Үнэний эрэлч : СҮСЭГ БИШРЭЛЭЭР ЭЗЭГНЭХҮЙ

СҮСЭГ БИШРЭЛЭЭР ЭЗЭГНЭХҮЙ

Ямар ч үндэстнийг “Итгэл бишрэлийн 9 чиг”-ээр удирддаг зүй тогтлыг өвгөд маань таньж, түүнийг багцлан гаргасан нь доорх болно. Энэ нь шашин хоорондын мөргөлдөөн, сөргөлдөөнгүй байх, өөр өөр үндэстэн, ястан ч ний даяараа хэм нэгтэй, гэм багатай амьдрах СУУ ухаан бөгөөд ганц нэг орныг ч биш ДЭЛХИЙГ ЗАСАГЛАХ агуу ухаан юм. Үүнд:

1. “Шар- Будда

2. Улаан-Хувилгаад

3. Хуучин номлол-Коран судар

4. Шинэ номлол-Библи судар

5. Бумбын сургаал- Сэцэн мэргэн хүний амьдралыг таньсан ухаарал болно. Күнзийн сургаал биш. Күнз гэдэг бол Бумбын сургаалынхаа зүгээр нэг жижиг хэсэг нь.

6. Оршихуй сургаал-Хүмүүн замбадаа туулж мэдсэнээ жишиглэн хадгалсан үлгэрийн цуглуулга юм даа. Одоогийн Америкийн үндсэн хуульд амин сүнс нь хадгалагдаж байдаг. Гэхдээ одоо хэрэглэж байгаа нь эрх мэдэлтний дор зүтгэсэн шинжтэй болгож гуйвуулсан.

7. Хөх төрийн сургаал-Амин сүнсний холбоогоор зөвд хөтлөгдсөн замналтай.Зургаан их орчлон сүнсэн холбоостой,.Энэ холбоосыг буюу 5 тивийн жамыг танина гэсэн үг.Зургаа дахь буюу огторгуйн орон зайн шууд биш дам хэлбэрээр холбоотой. Таван тивээр аялах, бөөд холбоотой.

8. КҮЭН СУРГААЛ-99 ХОЛБООСЫГ БУЮУ 99 ТЭНГЭРИЙГ ТАНЬЖ МЭДСЭН гэгээрэлтэй, бөө биш энгий нэгэн ч таньж мэдэх боломжтой.

9. А КоК Мөнх Хөх Тэнгэрийн бошго-Тэнгэрээс өгсөн бошготой, түүнийгээ сайн сахин биелүүлдэг Мөнх Хөх Тэнгэр эцэг өөрөө тулган шаардсан.Чулуунд мөнхөрсөн,хаданд амьтай,түүнийг тайлж уншаад биелүүлж байхад зөв болсон тэр л зүйл. Сүүлийн 3 нь 3-лаа бөөгийн урсгал.Бүгд оройн дээд Тэнгэртээ тэмүүлдэг ч арга нь онд ондоо. Тэмтрэл нь тус тусдаа. ЭДГЭЭР 9 БОЛ ЕРТӨНЦИЙН 9 ИХ БИЛЭГ ба бүгд онолтой юм” гэжээ. Эдгээр 9-д ороогүй бол хуурамч "хэн нэгний зохиол" байж болзошгүй гэж ойлгов.

Өнөө үед бид ч биш дэлхийн түмэн эдгээрийн учрыг танин мэдээгүйгээс буруу зөрүү урсгалууд санаатай, санамсаргүй олноор үүсэж, зах замбараагаа алдсан бололтой. Хамгийн буруу, гажуунууд нь манайд түрхрэн орж ирж, “Аав аа, ээжээ намайг аваач” хэмээн уйлж , “амин хайртай аав”-даа аа үнэнчээ илэрхийлэн дуулж, амьдралын ханиа зургаар үзэж, сургаар сонгож байгаад бурууг бас өгч болмооргүй санагдах юм. Хэдий төөрөлдсөн тэдний буруу ч өөрийн хэв шинж, үндэсний онцлогоо алдан, харийнханд бурантаглуулсан бүлэг хүмүүс улс үндэстэндээ ямар их гай тарьж болдгоос хашрамж авч,зөв төрийн хүчтэй бодлого гэгч ямар их хэрэгтэйг эндээс харж болохоор. Төр нь ямар бодлого барьж, иргэдээ бадраадаг юм, яавал гутаадаг юм гэх асуудлын зангилаа энд байх шиг санагдана. Хэрэггүй үзэлд хордсон хоосон тархитанд эх орон, элгэн садан, энэ нийгэм-ийн гажуудал юуны хамаа. Ийм хүмүүс олшрох тутам харийнхны далд санаа хялбар биелэх тул Монгол орон хэдхэн жилд сэг зэм адил болсон билээ. ”Өвгүдийн үлдээсэн өвийг МАНГАС мэт хамхчин СЭГ болгоход Монгол хүний ир мохож, тархи турж, Эр үхэж, эрэг нурму”гэж “Алтан судар”-т бичсэн байдаг нь үүнийг урьдчилан харж сануулжээ дээ.

