Үнэний эрэлч : Патент

Патент

Мах авахаар хүнсний зах оров. Нэг лангуун дээр хонины гулууз өлгөжээ. Нэг нь улаандуу, нөгөө нь цав цагаан цэвэрхэн харагдана. Худалдагч эмэгтэй энэ бол монгол аргаар, энэ нь цусыг юүлж гаргасан хонь хэмээн тайлбарлав. “Цус юүлнэ” гэдэг нь хүзүүг нь огтолж төхөөрөхийг хэлж байгааг төвөггүй ойлгов.Лалынхан ингэж төхөөрөхдөө цусанд хараал шингэдэг гэж үзээд асгадаг. Бас цус шингээгүй тул цав цагаан цэвэрхэн махтай байдаг гэнэ. Ийм "ашигтай" тул хонины хүзүүг огтолдог энэ аргаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж, патент хүртэл авчээ. Мах комбинатад ч ийн төхөөрдөг бөгөөд уг махыг бид худалдан авдаг. 
Монголчуудын өрлөж төхөөрөх нь амьтан зовоохгүй хамгийн хялбар арга бөгөөд гуравхан минутанд амийг нь тэвчдэг гэнэ. Хоолойг нь огтолж, цусыг нь юүлэхэд 3 цагийн турш тэр амьтан зовж, тарчилж, гомдол, цөхрөл, харууслыг бодолдоо тээсээр амь тавьдаг. 3 минут, 3 цагийн алинд нь хэр их харуусал, гомдол, жатга тээгдэж байна ..., эргэцүүлээрэй дээ. Энэ нь түүний маханд шингэж хоцрох бөгөөд тэр махаар бид хүнсэлдэг. Ингэснээр тэр уураг биед орж хүний биеийн уургийн бүтэцтэй тэрсэлдэж эхэлснээр ӨВЧИН үүсдэг тухай саяхнаас ярьж бичдэг болов. Энэ жатгын үйлчлэлийг үгүй болгох арга нь ЗАЖИЛЖ ИДЭХ хэмээх Монгол арга байдгийг “Монгол домчийн судар”-аас мэддэг боллоо. Ер нь гурван цагийн турш зовсон амьтны мах ямар олиг байх билээ. Амьтны амийг тэвчихдээ ч Монголоороо л байхсан даа.“Хонийг би иднэ, хонь намайг иднэ” гэх жамын үнэнийг ойлгохгүйгээр цааш явахад бэрх болжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)