Үнэний эрэлч : Хэлэхүй

Хэлэхүй

Ямар хөгт авиаг дуудаж хэлд орсноос өгүүлэх эрхтний тогтолцоо үүсч бүрэлддэг болохыг харь хэлээр амалж хэлд орсон Монгол хүүхдүүдэд хичээл заахдаа сайтар ойлгов. Монгол хэл бол дээд хөгт авиа гаргадаг хэцүү дуудлагат хэл. Өөрөөр хэлбэл хэл тагнай болоод бахлагын хөгжлийг зэрэг ажиллуулдаг хүнд хэл. Бахлагын гэдэг нь “нг” юм. Монгол, ганган, тунгалаг ...г.м маш олон үгс бий. Энэ авиа өөр ямар ч хэлэнд байдаггүй гэнэ. Хамаршуулан хүнгэнүүлдэг авиа гаргадаг нь түүний онцлог. Үүнээс гадна жирх, жирийх жирийнэ мэрийнэ г.м шүдний гийгүүлэгчийн үүрэг нь эрс тэс уур амьсгалтай нутагт адуу малын хөл дагаж явахдаа шүлсээ их цацруулахгүй, шингэнээ гамтай хэрэглэж, ус ундтай золготлоо ангахгүй байх аж төрөхүйн дадлаас үүдэлтэй. Хуурай салхи, хүйтэн жавартай цаг агаарын онцлогт зохицсон өгүүлэх эрхтэн нь яс цусаар удамшдаг ч тухайн авиаг хэлж дадаж байж өгүүлэх эрхтний тогтолцоо нь хэлбэржин тогтдог бололтой..Монгол хүүхэд харь хэлээр амлахад өгүүлэх эрхтэн нь тухайн улс орныхоо авиа, хэл хэлэхүйн хэмжээнд л дадаж, тэр түвшиндээ л зогсонгиждогоос олон үет үгс, баг- бага , сан- сана гэх мэт ялгах эгшигтэй үгсийг зөв бичих нь байтугай ялгааг нь гаргаж хэлж чадахгүй түвшинд ордог юм байна. Ийм хүүхдүүд түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үг, олон үет урт үгсийг хэлэх дадал суугаагүй байдаг тул хэл зүгшрүүлэх нэмэлт хичээл шаардлагатай болдог юм билээ. Зөв хэллэгтэй хүүхэд зөв бичиж, хурдан уншдаг. Түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үгс нь хүүхдийн хэлийг хурц тод болгохоос гадна Монгол сэтгэхүйн дархлаа суулгадаг суу заль гэлтэй санагддаг. Эцэг эхчүүд энэ сайхан өв-өө хэзээ анзаарч, тоож эхлэхийг Тэнгэр л мэдэх байх даа. Үүнээс улбаалаад өөрийгөө бүрэн төгс илэрхийлж чадахгүй, бичиж нийтлэх чадамж сул хүүхдүүд ихсэж байгааг “Орчлон” сургуульд багшилдаг шавь минь гаслан ярьж байж билээ. Бодож байгаагаа үгээр илэрхийлж чадахаа байгаад ирэхээр л бодлын хомсдолд орж эхэлдэг.Хэл сэтгэхүй 2 холбоотой гэдгийн илрэл энэ буюу. Төрөлх хэлээ төгс сураагүй, үгийн баялаг бүрдээгүй, харилцааны орчингүй бол хар нялхаас нь гадаад хэл заах гээд байх шаардлагүй бөгөөд харь нутагт ажиллаж амьдардаг бол өөр хэрэг гэдгийг дээрх сударт батлан өгүүлснийг тунгаахад гэмгүй л....

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)