 3.Согтууруулж:

- Эрүүл тархи эвдэрдэггүйг мэдсэн булхайнууд архи сархдын худалдаа, үйлчилгээг хувь хүний гарт оруулснаар хяналт алдагдаж, хавтгай архидалт нөмөрдөг. Хувь этгээдэд орлого чухал болохоос түлэгдэж үхнэ үү, хөлдөж үхнэ үү, юуны хамаа. Алкогол нь мах, яс, цусанд уусан шингэсэн хөх толбоны эд эсийг “алж” байдаг тул ген-ийг үхүүлдэг хамгийн аймшигт алуур гэжээ.Архинд донтуулах нь тархи тасам болох хурдан бөгөөд үр дүнтэй бас найрлаж жаргаж “үхдэг”, “мөхдөг” цэвэрхэн арга гэжээ.

4. Галзууруулж: - Эх оронч, эвийг нэгдүүлэгч, гэгээрэлд замчлагч-Аянгат, С.Жавхлан, Ч.Мөнхбаяр, Ирвэс хамгаалагч асан Сүмбээ, Цэнхэр үст,“Босоо хөх Монгол”ынхныг “галзуу”, дарамтлагч, сэтгэцийн самууралтай хэмээн цоллож, хэн ч биш болгохыг зорьж байгааг хэлжээ. Тэд тэмцэж, эсэргүүцсэнээрээ жадны үзүүрт өртөн нэр хоч авдаг бөгөөд нийгмийн олонх масс дэмжихгүй, дагахгүй байгаа нь худал суртал ухуулгад автсаных.

5.Ядууруулж: Бүгд “модоо барьцгааж” жилээс жилд амьдрал дордож байгаатай санал нийлнэ биз ээ. Нийт өрхийн 80% гаран хувь нь ядуурчээ. Цагаан сарыг ургийн цугларалт гэж хардаг байсан бол одоо айлд очихоос сэтгэл зовдог болж байна.Ядууруулж тархийг тураадаг гэм нь ходоодыг өлсгөөд, цадахын тулд насаа бартал хөдөлмөрлүүлдэг арга. Цалингаа авах гэж боолын хөдөлмөр эрхлээд удаж байна, борчууд. Хөдөлмөрийн хууль, ажлын 8 цаг, баяр ёслолын илүү цаг гэдэг “тэнгэрийх”! Сунаж унатлаа, шургаж ядартлаа ажиллавч цалин хөлсөө цагт нь!, шударгаар! өгдөг нь тун ховор. БААН-үүд нь ч дампуурах шатандаа. Ухаалаг төрийн мэргэн бодлого асар их, маш их үгүйлэгддэг, энэ салбарт. Сэв хийтэл босгоод ирэх мэдлэг дутдаг юм уу, сэтгэл дутдаг юм уу? Үнэндээ хүлээсээр хүлээсээр хүзүү чилж, халиасаар халиасаар итгэл чилж байна. АРДЧИЛАЛ , эрх чөлөө гэж саймшраад, өмчлөөд, зүрхээ сугалж өгөх нь холгүй байдаг энэхүү “ХАР НИЙГЭМ” нь "Үлдээсэн өвийг МАНГАС мэт хамхчин СЭГ болгоход Монгол хүний ир мохож, тархи турж, Эр үхэж, эрэг нурму”гэж сударт бичсэн байна. Ээ, хөх тэнгэр! Тархин дундуур татав уу, яав?, үнэн шүү дээ! Хамгийн зэвүүн нь! 16 гэмийг үүсгэж үржүүлэх нөхцлийг бүрдүүлж , үндсийг соёолуулахдаа:

-зохион байгуулалтайгаар үгсэн хуйвалдаж, тохиролцож,санаатайгаар хуулийг нь өөрчилж

-алсуур холуур тойруулж , ирээдүйд хийх зүйлээ урьдчилан бэлдэж, гэнэтү чоно гэтэх адил” мярайж, дөхөж, сэтгэл зүйг нь урьдчилан бэлдэж байгаад энэ 16 гэмд унагаадаг юм шүү гэдгийг “Алтан дээд гэрээ”-нд захиж хэлээд үүнийгээ “Шулуун дайн” хэмээн нэрлэжээ.

