Үнэний эрэлч : Үрийн энэрлийг дуудах

Үрийн энэрлийг дуудах

Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийг Монголчууд цээжээр мэднэ. “Хөхөөрөө чамайг даллая. Үхэхээрээ чамайг айлгая, гурий, гурий, гурий”... гээд. Сонссон хүний хоолой зангирч, аньсага чийгтдэг дээ.Тэр шүлэг манай нутгаас төрсөн нэгэн хөдөлмөрийн баатрын тухай л хэлээд байх шиг санагддагсан. Айлын том ах тэрээр яагаад эцэг эхээ хөсөр хаяж ,хүний нутагт чөдөрлөгдөн зуларсныг мэдэхгүй ч нэр алдрыг нь мэднэ ээ. Намайг зургаа долоо орчим настай байхад хөрш айлын самган хүүгээ ярин ихэд уйлахад ижий минь хамт уйлан суудаг байж билээ. Би ахмад хүмүүсийн “аманд орсон” хэргээр хөөгдөн гарч байлаа. Энэ “ах”-ын хэргээс үүдэн ээжээсээ “Хөхөөн домог”- ийг анх сонсож байв. Таван хүүтэй ээж тамираа тасартал ажиллавч хүүхдүүд нь өдөржин зугаацан тоглож, ээждээ үл туслах тул нэг л өдөр ээж нь хүндээр өвчлөн ус авчрахыг гуйсанд хэн нь ч авчирсангүйд "гүүг гүүг” дуугаран өрхөөр нисч, холын холд одсон тухай энэ үлгэрт өгүүлдэг. Эцэг эхдээ ачлалгүй байвал эх нь хөхөө шиг нисээд явчдаг юм байна гэж ихэд айж өссөнсөн. Хэрвээ үрс нь эцэг эхээс холдож, хэл чимээ үгүй болж, сэтгэл нь алсдах аваас “ҮРИЙН ЭНЭРЛИЙГ ДУУДАХ” үйл хийдэг байжээ.Энэ тухай “Бөөгийн товчоон”-сударт ингэж бичжээ.

“Өөрийнхөө сүүгээр чамайг би өсгөсөн бус уу

Өнгөт Тэнгэрт чамайг ерөөж цацлаа өргөсөн бус уу

Ээж аавын чинь сэтгэл элгэнд чинь алга уу

Хар биеэ хичээсэн хар толгойтон болгох гэж

Хонгор үр чамайг өсгөөгүй юмсан

Дүү нараа өсгөж өрхөө татдаг

Дүүрэн жаргалтай үр болгох гэж чамайг би төрүүлсэн бус уу” гэж хөхөөрөө даллана. Эцэг бол бүсээрээ даллана “ гэжээ. Юун ...Намбарын Энхбаярыг өмөөрч хөхөөрөө “даллах”. Тэр эхчүүдийн үйл нь төөрөлдсөн ч “Үрийн энэрлийг дуудах” энэ домын улбаа нь гялбаа төдий байгаад олзуурхмаар санагдаж билээ. Тэнгэр Монгол Газар. Хүндэтгэсэн Г.Мядагмаа.

Улаанбаатар хот. 2017-02-26.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)