Үнэний эрэлч : "Сүүн Эх"-ийн тухай бодрол

"Сүүн Эх"-ийн тухай бодрол

   Сүү нь хайраас ундардаг гэж бид мэднэ. Хайрын ундааг ариун байлгахад сүүг ундруулдаг алив амьтны хүнслэхүй нь эко байх нь чухаг. Мал бэлчээрийн байх нь малдаа шимтэй, хүндээ ашигтай. Монгол хөрснөөс ургасан бүхэн ШИМ-тэй, ДЭМ-тэй байсан нь ахуйн тусгаар тогтнолын нэгээхэн хэсэг шүү дээ.

Үнээ саах явцад СҮҮ нь:

-агаарын урсгал

-салхин хэм

-нар, сарны туяа

- саальчны хайрын хөгөөр “угжигдан” наран эргүүлгээр хөөсрөн, шуугин, дуун чимээ гарган, саалийн хувиндаа асгардаг.  Хөөрүүлэхэд галын дөл, самрахад нарны илчээр тэтгэгдэн, агаар, салхитай сүлэлдсэнээр харыг хөөх, хамгийг тэтгэх үүргээ гүйцэтгэх ЭКО чанар нь арвижиж, улам бүр хөглөгдөн, эхийг орлох хайрын УВДИС нь, ШИД нь тэтгэгдэж байдаг юм байна. Тиймд “СҮҮН ЭХ” гэж нэрлэсэн нь ончтой. Энэ бол аливааг онож нэрийдэх чадвар болно. ҮГ ХӨГ 2 үгийн амийг бөхөлдөг. Тиймд ухаант өвүг дээдэс маань “Үгийн ард утга буй, утгын ард үйл буй” хэмээжээ.

Гэтэл “Цахилгаан саалтуур” гэх үг нь утгаараа ч, үйлдлээрээ ч, жамаараа ч, зохисоороо ч Монгол ахуйн ЭСРЭГ байх юм. Тэнгэр Монгол Газар.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)