-Элдэв халамжид хавтгайруулан хамруулж, мөнгө тараан залхууруулж

-бэлэнчлэгч,шүүмжлэхээс өөрийг мэддэггүй , хувиа хичээгч болгож

- иргэн нь ч төр нь ч өгье л гэвэл аваад байдаг мангуу болж

-идүүлж уулган,үнэгүй амраавал магтаж мандуулдаг сэтгэхүй үүсгэж

- хамаг албан тушаалд сууж үхэгсдийн мөнгийг хүртэл завшиж ,бэлэг сэлтээр урхидан, үндэсний бүхнийг гүтгэж гүжирдэн, гуйвуулдаг “бичээч”-ээ бэлдсэнээр тархийг самууруулж, мэдвэл зохихуй гэж юу ч үгүй хар массыг зориуд үржүүлэхээс гадна,хүүтэй хүүгүй зээл, тусламжаар булахыг ”Нялуун дайн”гэжээ.

“Доройтуулах долоон НИЙ ГЭМ” -ээ “Халуун дайн” гэжээ. Энэ 3 дайны арга тактикийг бид таньж мэдсэнээр “нүд нээгдэнэ”. Явж явж төр барьж буй онол маань бадраадаг биш "баллаж хаядаг, хийсвэр,муу онол” болохыг ойлгоно. Өеөдсөн төрийг сэв хийтэл босгоод ирэх ухааны түлхүүр энд байгаа тул “Үндэсний хэмжээний “Алтан судар” судлалын хүрээлэн” байгуулаад гүйлдэж явах газар шүү дээ, уг нь. Гагцхүү ийм сайхан төрийн онол байгааг мэдэхгүйд, ийм муухай далд, хар санаа байгааг сайхан сэтгэлт Монгол түмэн таниагүйд хамаг учир байгаа юм биш биз, нэг л зэвүүн байна шүү! Тэрнээс биш бүгд л үсээ цайтал зүтгээд үгээ хэлтэл хийгээд л байгаа харагдах юм. Сү Батболдыг эгч минь өмөөрөөд ” “Эвий эвий, хар үстэй сайхан залуу ЕС-болж байлаа.2-хон жил болоход үс нь бууралтаад үлээсэн гүзээ шиг туйлдлаа шд” гэж халаглаж байж билээ.Хэлтэй устай, хийх сэтгэлтэй ч хүн байх наад захын ухаанаа ор тас гээсний, Оксфорд, Харвардын онолыг хэтрүүлэн хэрэглэж, “тэнгэрээр туйлсан”-ы, хуруун күүкэлдэй болсны гор. Ядаж үйлийн үрийн тухай ойлголттой , гишгэсэн мөрөө эргэж хардаг байсан бол түмэн олондоо зүхүүлэхийг хүсэх үү? Ер нь бантан болсон төрийн онол нь дампууг мэдсээр байж “зүтгүүлэх” түшээд, эрдэмтдийн толгойд гэгээ оруулан нэн хурдан МОНГОЛЖУУЛАХ шаардлагатай! Өөрийгөө засаад өнгөт хорвоогийн сайн мууг таних агуу ухааны сэмэрхий ч байхгүй хүн төр барина гэвэл “хотонд орсон чоно” биз дээ. “Чонын эрх эдэлбэл хүнд тоологдоод яанам?” “Амьтнаас үл ялгагдагч төрийн хэрэг мэдвээс ахуйт төр иргэнийг гутаана” гээд хэлчихсэн байна шүү дээ. Дахин хэлье. Тамлаад тамлаад тархи нь хоосордоггүй, үндэсний дархлаагаа алддаггүй, башир арга заль, урхинд ордоггүй иргүнийг Халуун ,Шулуун, Нялуун дайнаар тасар татаж, тухайн үндэстнийг хэн ч биш болгон боолчилдог байна.Ерөөсөө хөх толботныг үгүй хийж, газар нутгийг нь самарч, хөрстөөс арчих заль мэхийг өвгөд маань илчлэн, төөрч будилсан бидэндээ ҮНЭН-ийг сануулан тээр хол, 800 жилийн чанадаас “хашхирсан” ийм л судар.” Гай гамшиг нүүрлэнэ шүү, Угтан мэд! Мэдсэн бол тосч бэлд! Тэгээд тэсч гар!” гэдгийг сануулсан авралын-элч судар. Ингэхэд эцэг эх нь үр хүүхэддээ муу явахыг заадаг бил үү?, ер нь. Хэн ийм зүйлийг бидний гараар өөрсдөөр минь хийлгээд байна. Мэхэнд нь унаж, нам намаараа талцах “хөгийн” Монголчуудыг хэн шоолж сууна гэж? Худлаа гэвэл “СИОН-ы мэргэдийн протокол"-ыг уншаад үзээрэй. "Алтан судрын 16 гэмийг тэр чигээр нь тархаахаар урьдчилан бэлдээд,... хэрэгжүүлээд эхэлснийг Та уншвал ...дотор чинь арзалзах болно.Тиймээс үнэгүй тусламж, хүүгүй зээл гэдэг ардаа заавал нэхээстэй байдгийг мэдтүгэй гэж өвгөд сургаад байна. “Инээсэн бүхэн нөхөр бишийг тань” гэж эмгэд ёгтлоод байна. Турж эцсэн тархи толгойгоо өвгөдийн үлдээсэн төрийн онолоор цэнэглэж байж “Төр төмбөгөр, ёс ёмбогор” ухааныг мэдтүгэй гэж “хашхираад” байна. Дээрэмчин тонуулчин нь аль юм? Дэмнэж хамтрах нь хэн юм гэдгийг ялгаж салгаж сур гэж улиглаад байна. Нийгмийн бүх хүрээнд дампуурсан төрийг “дусал тариа”гаар сэхээх жишгээр МАН бодлогоо үргэлжлүүлбэл ард олон бид дийлэхгүй тамирдах нь ээ! Харин бид: -Уужуу бодлоор итгэл хүлээлгэн сонгосон төр нь хэрхвэл таны итгэлийг олох? Төрөөр иргэдээ бадраадаг жаяг нь юу юм? Монголжуу төрийг яаж байгуулах, таван тусгаар тогтнолоо хэрхэн авч үлдэх? Шударга сайн төрийн, шударга сайн түшмэлийн хэв шинж юу юм? .... гэх мэт олон зүйл мэддэг болсон нь сайн цагийн дохио ирснийх.

