Үнэний эрэлч : Улаан утас зүүж явахын учир

Улаан утас зүүж явахын учир

Зарим хүмүүс гар, хөл, хүзүүндээ улаан утас зүүж түүнийгээ даалт, хамгаалалт, аврагч хэмээн сүсэглэвч цаад нарийн учир холбогдлыг нь төдийлөн ухдаггүй.Түмний адил би ч бас зүүж явтал нэг мэдэхэд алга болно. Зүүсний ашиг тус юу болох, алдаж гээсний хохирол юу болохыг ухаарч ойлгоогүй тул хаясандаа харамсдаггүй, хадгалж хямгадах сэтгэлгүй явжээ.Гэтэл энэ нь янз бүрийн утга агуулгатай болохыг “Бөөгийн товчоон” сударх-407-аас уншаад ойлгож билээ.

Үүний нэг нь “Хулгайч зэлгийтнээс сэргийлэх дом” юм. “Гурван улаан утас аваад түүнийгээ машид сайн имрэн, 9 учиг болгон сүлжих бөгөөд үүгээрээ бяцхан бугуйвч хийгээд үзүүрт нь чоно эсвэл нохойн соёо бэхлэн,товчоор холбоод шившлэг хийнэм.

“Халдах аваас хар нохой мэт довтолно шүү.

Зүрхлэх аваас зүсэр чоно мэт довтолно шүү.

Энэ зүйл эд нь минийх болог!

“Барс” нохойн шүдийг

Баруун гуяндаа шигтгэмээргүй бол

Багахан эдийг минь надад үлдээ

Байранд нь байлгаж сэтгэлээ тат!” гэж шившин энэ үгээ 7 хоногт нэг удаа хэлж, өөрийн эрчим хэмийг шингээж байх бөгөөд биедээ зүүх болон өөрийн богцонд зүүж авч явбал тустай. Их ембүүтэй явах, зах зээлийн газар луу явахад хийдэг дом бөгөөд хүний нүд тусахааргүй газар зүүдэг” гэжээ. Энэхүү домыг Монгол ухаанд үй түмэн хэлбэрээр хэрэглэж ирсний нэгхэн жишээ ийм ээ. Хэрхэн ойлгохыг таны мэдэлд үлдээсү.

Тэнгэр Монгол Газар. Хүндэтгэсэн Г.Мядагмаа.

Улаанбаатар хот. 2017-02-27.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)