Үнэний эрэлч : Нутгийн аялга өв үгтэй холбогдох нь

Нутгийн аялга өв үгтэй холбогдох нь

Өвөг Алтай хэлнээс бидэнд өвлөгдсөн зүйл бий юу, эсвэл бүгдийг нь тавиад туучихсан уу? гэвэл үгүй юм аа. Энд бид “Олон ястны нутгийн аялгуу байна” гэж нүүр бардам хэлж чадна. Цэвэр дөрвөд, буриад, урианхай аялгыг ойлгоход хэцүү хэвээр. Энэ “хэцүү”-гийн цаана өвөг үг, узуур үгс гэж болохуйц “шижир эрдэнүүд” алмаз адил нуугдан гялалтагнаж байгаагаас гадна, өгүүлэх эрхтнийхээ анхны бүтцийг амь бөхтэй УДАМШУУЛСААР тээж явааг харж болно. Үүнээс л бид энэ хайхам бичгийг анх хэн зохиов гэх нууцын тайллыг ЗУРЛАГА болоод АВИА-ны төвшинд судалснаар гаргаж чадна гэж боддог. Олон ястны нутгийн аялгууг цогцоор нь багтаасан ийм агуу бичиг үсгийг Монголчууд өөрсдөө л зохиож чадна, өөр хэн ч биш. “Монголын олон ястны нутгийн аялгад өв хэлний язгуурыг хадгалсан сувд мэт үгс нуугдан байгаа бөгөөд түүний сонгодог, уянгалаг хэллэг, үгсийн сангийн хязгааргүй баялгийг эндээс шүүрдэн тунгааж болно” гэх үгийг эрдэмтэн Ж.Цолоо хэлсэн байдаг.
Өвөг Алтай хэл гэхээр хүмүүст хол сонсогддог бололтой. Босоо бичиг маань энэ аялга дээр л зохиогдсон шүү дээ. Омбол уу, Умбалуу? ясах уу, засах уу? цэцэг үү, чэчэг үү? сэцэн үү цэцэн үү? көк үү, хөх үү? гэдгээ өөр өөрсдийн аялгадаа тааруулаад л уншчихна. Үүний ачаар нийтээрээ мэдэхгүй ч мартагдсан, хуучирсан гэх үгс идэвхтэй хэрэглэгдсээр байгааг сонирхуулъя.
13-р зууны үед ТУНБАО гэх үг байсан нь “Алтан судар”-т үлджээ. Энэ нь Амбагай хааны үед хийгдсэн нэгэн төрлийн зоос юм. Гэтэл анх тугаллаж буй гунжийг тунбаа гунж хэмээн Алтайн урианхайчууд өнөө ч хэрэглэсээр байгаа нь энэ үгийн улбаа мэт. Тунбао зоос нь бараа таваарын солилцооны үүрэгтэй бол тунбаа гунж нь бараа солилцоонд зоосны үүргээр хэрэглэгддэг. Одоо ч тийм. Ахуйн жижиг хэрэглээний солилцоонд малчид төлгөн хонио барьдагтай адил арай томхон наймаанд тунбаа гунжийг барьдаг аж. Аль аль нь төгрөгийн үүрэгтэй. Тойрог, төгрөг, дугуй хэлбэрээр хийгдсэн зоос маань “төгрөг төгрөг” гэсээр нэршин “Төгрөг мөнгө” гэх утгаа олж, Монгол хэлний үгсийн санд орж ирсэн тухай бид мэднэ.Эдийг оноож нэрлэдэг Монгол нэршлийн түүх,судалгааны үнэт мэдээлийг бид өвгүдээс өртөөлсөн судруудаас олж уншдаг.Сор хатны “Төрөөр бадраах судар”-т “...Бүх эрх хасагдаж ТУНБАО ноёрхвоос Үнэтэй бүхэн хоосноор Үнэн бүхэн худлаар солигдмуй” 41 хуудс “ Таван тусгаараа тунбао-д алдаж...” гэх мэтээр өртөөлж ирсэн нь энэ үг тухайн үед хэлзүйгээр хэлбэршин, хэрэглээнд орчихсон түүхийг өгүүлнэ. Мөн хулгана гэх үг байна. 1228 онд Толуй хаан 12 жилийн нэрийг нууцлан бөөгийн зан үйл хийхдээ хулгана жилийг “чийЧУКАН” хэмээн нэрлэсэн тухай мэдээ “Шар судар”-ын 88-р хуудсанд байна. Гэтэл манай урианхайчууд “чишхан” гэнэ. Хэл бол харьцангуй тогтвортой ч он удаан жилийн явцад аажим хувьсан өөрчлөгддөг. Тэгвэл 800-д жилийн урт хугацаанд “чийЧУКАН-чишхан” хэмээн дуудах аялга бараг өөрчлөгдөөгүй ч үгийн 2-р үеийн эгшиг балархайшин, хатуу тэсрэлттэй дуудагддаг “Ч, К” авиа бага зэрэг сулран, шүдний завсраар сийгэх авиалбарт шилжсэн байгааг төвөггүй мэдэж болохоор байна. Мөн булхай, госон,гуй- гуя,мулиа- ташуур, Иэкэс- ихэс, Кэгэли- хээл, кок, көвөн,го- тэгш,мангадар, маануус таануус, наараан- цаараан,гэх мэт үгс “Алтан судар”-т үлдсэнээр барахгүй бид Худам бичгээр ийн бичиж, онгод дээдүүдийн үг ярианаас сонсож, өвлөж ирсэн судар номууд болон баатарлаг туулиудаасаа уншин, нутгийн зон олноосоо сонсдог оо.
Хэлний язгуур чанарыг ухаж судлах, уудалж мэдэх судалгааны материал олон сэжмээр үлдсэнийг ил гарган эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь хойчис бидний үүрэг ээ. Ном судраараа ч бай, үхсэн амьдаараа ч бай, төрөлх хэлнийхээ “өв тээгч” болно гэдэг доголно гэж байдаггүй хатар чанар, дордоно гэж байдаггүй ГИС чадвар, долоон гол нь тасартлаа тэсч үлдэх Монгол ЭС-ийн шалгарал хэмээн бахдахаас өөр яалтай.
Монгол хэл-соёлын язгуур ӨВ дундаршгүй билээ л. Тэнгэр Монгол Газар.
Хүндэтгэсэн: Г.Мядагмаа
Улаанбаатар хот.
2017-04-05

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)