Үнэний эрэлч : Хосуудыг салгаж холдуулахгүй байх дом

Хосуудыг салгаж холдуулахгүй байх дом

Ёс заншил мартагдаж, садар самуун цэцэглэсэн өнөө цагт дом шившлэг гэх Монгол ухаанаа сэргээн хэрэглэж байх нь жудагтай байхын үндэс хэмээн бодно. Гэр бүлийн ариун нандин бүхэн алдагдсан тул арга ядахдаа, гэр бүлээс гадуур явалдвал хорих цагдах хууль батлагдахдаа тулжээ. Төрд залрах “сайн ах” нарт ч түмэн олонд ч хамаатай тул “Бөөгийн товчоон” судар дахь “Хүйтний гүйдлээс хамгаалах” шившлэгийг толилуулъя. Шившлэг гэхээр “хараал хийх нь” гэж боддог байв. Өвдгөө шалбалавч “пүү пүү”, хуруу гараа эсгэвч “пүү пүү” үлээгээд байдаг нь үүний улбаа шүү дээ.

”Хүйтэн гүйдэлтэн” буюу эр нөхрийг садар самуунд татагч, гэрийн эзэгтэйг биеийн бузар луу татагч, элдэв хэлт, хөлдөө хийтэй хүмүүсээс энэ шившлэгээр хамгаалж болно. Өөрийнхөө 3 сэвлэгийг улаан утсанд холбон 3-таа ороогоод хонхыг үзүүрт нь бэхэлж,чагталдаг болгон бугуйвч юм уу, богцныцүнх сав амсар хийгээд биед нь зүүж өгөх бөгөөд үүндээ дараах шившлэгийг хийх нь ээ.

”Улаан гуя, үстэй гуя үл харагдаг

Саваагүй гуя садар гуя үл үзэгдэг

Санаа сэтгэл нь гэртээ тогтож

Сэтгэлд үрс нь бодогдож байг.

Улаан гуя, үстэй гуя нүдэнд нь бүү үзэгдэг

Өнгөний гоёд зүсний гоод бүү хууртагдаг

Сайхан гуя, гоо гуя бүү үзэгдэг

Санаанд чинь сэтгэлд чинь

Гэргий чинь үзэгдэг” гэж шивших бөгөөд нөхрийн юм уу гэргийн оймсны хараанд бэхэлж өгдөг ажгуу” гэнэ ээ. Хэхэхэ. Одоо бол яамаар ч юм бэ дээ Шившлэгтэй эм өвчтөнд өгөхөд хурдан илааршдаг гэж ярихыг сонсоогүй хүн үгүй биз ээ. Үүнийг шившлэгч бөө үйлдэх бөгөөд шившсэн зүйлээ амилуулснаар хамгаалах, даах, үржүүлэх, эмчлэх шид нь бүрдэж ач тусаа өгөх нь ээ.

Тэнгэр Монгол Газар. Хүндэтгэсэн Г.Мядагмаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)