Үнэний эрэлч : Нүүхдээ бууриа цэвэрлэдгийн учир

Нүүхдээ бууриа цэвэрлэдгийн учир

Сүүлийн үед энэ сайхан заншил мартагдаж байгаа тул авах хүнд нэг үг ч сургамж хэмээн мутарлав. Сургууль тарж, томчуул амрах зуны 3 сард зусланд гардагч манайх их нүүдэг айл байв. Үүр хаяарах гэж байхад тэмээ буйлах , хонь яргалах, үхэр тугал мөөрөлдөх дуу чимээтэй сүлэлдэн унь буулгах, хана эвхэх, хог шороо цэвэрлэх, хатгасан гадас, морины уяа шонгоо сугалан авч, үлдсэн ормыг бөглөх гээд нүүдлийн их ажил өрнөнө. Охид бид бууриа хичээнгүйлэн цэвэрлэсний дараа ээж тулганы ором дээр аргал асаан май тавьж, цай цүй уун түр үдэлдэгсэн. Учрыг ухаж ойлгож байсангүй ээ.

Гэрлийн өргөөнөөс гаргасан 13 судрын нэг болох “Бөөгийн товчоон” сударт энэ тухай ийн өгүүлжээ.”Бууриндаа хэрвээ хог тортог үлдээвэл нялх үрс нь тэнэж алга болж, эсвэл өвдөж зовдог гэдэг.Тиймд нүүхдээ буурин дээрх бүх хог шороог маш сайн цэвэрлэх бөгөөд сэтэрхий зүү үлдээхгүй,сайн ажих учиртай. Үүний дараа хоймор, үүд, мөн голд нь 3 ширхэг аргал асаагаад түүнийг унтартал хүлээдэг бөгөөд энэ нь тэнд буухдаа байсан өөрсдийн хэмийг арилгаж, уул усанд нь хүлээлгэн өгч байгаа зан үйл юм.Энэ гал асч дуустал :

”Уул усны тань хишигт талархлаа.

Үрс олон биднийгээ ихэд түшлээ, Та

Үрс нь одоо нүүх боллоо.

Өнө их ерөөлийг тань дааж явах болно.

Хишиг хайранд тань талархлаа.

Хамаг сайхан бүхнийг таньд ерөөе.” гэж сүү, идээ будаагаа өргөж, 9 удаа мөргөөд үдлэх учиртай” ”Бөөгийн товчоон” хуудас-400 гэснээр тайлагдав.

Аа яа, хүн байгал 2-ын хүйн холбоо өчүүхнээс эхтэй аж. Тэнгэр Монгол Газар.

Хүндэтгэсэн Г.Мядагмаа. Улаанбаатар хот. 2017-02-26.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)