Үнэний эрэлч : Сүнсний тухай ойлголт бидэнд бий юу?

Сүнсний тухай ойлголт бидэнд бий юу?

Хэлснийг ухаарахгүй, үгийн утгыг ухахгүй болтлоо дампуурсан нь бидний хамгийн аюултай эмгэнэл юм байна аа. Энэ бол хөх Монголчуудыг тэнгэрээс нь салгаж дийлсэн баримт гэх үү дээ. Өвгүдөөс өртөөлснийг өөриймсөн хүлээж авсан хэн боловч үгийг үг чигээр нь ойлгож, утга учрыг ухах сэрэхүйтэй болж байгаа нь “Тэнгэрийн цаг ирснийх” биз ээ. 
Хэрэгтэй мэдээллүүдээ ухаант өвгүд маань үг яриа, үлгэр тууль, ахуй сэрэхүйдээ гүн гүнзгий хадан үлдээсэн нь юутай завшаан. Жишээ нь: Өвөөгийн маань сүнс юм, ээжийн сүнс мөн ...тэр эгч, ахын сүнс эргэж төрлөө гэх нь Монгол айл болгонд л байдаг. Энэ нь сүнсний 4 хас эргэлтийг нийтээрээ мэддэг байсны улбаа гэлтэй. Үүнийг “Монгол домчийн судар”-т
“ Хорвоо дэлхийд чамайг үүсгэснээрээ би чиний ЭХ билээ.
Хожмын нэгэн цагт хэвлийгээс чинь төрөхөөрөө би чиний ҮР билээ.
Хосгүй амьдралын эргэлтэнд би чиний ХАНЬ билээ.
Хорвоогийн ханьсах жаргалдаа бидэн 2 АНД билээ” гэх гүн ухааны мөртөөр илэрхийлжээ.
Бас нэг амьд жишээ бидний дунд яригдсаар л буй. Миний авга ах 3 км газар мориноос чирэгдээд сэргэхдээ: "...хацар, биеэ чимхэж , цасан дээр алхтал мөр гарч байхаар нь амьд байгаагаа мэдсэн" хэмээн хуучилдагсан. Энэ бол сүнсний тухай хамгийн энгийн жишээ юм. Үхсэн бол сүнс үлддэг гэдгийг, биенээс салсан сүнсэнд гишгэх мөр, барих бие үгүй, хий биетэн болдог гэдгийг маш сайн ухуулжээ. Тиймээс “хий биетэн, хийсгэлэн дүртэн” хэмээх хэллэг үүсээ биз ээ. Гуравдугаарт нь: Өнгөрсөн хүний нэрийг хэлэхээс цээрлэдэг нь талийгаачийн сүнс бодлын хурдаар хажууд ирдэг, дагадаг гэх айдас, түүний сүнсийг амар тайван байлгахаас үүдэлтэй. Энэ бол ардын дунд яригддаг энгийн ойлголт бөгөөтөл шинжлэх ухаан “бодлын хурд” гэдгийг өнөө болтол тайлж дийлээгүй л байгаа шүү дээ.Ийм цэцэн билэгт түмнийг “Ганцхан амьдрах насандаа!!!... дуртайгаа хийсээр үхнэ” хэмээн архин далайд живтэл нь дордуулж, буулган авсан нь хар санаатнуудын ялалт гэхээс өөр юу гэлтэй. Хэн юу гэж цэцэрхэх нь чухал биш “Жам, жаягаа дагах нь оршихуйн үнэн” гэдгийг ухаарах нь эхний алхам мөнөөс мөн бололтой. 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)