Үнэний эрэлч : Цуутын цагаагч гүү” үлгэрийг тайлахуйд

Цуутын цагаагч гүү” үлгэрийг тайлахуйд

“Сүүлийн үед Цуутын Цагаагч Гүү гэх зэрэг тулаан, цус, шарх, үхэл дүрслэгддэг үлгэрүүдийг пий паа гэж жигшсэн, "улайд дургүй", нэг их боловсон улс гарч ирсэн. Тэгсэн мөртлөө хүүхдүүдтэйгээ зэрэгцээд аллага, секс, хүчирхийлэлтэй киног хээв нэг үзэцгээнэ.” гэж Голомт Мөнхтөр гэдэг хүн бичсэнийг уншив. 
Тэнгэр минь!.. Тангадын хааны хараал нь уу? Тамтартал нь тасалж, тамирыг нь барагдтал зовоох “нялуун” “шулуун”дайных нь үр дүн юм уу? Ингэтлээ мунхарч, бид. 
“Цоотын цагаагч гүүнээс гарсан цовоо цагаан унага! нь Цоо мөрт найман хөлтэй!, цуурай есөн ижилтэй!, Эр КҮ мөр ГҮН эрхий мэргэн эзэнтэй!” гэсэн нууц түлхүүр бүхий үгээр үлгэр эхэлдэг ч одоо бидний мэдэх нь 72 ижил сүрэг!, дархан хул азаргатай! Цуутын цагаагч гүү !Цолмон цоохор унагаа! дагуулан өвс ус тэгширсэн сайхан нутагт! очсон ч хорьсоор байтал !галууны өндгийг хагалснаар! үйл явдал өрнөдөг.Анхаарлын тэмдэгтэй өгүүлбэрүүдийг тайлбал, бүгд далд утга илтгэнэ.. Эхний “ориг” хэсэг дэх “Цоо мөрт найман хөл”, “цуурай есөн ижил” гэдэг нь” 9 ухаан, 8 оюуныг урд 2 хөлд нь болгоож,гишгэхийн өмнөх тэмтрэл болгоорой” гэсэн Монгол суу ухаан яваад байна аа.Монгол хүн бүрийн мэдэж байх,амьдралдаа хэрэгжүүлж байж тэсэж үлддэг ,“Улсаа өмөөрөн босоо оршихуйн 9 ухаан”, “Өөртөө эзэн эрх эдлэхүйн оюуны найман сан” гэх биеэ засах, ахуйгаа тэгшлэх,төр жолоодох түмнээ дагуулах онол, ухаанууд юм. Энэхүү “Алтан дээд гэрээт УЯЛГЫН ОНОЛ”-ыг та зурагнаас сайтар хараарай.
Энэ ухаанаа марталгүй хадгалж явж дийлбэл улс орон чинь ч, Монгол хүн Та ч цөвүүн цаг ирэхэд уусаж мөхөлгүй , унаж доройтолгүй тэсч гарч чадна. Арван түгээмлээ марталгүй яв, авхаалж самбаагаараа нууц оньсыг түлхүүрдэн онгойлго,тэгвэл хаанаа даахгүй өеөдсөн төрөө, хэн нь ачлалтайг танихгүй төөрсөн түмнээ ухааруулж чадах зүйл чинь энд байна шүү гээд үлгэр тууль, үгэн тоглоом, домог яриандаа шигтгэн үлдээж ,нууц оньсыг нь тайлж чадваас,нунж дорой байдлаасаа гарахыг захисан үлгэр байна аа. Тайлаад, тайлбарлаад л боллоо гэж бодох биш олуулаа ойлгож байж, ухаарч байж, амьдралдаа хэрэгжүүлж энэхүү суу ухаанаар төрөө удирдаж, төрсөн биеэ засаж чадвал галуу шувууны довтолгоон шиг тал талаас дайрах,газар газрын хар ноёдоос хамгаалагдан тэсч үлдэх агуу ухааныг үрс биднийгээ угтаж мэдээсэй, тосч бэлдээсэй хэмээн гэрээслэн үлдээж шүү дээ. Өнгөрсөн алдаанаасаа суралцсан, өв их туршлагаа , ухаан болгож үлдээхдээ ...зүг чигээ олоосой, зөв замаа сонгоосой, хүн шиг яваасай, улс шиг бадраасай гэх эцгийн хайр, эхийн сэтгэлээ шившин шингээгээд үлдээчихсэн гайхалтай үлгэрийг юу юу гэнэв?! Монгол үлгэрүүд бол тэр чигээрээ БИЛЭГ чанарыг нууцлан үлдээсэн оньсогот өгөгдлүүд болохоос юун улай сурталчилж, улс мөхөөгч хэмээн унж дорой сэтгэнэ вэ? Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадрааж байсан 13-р зууны үед 10 түгээмлийг өрх бүл бүр хэрэгжүүлж, утга учрыг нь дээл хувцас, эд өлгийн зүйлдээ шингээн авч явсны улбаа одоо ч хадгалагдсаар үлджээ.