Үнэний эрэлч : Мөхөж буй Догончууд

Мөхөж буй Догончууд


   ”Монгол түүхийн тайлал товчоон “судар-т Хүн төрөлхтний 12 дээд эцгийн нэг болох ХӨХ АРЬСТНУУД-ын тухай бий. Х-83. Одоогийн байдлаар 30-аад хүн үлдсэн хэмээн мэдээлжээ. Арьсны өнгө нь хөх тул ЛУУ-аар төлөөлүүлэн нууцалсан гэнэ. Луу нь домгийн амьтан бөгөөд хийсвэр сэтгэлгээнд тулгуурлан үлгэр домогт мөнхөрснийг бид мэднэ. Харин “Шар судар”т “12 жилийн нэр нь жилийн бүх өнгө төлвийг хэлдэг” байсан тул Толуй Дээдэс нууцалсныг дурдсан байдаг. Энэ нь “...Ул 6 сүнс, Сав 12 сүнс”-тэй холбоотойгоор бөө гэгээн тархи нь ханасан ер бишийн хүмүнд ирэх аюулаас сэргийлснийх биз ээ. Харин Догончууд ийн сэргийлж чадаагүйгээс мөхлөө тоссон бололтой.
Хэдий уран сайхны пантазтай ч  хөх хүмүүсийн ид шидийн киног үзээгүй хүн бараг байхгүй биз ээ. Энэ нь дэлхий нийтэд Догончууд гэх нэрээр нэрлэгдсэн, устаж буй бүлэг хүмүүс юм. Тэд Африкийн соёл иргэншлээс тасарсан бөглүү ширэнгэн ойд амьдардаг. Тэнд гар утас, гэрэл цахилгаан, машин техник юу ч байхгүй боловч хачирхалтай нь одон гариг, эрхсийн тухай бидний мэдэхгүй өчнөөн зүйлсийг мэддэг гэнэ. Догончууд Хөхдэй мэргэн од 2 дагуултайг, дагуулууд нь ямар хугацаанд Хөхдэй мэргэн одоо тойрдог, ямар бүтэцтэй, ямар шинж чанартайг хүртэл хэлж чадна. Харамсалтай нь тэдэнд ямар ч хүчирхэг дуран авай, багаж үгүй.
Ширэнгэн ойг үхэн хатан тэмцэж очсон одон орны судлаачдад: “Хөхдэй мэргэн одны 2 дагуул нь бие биесээ  ороож эргэдэг тухай, ингэж эргэхдээ  шинэ од эрхсүүд бий болгодог тухай, энэ хэмжээгээр, галактик тэлж байдаг тухай" хэлж ангайлгасан гэнэ.Тэр байтугай” Ээжийн хүү” нэртэй “Сириус” гуравдахь од байдаг гэж хэлснийг нь саяхан олж илрүүлсэн аж.Бас манай галактик тэлж, олон олон одод шинээр үүсч байгааг одон орончид тогтоочихсон гэнэ”Орчлонгийн чинад нууцын тайлал” х87 .
Энэ бүхний нууц нь ТЭНГЭРТЭЙ ХАРИЛЦАЖ чаддагт л байх шиг. Хувьсгалын эхний жилүүдэд Монголд ирсэн гадаадын жуулчид “Тавтын ахлагчаас дээшх бүх Монголчууд Тэнгэрийн хэл мэдмой”гэж бичсэнийг уншиж байлаа. Бөө гэгээн тархи ханах аваас Догончуудын чадалд хүрдэг нь нууц бишийг ч Судруудад өгүүлжээ. Монгол өвүг дээдсүүдийн, тэр дундаа бөө үрсийн махан биеэс хэтийдсэн агуу чадамжийн жишээ түм бумаараа бийг нурших нь илүүц биз ээ.

  Хүний маханбодиос давсан ЧАДВАР бол Тэнгэрийн хүчийг агссанд оршино. Гэвч Догончуудын арьсны ёрын өнгө, ер бишийн чадвар ертөнцөөс арчигдах шалтгаан нь болжээ. Ийм гамшиг Тэнгэр заяат Монголчуудыг ч сүүдэр мэт дагадаг.Гэвч тэнгэр харахаа харж, чиглүүлэхээ чиглүүлдэг бололтоой."Тэнгэрийн санаа" буюу жамаа дагаж алхвал алдаа нь бага, оноо нь их тул тохинох учиг,жаргах цаг бий биз ээ.
Тэнгэр Монгол Газар. Хүндэтгэсэн Г.Мядагмаа.
Улаанбаатар хот. 2017-04-12

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)