Үнэний эрэлч : Ханз бичихүйн ″маяг″-т бишрэвч....

Ханз бичихүйн ″маяг″-т бишрэвч....

Хятдууд ханзаа бичих гэж бөөн “маяг” болдог юм билээ. Энэ үгийг тэдэнд атаархсандаа хэлэв.хэхэхэ. Бүх нийтийг хамарсан зангарагтай том ШОУ цэнгүүн хийнэ ээ.Ингэхдээ: Өөрийн гэсэн бичиг үсэгтэй ард түмэн гэдгээ, энэ нь АНХДАГЧ ! бас хайхалтай гэдгээ, эрдэм номыг дээдэлдэг сэхээтэнлэг гэдгээ бусдад "ГАЙХУУЛАХ" өдрийг жилд нэг удаа хийдэг юм билээ. Тэр наадмаар бийр янтай зүсэн бүрээрээ цуглаж, нүд хужирлахаас гадна наймаа панзны од нь гийж, нүд бүлтийлгэм ашиг олцгоодгийг нүдээр үзэн баясаж байв.Уран бичлэгийн тэмцээн нь сэтгэл хөдлөм гэж...Товч тоймловол: Тусгайлан зассан тавцны 2 жигүүрээс бүх хятадын уралдаанд шалгарсан 2 бичигч үндэсний хувцсаараа гоён ихэмсэг алхалсаар гарч ирнэ. Бийр янтай,цаас муутууг нь тэргэн дээр ачиж, хуйлан овоолсныг шаахайтан нь түрж, бэхч нь дагалдана. Жунгааралдсан Хятад аялгуун доор донжтой хүүхнүүд бүжээ л хүмүүс түрхрэн шуугилдан, бичээчдийг угтана. Хамгийн хэцүү ханзыг хамгийн гоёор бичин өрсөлдөгч 2 тэмцэлдэнэ.Үгийн эхний цэг хатгахад эгшиглэсэн хөгжим нь яг сүүлийн ЦЭГ тавихад "ЖИНК!" гээ л дуусна. Энэ хослол их гоё оо , ээ бурхан минь гэж, би ч бас ханзыг биширсэн шүү.хэхэхэ. Гарын хөдөлгөөн хөгжмийн найруулга бол янзтай рекламтааай. Манайхан ийм гэгээлэг ШОУ оогт хийхгүй шүү. Бид “Тэнгэр газрыг сүндэлсэн босоо бичиг”-ээ заяа нь гомдтол хөсөрдүүлж байна даа. Хятадуудаас бүх юмаараа дордож, дээрэлхүүлсээр байгаад дуусах нь. Халаг гэж.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)