Арван түгээмлийг иртэй хурдтай , эртэй цахилаатай соёолон морины бие эрхтнээр төслүүлэн, бичиг үсэгтэй үсэггүй түмэндээ цээжлүүлэн сахиулдаг байжээ. Тухайлбал:...Нутаг бүр элч томилж,уялгын онолыг түгээхийг Эзэн Чингис ХААН зарлигдаад, Цахилж яваа соёолонгийн хурдаар болохгүй нийгэмд ороход энэ онолоо дагавал үл осолдохыг сануулан айлдаад “Толгойд нь их засгаа хүзүү сээрэнд нь хамтын хариуцлагаа,..... 9 ухаан, 8 оюунаа урд 2 хөлд нь болгоож, гишгэхийн өмнөх тэмтрэл болгоорой,...орчлонгийн амин эхийн онож үйлдэхүйн онол нь энэхүү Уялгын онол юм шүү ” гэжээ.
Одоо цагт тоосонд нь орж хиймороо сэргээх гэсэн билэгдлээр үзэгч ихтэй байдаг соёолон морьдын уралдаан үүний бас нэг улбаа явж байгаа хэрэг. Тэгэхээр нөгөө шуугиад хайхаад байгаа бундеркинд, кристал, талст,номин ногоолин “цовоо унаганууд” чинь үүнийг төвөггүй сэтгээд, ухаж ойлгоод асуугаад гүйгээд ирэх цаг хаяанд ирж, хажууханд тулжээ.Тэр үед хэрхэхээ мэдэхгүй ,хэлэхээ олохгүй зогсож байвал Та хүүхдээ нээх биш боож, “тулаан, цус, шарх, үхэл дүрслэгддэг муухай юм бүү унш , пий паа гэж жигшин, улайд дургүй”, удамд гайгүй амьдрах таг дүлий , тас сохор замыг сонгуулахгүйн тулд хичээх болж байна. Ер бусын, умбал сүнсний “цовоолгуудад” үүнийг тайлах “програм” тархинд нь суучихсан мэндэлж байгаа. Тэдний ухаалаг, ариухан, энэрэнгүйг яана!. Шарж идэхээр толгойг нь тасдсан загасыг өрөвдөөд, цурхиртал уйлж,”харгислал үйлдсэн” ээжийдээ гомдон гомдон үглэх жаахан хүүгийн бичлэг яваад байсныг санаж байна уу?, манайхаан. Ер нь 90 оноос хойш төрсөн бүх хүүхдүүдэд ийм шинж бий гэнэ шүү.Тэд бол ирээдүйн манлайлагчид, гэгээрлийн эринийг бүтээгчид, гэрэлт замыг тавигчид, гэгээн үйлсийн түүчээнүүд гэдэгт би итгэдэг.Тэднээс ихийг ч хүлээдэг ээ. Тэд чинь л нөгөө “цовоо цагаан унаганууд” шүү дээ.За, бодох нь байна, нөгөө цовоо цагаанууд чинь.... “..Ааха, Яахаараа 4 хөлтэй унага 8 хөлтэй болчуу? ? Юун гажиг юм? “Цуурай 9 ижил” гэдэг нь юу юм? Яахаараа заавал 9 гэж? Энд “нэг юм “байна аа, юу вэ?,9-ийн билэгдлүүд чинь юу билээ? 72 ижил дээр дархан хул азаргаа нэмээд 73, энэхүү 73 гэдэг тооны билэгдэл юув?...Азарга адуу чинь 20 хүртэлх гүүг хураахаас 72 –ыг яавч хурааж дийлэхгүй , амьдралгүй юм аа...Ааваа ээж ээ,багш аа!, энэ юу болоод байна аа? Тэр өндгүүдийг хагалчихсан нь мөрлөж явах 10 түгээмлээ мартаж гээснийг хэлж байгааму? Олон сумаар буудуулаад ч, үхэхгүй тэсээд, үг сургаалиа захиад байгаа эх нь одоогийн миний Монгол уу? аль эсвэл өнгөрч тэнгэртээ одсон өвгөд эмгэд минь юм уу?,эвий эвий , ямар өрөвдмөөр юм бэ? .." гээд зөөлөн нэг нь уйлан хайлан асгаруулж, зөнч нэг нь зөв бурууг тунгаахаар яагаад? яагаад? хэмээн шалгаахад нь дэмнээд өгвөл ирээдүйн “Оюун санааны эзэнт гүрэн”-ийг байгуулах Монгол хүний саруул ухаан тэлэн хөглөгдөж, төрөө засаж, түмнээ дагуулах түүчээнүүд үй олноороо төрж эхэлнэ шүү дээ, Монголоороо бадрахад та бидний оруулах хувь нэмэр ч энэ шүү дээ, та минь ээ.

