Үнэний эрэлч : Цаазлахын утга учир юу вэ?

Цаазлахын утга учир юу вэ?


Цаазын ялыг сэргээх, эс сэргээх тухай цахимаар дүүрэн маргаан. Ер нь цаазлах, эс цаазлахын хохирол нь юу юм?, ашиг тус нь юу бол? 
Амь, биесийг хайрлах тухай “Их засаг”- хуулинд хэрхэн шигтгэснийг “Хатдын судар”-с жишиглэе. 
*“Аяга, таваг, тогоонд үлдэгдэл бүү хонуултухай! Үтэрлэн цэвэрлэж,хий биетэн, хийсгэлэн дүртэн, хэрх биетнээс хамгаалтухай! Зөрчвөөс хороотухай“ гэх цаазыг ухвал: Одоогийнхоор бол цусан суулга ба суулгалт өвчнийг таслан зогсоох, ходоод гэдэс таван сав, таван цул эрхтний өвчлөлөөс сэргийлэн иргэдээ эрүүл мэндээр нь хамгаалах төрийн бодлого юм. Халаасан хоолоо хэнэггүйхэн гулгуулж, зажлалгүй залгисныхаа гороор өнөөгийн Монгол улс дэлхийд дээрх өвчнүүдийн гаралтаар дээгүүр давхиж буй. Махан буюу хатуулаг хоолыг 45-60 зажилж идэх хуулийг зөрчин ХАХВААС газар дээр нь толгойг авдаг нь ч нийтээр эрүүл байлгах төрийн бодлого юм. Үнэ цэнэ нь төр “төмөр нүүр”-ээ харуулсан ч түмэн олноо “цаг бусын өвчин, үхэл үгүй”болгож чадсанд оршино. 
** “Ус буюу үнсэнд шээгсдийг цаазална” “Үнсэнд шээнэ гэдэг чинь голомт бузарлахтай адилхан, усанд шээнэ гэдэг чинь байгал бузарлахтай адилхан” гэх энэ цааз голомтоо бөхөөж, ус голуудаа бохирдуулснаас өвчин тахал гарах,урсац татрах, элсжихээс үүдэн гарах хохирлыг, холч ухаанаар зохицуулсан хэлэмж юм. Ерөөсөө цаад агуулга нь эрүүл эсийн тухай ойлголт бөгөөд хохирлыг тооцон, үнэ цэнийг дэнслэх тооцоолол болно.
***Аливаа амьтны амийг таслан хүнслэхдээ ч: “Дөрвөн мөчийг нь хүлж, өрцийг нь хугалан,гараа оруулан амьсгалыг нь тасалж,зүрхийг нь базан алж, махыг нь идтүгэй!” Исламын шашныг дуурайн хядагсдыг мөн тэр ёсоор хядтугай” хэмээн жаягласны учир юув? Исламчууд цусгүй алах аргаа патентжуулсан байдаг.Нийтийг хамарсан өвчлөлийн үндсийг ухаж ойлгон жаяг дэг, хууль цаазаар сэрэмжлүүлж, амьтныг энэрч чадсанаараа энэхүү патентыг тэд биш бид хүртвээс зөвтэй мэт. 
****Мөнгө хүүлэгчийн толгойг авдаг жаяг ч бас байжээ. Бие биеэ шулан мөлжиж, амар хялбараар шимэгчлэн амьдрахыг хүсэгчийн үржихүйн хүрдийг хар сүнс эзэлсэн байдаг тул ханаж цадахгүй шуналд автдаг гэнэ. Бас л хүрдний гэмтэл, эсийн доголдол юм. Эцэст нь хураангуйлбал:

Хүмүн нь хамтын амьдралтай тул нэг нь өвчлөхөд дам дам олон биес өвчилдөг.Ний айгаараа өвчлөхөд гагц биеийн хамаарлаас гараг ертөнцийн мөхөх үр дүн гардгийг цаазын ялд гол хэмжүүр болгосон байх шиг.

Энэ нь “Нэг эс эрүүл бол Нэг ертөнц эрүүл” гэх агуу ойлголт. Иймд “НЭГЖ ЭСИЙН ТЭНЦВЭРЭЭС НИЙ ГАРАГ ЕРТӨНЦИЙН ТЭНЦВЭР ТОГТОНО” гэх Монгол ухаанаас хүмүүн болон бодгалын ҮНЭ ЦЭНИЙГ ДЭНСЭЛЖ, ҮҮРГИЙГ ТОДОЛЖ, ЭРХИЙГ ЭДЛҮҮЛЖ аж төрөх ёсыг “Мон үзэл” гэж нэрийджээ. Ийм агуу томоор дэнсэлж байж хүмүний амийг тэвчиж, амьсгааг тасалдаг байж. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний эсрэг, гараг ертөнцийн эсрэг, эх орон, ард түмнийхээ эсрэг бусармаг үйл хийснээрээ тэр үхэх ялтай! Ийм л зохицуулалттай байжээ, цаазын ял. 
Цаазлахдаа, түмэн олноо тойруулан зогсоож байгаад хааны зарлигийг холхи алсад ч сонсогдохоор чанга хахирган дуугаар шар үс бостол цуурайтуулдаг байсан байх даа, дээр үед. Цаазлах нь нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх цочроо юм. Энэ цочроо бусдад сургамжтай, бусармагт хатуу, бузарт ээлгүй тул хүн бүр жигшин цээрлэж, зөв явах сургамжийг нүд ирмэх төдийд илүүтэй ухаардаг ч байж магад. Өнөөгийн “дүлий нийгэм”-д цаазын ялыг сэргээх нь зүйтэй мэт. "Чанга цааз, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс" хэмээн эзэн дээдэс айлдсаныг болгооход гэмгүй л...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)