Судруудыг уншиж байхад аль ч орны ард түмний сүсэг бишрэлийг хүндэтгэн үзэж, хөхүүлэн дэмжих замаар сэтгэлийг нь татаж, сургууль ном хүртэл байгуулж өгч,сэргээх бадраах замаар захирч, гэгээрүүлэн мандуулах үйлээрээ 108 түвшин сайханд зорьж байсан өвөг дээдэс маань харин буруу мунхагийг сурталчилж байсан “шашинтнууд”-ыг үнсэн товрог болгон, үлитгэн хийсгэж байж дээ. Үндэс нахиаг нь хүртэл хайр найргүй НИРГЭЖ чаддаг байсан учраас төрийн их хаадыг “Тэнгэрийн ташуур” “Ниргэлгийн хаан”хэмээн нэрлээ биз ээ.

Бурууд хатуу ч зөвд зөөлөн байсныг түүх гэрчилнэ. Үзэл бодлын зөв чигчтэй шашныг эд хөрөнгө , мөнгө зоосоор дэмжихээс гадна тэдний шашинд хүндэтгэл үзүүлэн дагаж бясалгадаг байсан болохоос зарим түүхчдийн таамагласнаар харь шашинд элсэн орж, Тэнгэр үзэл бөө заяанаасаа урваж байгаагүй юм билээ. Гэтэл Цагаадай, Зүчи хаад, Сорхогтани бэхи хатныг Есүс, лалын шашинтан байсан мэтээр бичжээ.За, хувь судлаач, түүх сонирхогчид нь тэгж бичжээ гэж болох ч Монголын өмнөө барьдаг түүхчдийн цувралаар гаргаж буй “Монголын түүх” цахим шингээлтийн хуурцагт видеохүртэл ийн гүтгэж гүдэрснийг залуу үе маань уншиж, үнэн хэмээх итгэлээр тархиндаа суулган өсч байгаа нь харамсалтай.

Ер нь “Онгод тэнгэр”-үүд хэмээх хий биет, хийсгэлэн дүрт этгээдүүд бүдгэрсэн түүхийн улбааг тодруулан, үнэнийг айлдахаар шунгин орж ирснийг түүхч- судлаачид, түмэн олон минь хүлээж авахаас өөр гарцгүй болжээ. Мэдээж үнэн худлын дэнсээтэйгээр.Шинжлэх ухаанаа шүтсээр арга билгийн тэнцвэр алдагдаж, хөгжлийн гацаанд орсноо ухамсарлаж буй бол дэлхий нийтийн судалгаанд билэг ухааны гаргалгааг Монгол оюунаас эрж бэдрэх үүд хаалга нээгджээ. Тас зөрж гэдийвч, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийг зөвшөөрөхөөс аргагүй цаг үе тулаад байна.Арга билэг тэнцэж байж, амьдрал тэгширдэг онолтой . Үүнийг өнөөгийн судалгаа шинжилгээ, танин мэдэхүйд цоо шинээр орж ирж буй шинэ төрөл, шинэ урсгал, асуудлыг өөр өнцгаас харах шинэ гаргалгаа гэдэг талаас нь харахыг хүснэ. Гэвч “ухааны сум харвасан” нэг нь соргог хүлээн авах ч, үзэл суртлын хүлээстэй нэг нь үгээр мохоон, үйлдлээр шоглохоос үл хэтрэх биз ээ.Тэнгэр Монгол Газар. Хүндэтгэсэн Г.Мядагмаа

Улаанбаатар хот.
2017-03-29

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)