Одоо ч гэсэн оюун ухааны ямар олон тэмцээнд Монголын нөгөө л"Цовоо цагаан унаганууд"тэргүүлж, дэлхийг бүлтийлгэж байна вэ? Гуравхан настай ч сонгодог ая тоглогч, 6-хан настай ч 5 хэлээр яригч гээд дэлхийн "цовоолгууд" ч олон байна. Нийгэм маань эд хөрөнгийг шүтэхээс ангижирч, оюун гэгээрлийн эринд аажмаар шилжиж байгааг мэдэрч, эрт сэрсэн нь хожих цаг аль хэдийн эхэлж. Төрөө зүхэх биш үргэлжлэх үр удамдаа Монгол ухааны дархлааг суулгаж өсгөх нь төр шиг төртэй байхын амин чухал ЭХЛЭЛ гэж би бодож байна.Үүний тулд төр засгийн оролцоо ч, Та бидний ажил ч их ээ.Үлгэрийн нууцыг хөх толбот Монгол хүн л тайлж, өдрөөс өдөрт мартагдан бүдгэрч буй ахуйдаа хэрэглэн, амьдрахуйгаа бадраах учиртай. Өчигдрөөсөө сурч, өнөөдөр хичээн, маргаашаа бүтээн босгох зам мөн ч ихийг шаардаж байна даа, биднээс. “Өнгөрснөөс ирээдүйгээ өнөөдөр байгуулна“ гэж суу үг бий.Сургаалт чанар нь өвгөдийн үлдээсэн суу ухаанаа таньж, тайлж, хэрэглэ,өөрсдийн суу ухаанаа үлдээ гэсэн наад захын захиас биз ээ. Тэгэхээр өвгөдийн өвийг ухаж, өнөө цаг үетэйгээ хослуулбал хэдэн үеэрээ ч “мэрж барахгүй” мэргэн үг, мэдвэл зохихуй байгааг ухаарч амьдарна шүү дээ, ТүмЭн минь ээ.үргэлжлэл бий.
“Үлгэрээс авах ч юм их бий , үлгэрээс санах ч юм их бий” гэж юутай ҮНЭН.
Үрс олны минь ухаан гүйцэж ,улс орноо бадраах болтугай. 
Хурай хурай хурай.
Улаанбаатар хот.
2017-01-15 
Хүндэтгэсэн Г.Мядагмаа

说明: Myadagmaa Tmg-н зураг.

说明: Myadagmaa Tmg-н зураг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)