Үнэний эрэлч : Хонуулсан хоол идэж хордвол цаазална”

Хонуулсан хоол идэж хордвол цаазална”

”Давахгүй гэсэн даваагаар 3 давна” гэж үнэн юм билээ.Үнэнд гүйцэгдсэн хүн дээ, би. Нүдэнд харагддаг биетээс гадна харагддаггүй зүйл байна гэдэгт итгэж ядсаар хэдэн жил, итгэдэг болсоор хэдэн жилийг үджээ. Энэ нь хонуулсан хоолыг тийрэн, муу сүнс гэх нүдэнд үл үзэгдэгч долоосноор өвчлөл үүсгэдэг гэх ярианаас үүдэж билээ. Угаасаа “Өөх, тостой, элдэв амтлагчтай, шарсан хуурсан хоолыг хонуулж халааж идсэнээр, бактер нян үржин, ходоодны архаг үрэвсэл,ходоодны шархтай болдог аюултай “гээд шинжлэх ухаан заачихсан байгаа гэж маргадаг байв. Тэгвэл Монгол ухаанд “Хар муу бүхэн ууж идсэн ундааны хог шавхруугаар хооллож биеждэг. Мөн аяганд хонож иссэн идээ будааны үлдэгдэл нь үр балчруудын өсөх биеийг сэвтээдэг гэж үздэг. Иймээс идэж уусан аягаа дор дор нь цэвэрлэх учиг бий” гэж . # “Бөөгийн товчоон” Х-396 д өгүүлжээ. Харин миний багад ээж  аяга угаахыг заахдаа:”Дахин дахин угаахад  “чакар чакар” дуугарч байвал цэвэр болжээ гэдэг байв. “Монгол хатдын онгон түүхийн гялбаа” судартх-713 “...Аяга таваг тогоонд үлдэгдэл бүү хонуултугай.Үтэрлэн цэвэрлэж, хий биетэн, хийсгэлэн дүртэн, хэрх биетнээс хамгаалтугай” гэжээ.Энэ зарлигийг дагаагүйгээс хоолон хордлого болж үхвэл амиа хорлосонд тооцно. Ер нь амиа хорлоно гэдгийг “гажиг” үзэгдэл “тийрэнд идэгдсэн  нэгэн”  гэж үздэгээс  хатуу цаазтай байжээ.”Өөрийн дураар махан биеэ хорлож болохгүй.Учир нь чиний бие төрийн мэдэлд.Чи Монголд төрсөн бол хааны мэдлийн өмч өө.Тиймээс хааны мэдлийн өмчийг дураар хорлож болохгүй“гэх заалт нь хүний амийг дээдлэх хамгийн хүмүүнлэг үзэл юм.Зөрчвөл хаантай тэрсэлдсэн хэрэгт голомтоор нь хороо гэдэг ялтай.Нэг хүмүүн амиа хорлосны төлөө, гэрээр нь устгана.Нэг айлыг жишиг болгон устгасан байхад нийтээрээ дагаж хэвшдэг байж. Төрийн төмөр нударга гэгч энэ буюу. Үүнээс үүдээд 10-т, 100-т, 1000-тын дарга нар хамтаараа хариуцаж чадаагүй ялд унаж, тушаал буурна. Таван цулын өвчлөл дэлхийд өрсөлдөхүйц байхад төр үнэтэй эм шахаж, үнэтэй хагалгаа хийхээс өөрөөр хэрхэн тулж ажиллаж, яаж хариуцаж байгааг мэдэхгүй л сууна. Гэтэл тэртээ үед хамтын болон хувь хүний хариуцлагыг ойлгуулж чадсанаар гэдэс ходоодны өвчин устаж, 15 орчим жилийн хугацаанд эрүүлжиж чадсан гэж сударт өгүүлжээ. Мэдээж архаг өвчтэйнүүд нь үхэж, төрийн зарлиг дагасан нь эмчлэгдэн эрүүлжиж, эмнэлэггүй Монгол болж чадсан нь хүчирхэг төрийн бодлого, гүйцэтгэлийн хяналт, сэхээрүүлэн гэгээрүүлэх үйлтэй салшгүй холбоотой байсан биз ээ. Хамтын хариуцлага буюу нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байхыг “Их засаг”-таа заагаад, дагаж мөрдүүлж, иргэдээ төрөөр бадраасны жишээ ийм ээ. Тэгвэл шинжлэх ухаан шалтгааныг нь заасан ч манай төр үүнийг хамаарав уу? Хүний амийг яаж хамгаалж, хэрхэн эрүүлжүүлж байна вэ? Ер миний амь ямар үнэтэй вэ? гэж бодоцгооё.

Төр гэгч хүний төлөө яаж ажиллах ёстой юм гэдгийг цухас өгүүллээ. Дээрх судруудаас энэхэн алд биеэ төрөөр хэрхэн хамгаалуулахаа уншаад ам ангайн, амьд яваадаа гутрах ч бас баясах учиг олон байж билээ.

Уншигтун! Ухаарагтун!

Хүндэтгэсэн Г.Мядагмаа.

Улаанбаатар. 2017-03-03.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)