Үнэний эрэлч : ҮГЭЭ ӨМӨӨРӨХ НЬ ҮҮСЛЭЭ ӨМӨӨРӨХТЭЙ АДИЛ

ҮГЭЭ ӨМӨӨРӨХ НЬ ҮҮСЛЭЭ ӨМӨӨРӨХТЭЙ АДИЛ

бэсрэг нийтлэлийг "би баян КҮҮН" гэсэн энэхүү мундаг шүлгээр чимэглэн хүргэж байна.

Саяхан өргөөний нэгэн улаачийн бууэрэл-тэй бичиг соёлын талаар хөөрөлдөн нүд бүлтийм сайхан зүйлсийг олж сонсов.Эрдэмтэд хэдий олон ч ингэж сэрээдэг бил үү дээ?

Сониноос нь зурвасхан хуваалцахад: Одоогийн Ойрд аялга дахь "К" авиа анх ярианы хэлэнд үүссэн гэнэ.Бичихдээ ч тусхай тэмдэглээ хэрэглэдэг байжээ.Ямар? гэвэл: Одоогийн "ХА""дүрсээр тэмд...эглээд дээр нь 3 үзүүртэй гал шиг зүйл тавьсан байвал өв үг хэмээн таньж,шууд "КА"-р уншдаг байсан байна. Энэ нь Монголын өргөн уудам тал нутагтай холбоотой үүссэн, хоолойн цар шаардсан хүчтэй авиа гэнэ шүү. Хэн нэгэн хонио авчрахыг дамжуулан хашхирлаа гэж төсөөлье.Тэгвэл "К" авиа нь салхины эсрэг юм уу, дагуух урсгалд хэлэгдэж байгаагаасаа шалтгаалан "К" хэвээрээ хүрэх, "Х" болон зөөлөрч хүрэх нь хэлэхүйн өгүүлэмж, аялгын алсдал, авианы цараа,агаарт замхрах хурд, салхин хэм, саарах хүчжих байдлаасаа ихээхэн хамааралтай болж сонсогдоно. Энэ бүхний явцад "Х" авиа давамгайлах болсон уг сурвалжтай гэж айлдав. Одоо урианхайчууд хонь-г "хөөн" гэх авч Алтай хэлний бүлэгт багтах хасаг хэлэнд одоо ч "КОЙ" гэж нэрлэдэг юм байна. "Хүү" "хүйс" гэх 2 үг 2-лаа "КҮ" язгууртай. Одоо ч ойрдууд көвүн, күүс гэж ярьцгаана.Тэгэхээр бидний мэдэхгүй түм буман зүйл байх тул "К" авианаас жийрхээд байх зүйлгүй бололтой.Үүнээс ургуулан бодоход хоолой бахлуурын хөгжил ч шалдаа унасан мэт.Бэлчиж байгаа хоньд салхи сөрөн өөр зүгт эргэхэд аав маань "ХААЯ!" хэмээн цуурайтуулан хашхирахад сэртэс гээл хошууран эргэдэгсэн. Хоолойн чадал, холд цуурайлах чимээ авиатай холбон ухаж үзвэл Монгол хүний ясжилт,аливаа эд эрхтэн нь жилээс жилд муудсаар байгааг төвөггүй олж харах юм даа.Хот газрын хаана нь ч "хаая хууя" гэж хашхирч орилох юм билээ дээ. Монгол ахуй гэж.... аргагүй л үгүйлэгдэх юм даа.
Хүндэтгэсэн Г.Мядагмаа

Цааш үзэх
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)