Үнэний эрэлч : Алтайн суугуулуудын тухай.

Алтайн суугуулуудын тухай.

Алтайн нуруундаа ав гөрөөгөө хийж, айраг цагаагаа дэлгэрүүлэн ,ажин түжинхэн амьдарч байсан уугуул иргэдийн адуу малыг Хятад Монголын хилийн зурваст түр байрлах,тогтсон нутаггүй , суурьшилгүй хасгууд хулгайлан, авч оддог болжээ. Тэр үед ганц нэг хасаг хүн,баян айлуудын хонийг хариулж, суурьшчих санаатай 5-10 -аараа бүл болон амьдарч байсан үе гэнэ.Өнгөрсөн 4 жилд Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажиллаж байсан нөхрийн удам угсааг аав маш сайн тодорхойлно. Өвөг эцэг нь манай өвөөгийн хонь хариулж явсан бөгөөд тэрний хүүгийнх нь хүү нь юм шүү дээ, хэмээн нэр устай нь ярих.Аймагтаа очоод цааш сум руугаа явахдаа энэ хүү дээр ороод, унаагаар хангуулна гэнэ...Хөлс мөнгийг нь төлнө гэнэ. ”Өвгий минь зарцалж явсан өгөр өвгөний үр сад уу?”, гээд өшиглөөд гаргавал яана!, тэгж үхэхээр мөрөөрөө явт” гээд инээлдэж байж билээ. Ингээд аавынхаа ярьсан нэгэн түүхийг өгүүлье ээ.

Нэг өдөр урианхай айлуудын 600 гаруй адууг хасгууд, гэгээн цагаан өдөр нүдэн дээр нь хөөв гэнэ шүү. Хашхиралдаад л, хоорондоо шулганалдаад л... тоос татууланхан хөөж байна гэнэ.Төрөөс “Шар нуурыг хамгаалах бүлэг”-гээч сайн дурын отряд байгуулаад гишүүдэд буу зэвсэг өгөхөд 11 хүн адууныхаа хойноос нэхжээ.Эдний тал нь адууны эзэд санж.Сайн дурынхны хамгийн бага залуу нь болох миний өвөө Рэнцэн тэр үед 14 орчим настай байжээ.Хоёр хоноод хасгуудыг гүйцэж очжээ. Адуугаа буцаахыг нэхэн,бүгдээрээ гарч ирэхийг шаардтал нэг хасаг : “Хишигт ээ, битгий бууд. Бид Сагсайн хасгууд байна” гэж хашхирхаад, босоод зогсож байна гэнэ. Баазарын Арагва гэж ногоон нүдтэй хүн байв. Тэр нөхөр: “Сагсайн хасаг биш ээ, адууны хулгайч байна, бууд бууд!” гэж. Энэ Арагбын хүү Дамиран одоо Налайхад бий дээ.Арагбын хүүхэн Буяндай, Чумашийн Цэдэнжавтай суусан монхор шар хүүхэн, одоо 70 гарч яваа байх. ккк...янзын ,баримттай ярина аа Хишигт нь тээнэгэлзээд, “Эд жирийн иргэд бололтой. Хамаа бус хүний амь хороогоод хэрэггүй ээ, Үнэн хэлж байна” гэж.Хүмүүс Хишигт өвгөний үгэнд ороод бүгд нэг газар цуглартал тал талаас нь буутай олон хасаг гарч ирээд, хоёр хоёроор нь холбож хүлээд ,туугаад явжээ.Алахаар болж байна гэнэ. Өвөө маань сайн дурын бүлгийн гишүүн гэх том нэртэй ч хүүхэд болохоор нь тоохгүй ,аргал хоргол,ус дөхүүлэх зэргээр, гарын үзүүрт гүйлгэн,сул байлгаж байж.Гэхдээ хүлээстэй хүмүүс рүү ойртвол буудна , ална , тална гэж. Гэтэл бурхны авралаар бороотой хавсарсан усан шуурга тавьж, Даш гэдэг өвгөн хүлгээ тайлан, ойролцоох ус руу үсрэн, голын цаана гарчээ.Хасгууд “ Кайрыт кэтэб калд” Хөгшин нохой, оргочихлоо гэж орилолдон, эх адаггүй шуугилдаж байна гэнэ.Энэ завсар Даш нь битүү мод руу ороод амь аврагдсан бөгөөд 2 өдрийн дараа буу зэвсэгтэй цэргүүд дагуулан ирж ,бүх хүмүүсээ аварсан түүхийг ганц хүү болох миний аавд хүүрнэн үлдээж дээ. Ач охин миний бие энэ түүхийг сонсоод, хасгууд энэ нутгийн эзэд биш, “үндэсний цөөнх” бүүр ч биш гэж эгдүүцэн бодож явдагаа өгүүлж буй юм.Үндэсний цөөнх гэвэл ӨвөрМонголчууд шиг үе удмаараа суурьшин амьдарч байсан уугуулуудыг хэлдэг болохоос нутаг гуйж гаднаас орж ирсэн нөхдүүдийг үндэсний цөөнх энээ тэрээ гэж хошхируулаад байх нь нийцгүй хэмээн учир мэдэх зарим хүмүүсийн үг “чих дэлссэн”-ийг “ Муу нохой чимээнээр” гэгчээр мутарлаж суугаа төдий. “Суурьшаад 100 жил байтухай 1000 жил боловч хязгаартай байлгах хэрэгтэй” гэж аав шүүмжилнэ. Хан Алтайг минь “хагаслан” харь хүмүүс эзэн суухад өвөг дээдэс минь дуртай байх болов уу даа.“Засгийн хууль, ОУ-ын гэрээ хэлцэл гэж нохойн баас, шувууны сангаснаас юугаараа илүү юм, та нар учиртай бай, юмыг наанатай цаанатай бод!” гэж аав “томордог” нь үндэсний дархлаагаа алдаагүй хүн үлбэгэр төрөөс илүү сэтгэдгийн илрэл биз ээ. Хасгуудын хүн амын хязгааргүй их өсөлт, хүний олноор хүнээ барьж идэх гэсэн бодлогод дургүйцэхээс биш тэдний сайн мууг нь сайхан ялгадаг хүн байсан юм. Ээж маань бидэнд : “Энэ хасгууд хэзээ нэгэн цагт нэгэн газар бөөгнөрч, цуглах тавилантай. Тэр үедээ “Цагаан тая” гэдэг өвчнөөр хиарах зурхайтай юм гэнэлээ, мааний” гэж ярьж байж билээ.

Улсын дотор “улс байгуулна” гэсэн ч гэх шиг..., буган бичигтэй хадыг бут цохин эвдсэн ч гэх шиг, зарсан ч гэх шиг, зөөсөн ч гэх шиг, уул усны нэрийг казахаараа сольсон ч гэх шиг, сонин хачин зүйлс чих дэлсэнэ ээ, дэлсэнэ. Сүүлийн үед “Сүүлээ сээрэндээ тавьж “,галзуурцгааж байгаа юм, хасгууд! Казахстан руу тэд нээг их эрчимтэй нүүдэл хийхэд хиарах цаг нь болж дээ гэж бодож байсан ч ихэнх нь эргээд ирцгээх шив дээ.

   Буган бичигтэй хадыг минь хага цохиж,боргио шуугиантай голыг минь салаалаад, буурлуудын хайрласан буянтай нэршлийг солиод,сайхан хангайн савдаг, лусыг хилэгнүүлээд байвал ТЭНГЭР-т НИРГҮҮЛЖ, ТЭНЭМЭЛ ЗАЯА- гаа дуудах вий дээ..

Тэнгэр Монгол Газар.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)