Үнэний эрэлч : “ЮАНЬ” үгийн утгыг бусад судалгаатай харьцуулан мөшгөхөд

    "ЮАНЬ" гэх нэрийн тайлалд ухаанаа сорьж, марган мэтгэлцэх бидэнд бэлэн “шипи” болохоор санааг “Монгол хатдын онгон түүхийн гялбаа” сударт Хубилай хааны их хатан Чинбай ийн айлджээ.
“Юань” гэдэг бол маш эртний гарвалтай нанхиад үг болно. Сайн судлах аваас Сүмбэ гарвалтай түрэг үг. Түрэг үг гэдэг чинь алтайн язгуур хэлэндээ ордог. Цэвэр нанхиад үг биш. Үүний утга нь далай их хөх, хязгааргүй хөх, маш гүн гүнзгий хөх, далай болоод тэнгэрийн хөх хязгаарыг хэмжиж болохгүй гэсэн утгыг илтгэдэг. Далай мэт хэмжигдэшгүй гүн, тэнгэр мэт хэмжигдэшгүй гүн гэсэн утгатай. Тиймээс хэмжээ хязгааргүй том гүрэн гэдэг утгыг илтгэх гэж энэ үгийг сонгосон. ...Эзэн хааны байгуулсан “Их Монгол Улс”-ын Их гэдэг үгтэй Юань гэдэг үг дүйцэж чадаж байсан. Харин Монгол Улс гэхэд моногоуул бид нь яс угсаагаараа нийцэхгүй. Тэнд ганц Монголчууд амьдарч байсан улс биш. Тиймээс энэ нэр байж боломгүй байсан юм. Тэгээд Нанхиад улс гэлтэй биш, Наран улс, Түрэг, Гүрёо улс гэлтэй нь биш дээ. Тийм биз. Олон улс угсаатан амьдарч байсан тул “Их Улс” гэх нь зөв болно гээд энэ нэрийг өгсөн билээ” гэжээ
ЮАНЬ нэрийн тухай олон тайлбар, хэлэлцүүлэг ,эх сурвалжууд уншиж байсан ч академич багшийн нийтлэлээс төрсөн санаагаа зориг гарган бичсү.

Энэ үеийн их эрдэмтэн, академич акау дэмч , миний багш Д.Цэрэнсодном:
1.Хятадын Ци-Хай буюу “Үгсийн далай” хэмээх толь бичигт Юань гэдгийн утга нь: тэргүүлэгч эхлэгч, анхдагч, өлзий ерөөлтэй, төгс төгөлдөр, аугаа их гэх мэт арваад утгыг тэмдэглэснийг баримтаар тайлбарлаад:
2. Хубилай хааны төрсөн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр нэг эрдэмтэн илтгэлдээ Юань гэдэг үг бол хөх гэдэг үг гэж тайлбарлаж байхыг сонслоо. Тэгээд тэр эрдэмтнээс “Юань гэдэг ханзыг задалж тайлбарлаж үзсэн үү” гэж асуухад юм хэлээгүй ээ. Тийм бишийг! Монголын жирийн нэг нанхиадч эрдэмтэн тайлбарласан байгаа...гэжээ.
3. Эрдэмтэн Ц.Хандсүрэн 1973 онд “Монголын эзэнт улсыг Юань гэж нэрлэх болсон нь” нэртэй өгүүлэлдээ Юань гэсэн ханз үсэгт задаргаа хийж “Ердөө дөрвөн зурлагатай, гурван махбодь бүхий тэр ханзны дээд хөндлөн зурлага нь арга, доорх зурлага нь билгэ. Арга билэг инь, яньхоёрын дор хүн гэсэн үг орж байгаа. Тэгэхээр энэ ханз нь арга билгэ хосолсон хүн гэсэн утга агуулж байна” гэснийг бас дурджээ.
4. Хятадын “Зурхайт ном”-д нэг сонин санаа байдаг нь Юань гэдэг ханз дотор тэнгэр гэдэг утга бий гэсэн байгаа. Үүнийг Ц.Хандсүрэн гуайн санаатай холбоод юу гэж ойлгох нь зөв бэ гэвэл “Арга, билгэ”-ийг хослуулсан хүн бол өнөөгийн хэлээр дээд зэргийн ёс суртахуун бүхий тэнгэрлэг хүн гэсэн санаа . Энэ бол миний ойлголт...” гэсэн таамаг дэвшүүлээд, Хубилай хааны нэр төр их үйл хэрэг нь Юань гэсэн нэртэй салшгүй холбоотойг хэлэх гэсэн юм” гэжээ.Өнөө цагийн эрдэмтэд их түүхээ өөрсдөө тайлбарлахаар шамдахдаа хариас нотолгоо хайх, иш авах нь зүй ч эцэг өвгүдийн үгийг бас хамтад нь жишиглэвэл нээлт буулт, тайлбар зүүлт нь илүү ончтой мөргүн болмоор санагдана. Мөхүс би багшийнхаа осолдол юуг тунгаах нь ёсгүй мэт ч онгод тэнгэрүүдийн өгүүлсэнтэ зөрчилдэхийн учигт өчүүхэн залруулга хийснээ "ухаарахуй" хэмээн цайруулъя.
1.”Хөх”- “Их” хэмээх 2 үгийн гарвал, илтгэх санааг дулимаг ойлгосноос “ХӨХ” гэх санаа энэ үгэнд байхгүй зөвхөн “ИХ” гэсэн үг юм гэдгийг олон сурвалжаас нотолж,иш татсанаас харж болохоор
2.Харийн эх сурвалж тэр тусмаа Хятад сурвалжаас энэ үгийн тайлбарыг олно гэх үзэл хэт давамгайлаа юу? 
3. “Хөх гэдэг үг байж болзошгүй" гэх таамаг дэвшүүлсэн эрдэмтний санааг үл хэрэгссэнээс харж байна.
4.Нүдээр харж, үгээр нотлох шинжлэх ухаанч- АРГА-ын ухаанаа “шүтсээр” байгаагаас харахад  багахан төөрөгдөл томхон нээлтэд дөнгө болдог бололтой.
5.“Арга, билэг”-ийг хослуулсан хүн бол өнөөгийн хэлээр дээд зэргийн ёс суртахуун бүхий тэнгэрлэг хүн” гэсэн САНАА хэлж чадсан нь багшийн билэг оюун төгсийн илэрхийлэл ч ийм үр нахиалж дэлбээлэх хөрс шороог цогцоор нь харах сэрэхүй дутсан нь бас нэгэн гоочлол болов уу? Сайн багш гэж хэн бэ? гэсэн асуултанд “Шавь нь багшаасаа түрүүлэхийг хэлнэ” гэх егөө гэмээр үгийг уншиж байв. “Гэрлийн өргөө” гэх гэгээрэлд замчилсан өргөөнд цугласан мянга мянган мөргүдийн үрс энэхүү санааг минь гүйцээж Монгол судлалд цахиур хагалах мөч ойрхон байгаа гэдэгт итгэнэ. Хөх тэнгэрээс өртөөлөгдсөн судрууд нэгийг эс ч нөгөөг давхар тунгаах ухаан өвлүүлдэгт би дуртай.
ЭрДэм төгс буурал багш минь эцэг өвгөдөөс буулгасан ЭрДэм-ийн хурыг унаган ухаан, ундрах хэм, уужим мэдлэгтэйгээ сүлэх болтугай.
Тэнгэр Монгол Газар.
Хүндэтгэсэн Г.Мядагмаа.
Улаанбаатар 2017-03-19
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)