Саяхан аналитикч Андрей Фурсуновын “Мэдээллийн дайн хийх арга, судалгаа шинжилгээ” нийтлэлийг Солонго Чулуунбаатарын орчуулгаар хэвлэгдсэнийг уншихад “Мэдээллийн дайн нь: Үндэсний ухамсар, сэтгэлзүй, ертөнцийг үзэх үзэл, түүхэн ой санамж руу шат дараатайгаар довтлон улс орныг нь задалж улмаар үгүй хийхэд чиглэсэн...... гагцхүү өөрсөддөө ашигтай болгож өөрчлөх цогц дайны хамгийн энгийн, зөвхөн анхан шатных нь түвшин” гэжээ. Тэгвэл үүнийг аль эрт зөгнөж мэдээд,” Аливаа улс орныг “ХАЛУУН”, “ШУЛУУН”, “НЯЛУУН” ДАЙНААР ЭЗЛЭН БООЛЧИЛДОГ ХАР НИЙГЭМ-ийн ХАР ТАХАЛ ДЭЛГЭРНЭ, ТҮҮНЭЭС БОЛГООМЖИЛ “ гээд агуу СУДРАА үлдээжээ. А.ФУРСУНОВЫН “Мэдээллийн дайн" гэх нэр томьёо нь өвгөдийн "Шулуун дайн"тай яв цав тохирч байгаа бөгөөд харин энэ аналитикч“ХАЛУУН” болоод “НЯЛУУН ДАЙН"-ы талаар огт дурдсангүй ээ. Дараагийн үе шатууддаа зайлшгүй дурдах биз ээ. Гэтэл зохиол бүтээл нь дэлхий даяар алдаршин, олон улс оронд орчуулагдан түгсэн байх юм. Үүнээс илүү ул суурьтай онолыг “сандайлан” суусан бид болохоор share-лэн түгээж шагшин магтаж сууна.Улс орон бүр үндэсний дархлаагаа гадны халдлагаас хамгаалахын тулд ийм мэдээлэлд “шуурч” байгаа бол төр барьж байгаа МАН “Айлаас эрэхээр авдраа уудал”-ж дэргэдээ төрийн зөвлөгч, судлаачдын баг ажиллуулбал төөрөгдлөө засаж, гаргалгаагаа олмоор л юм.Бодлогын зөвлөхүүд нь дэлхийн жишигт нийцсэн “хар”онолоо л зөвлөдөг байх даа!

Ямартаа ч “Төрийн хар хайрцагны бодлого” ямар байх ёстойг харийнхнаас бус яс, цус, махан хэлхээт өвгөдийн үлдээснээр өрнүүлэх төрийг хүсэгчид , тийм төрийг мөрөөдөгчид олширч байна. Үүний нэг түүчээ нь Та байгаасай! Олны хүч оломгүй билээ л.. .

Тахиа жил танд эрүүл бие, саруул ухааныг авчрах болтухай.

Хүндэтгэсэн Г.Мядагмаа.

Улаанбаатар хот. 2017-03-01 Тусгаар тогтнолын баярын өдөр

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)