Үнэний эрэлч : Хөөмийлөхийн ач тус

Хөөмийлөхийн ач тус

Хуучны өв- өө уландаа гишгэж, танхимын харь сургалтыг тэргүүндээ залснаас өвчлөхгүй эрүүл байх бүх зүйлээ бид таягдан хаяжээ.”Дөрвөн настай хүүхдийн төвөнх доошилж залгиурын булчирхай өсөж байгаа учраас урт гүн амьсгаа, үгийн хуваарилалт, авиалах чадвар зэргийг заавал сургана. Эгшиг болоод гийгүүлэгчийн ялгамжит тал, амьсгааг зөв хуваарилан аль болох урт хугацаагаар хэлэх чадамжийг энэ насанд олгоно”гэдгийг судраас уншив.. Энэ нь уртын дуу дуулах, хөөмийлөх чадамжийн суурь болдог. Хөөмий, уртын дуу хоёр биед бахлагын өвчин тусахгүй,шүүрэлт булчирхайгаа эрүүл байлгахын суурьтай урлаг гэдгийг Монголчууд мэддэг байжээ. Түүнээс урлагийн гоц чадвар биш юм.Бид үүнийг гоц авьяастай мэргэжлийн хүмүн л хийдэг гэж боддог нь төөрөгдөл аж. Хөөмийлөхөд багалзуурын булчирхайнууд чангарч ,шүүрлээ ялгаруулдаг.Монголд эрдэс дутагдлын шинжээрээ бамбайн хавдар их байдаг.Энэ нь уулархаг газруудад туйлын элбэг. Хөөмийлөхөд бамбайн булчирхай хүчжээд ирэхээрээ хөөж, томорч өвдөхгүй тул хоолойн мах, бамбайн хавдар, ангина зэрэг олон өвчнөөс сэргийлэх суурь болж байжээ. Ингээд ирэхээр иоджуулсан давс хэрэггүй хэрэглээ болох нь ээ. Хөөмий, уртын дуу, биелгээг цэцэрлэгээс нь эхэлж заагаад сургуульд нь үргэлжлүүлж чадвал сая Монгол сургалтын суурь илүү дөхөм тавигдах биз ээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)